Page 242 - GreenChemistry2023 Emhetgel
P. 242
Зураг 3: 8 ба 9-р туршилтын үр дүн (Tomra sorting solutions)
Туршилтын үр дүнгээс харахад үндсэн процесс буюу флотацийн баяжуулалтын өмнө оптик
лазер мэдрэгч бүхий ангилагч ашиглан урьдчилсан баяжуулалт хийснээр хүдрийн агуулгыг
нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндсэн процесст орох материалын хэмжээг багасгаснаар түүнд хэрэглэгдэх
эрчим хүч, урвалжын зарцуулалтыг бууруулж, бага өртгөөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх
боломжыг бүрдүүлж байна. Тухайлбал нийт орсон материалын 44,1%-ийг хаягдлаар ялгаснаар энэ
хэмжээгээр технологийн дараагийн шат болох флотацийн процесст орох материалын хэмжээ буурах
ба энэ нь дараагийн шатны тоног төхөөрөмжийн ачааллыг бууруулж, түүнд зарцуулагдах эрчим хүч
болон нормчлогдсон материалын зарцуулалтыг хэмнэх боломжтой болохыг харуулж байна. Нөгөө
талаас хоосон чулуулагыг флотацийн процесст орохоос өмнө урьдчилан ялгаснаар хаягдлын санд
хуримтлагдах материалын хэмжээг эрс багасгаж хаягдлын далангийн багтаамжын ашиглалтын
хугацааг уртасгахаас гадна түүний тархалт, тоосжилтын хэмжээг бууруулах экологийн чухал ач
холбогдолтой юм. Мөн хаягдал дах ашигт эрдсийн агуулгыг бууруулж байгаа нь эрдсийн түүхий эдийг
иж бүрэн ашиглах тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд оруулах чухал хувь нэмэр төдийгүй ашигт
эрдсийн минерал авалтыг нэмэгдүүлснээр гарах бүтээгдэхүүний чанар болон үнэ өсөх эдийн засгийн
асар их нөөц боломжыг бүрдүүлэх давуу талтай юм.
Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрт жилд 460,0 мян.тн хүдрийг нунтаглан флотацийн процесст
оруулдаг гэж үзвэл түүний 50%-ийг дээрх технологиор ялгана гэж тооцоод урвалжын зарцуулалтын
хэмнэлтийг тооцоход дараах үзүүлэлт гарч байна:
Жилд хамгийн багаар тооцоход гарах урвалжын хэмнэлт
Хүснэгт № 1
д/д Урвалжын нэр, томьёо Хэрэглээний норм Жилд гарах хэмнэлт
1 Содот кальци, Na2CO3 0.2 кг/тн 46.0 тн
2 Шингэн шил буюу силикатнатри, Na2SiO3 0.78 кг/тн 179.4 тн
3 Таллын хүчлийн масло, ЖКТМ 0.58 кг/тн 133.4 тн
4 Хүхэр хүчлийн хөнгөн цагаан 0.3 кг/тн 69.0 тн