Page 234 - GreenChemistry2023 Emhetgel
P. 234
Нэгдэл 1: метилгаллат Нэгдэл 2: пентагаллоилглюкозид Нэгдэл 3
кверцетингаллоилглюкозид
Эдгээр 3 нэгдлийн агууламж 7.94-37.04 мг/г бөгөөд этанол хандны антиоксидант идэвхийн 36%-г
бүрдүүлж байв.
•
Хүснэгт 3. Ягаан цээний навчны фенолт нэгдлийн агууламж, DPPH саармагжуулах идэвх
•
DPPH саармагжуулах идэвх
Идэвхт нэгдэл Агууламж (мг/г) Нөлөөлөл (%)
(мкмоль тролокс/мг)
Метилгаллат 7.94 0.06 13.68 0.12 6.8
Пентагаллоилглюкозид 18.67 0.04 10.63 0.09 12.4
Кверцетингаллоилглюкозид 37.04 0.03 6.91 0.12 16.0
Дүн − − 35.2
Ягаан цээний навчнаас ялгасан гурван полифенолт нэгдэл нь антиоксидант буюу үл исэлдүүлэх,
вирус, нян, бактери устгах, төмрийг хоргүйжүүлэх, азотын оксид (NO) үүсэлтийг саатуулах, цус
бүлэгнэхээс сэргийлэх, -глюкозидазын идэвхийг сааруулах зэрэг биологийн олон чухал идэвхтэй
тул зүрх-судасны эмгэг, зүрхний ишеми, хорт хавдар, үрэвсэл, чихрийн шижин зэрэг халдварт бус
өвчнөөс сэргийлэх, анагаах үйлдэлтэй юм.
Дүгнэлт
1. Ягаан цээний навч нь чөлөөт радикал, супероксид анион саармагжуулах, төмрийн ион (III)
ангижруулах идэвх сайтай боловч төмрийн (II)-ыг өөртөө холбож хоруу чанарыг нь
саармагжуулах чадваргүй байв. Этанол ханд гарц, антиоксидант идэвхээр метанол ба усан
ханднаас давуу байв.
2. Ягаан цээний навчны антиоксидант идэвх нь нийт фенолт нэгдлийн агууламжаас шууд
хамааралтайгаар (r=0.863-1.0) өсч байв. Нийлбэр флавоноидын агууламж ба антиоксидант
идэвхийн хооронд ямар нэгэн хамаарал ажиглагдаагүй. Харин флавонолын төрлийн нэгдэл
ягаан цээний навчинд огт илрээгүй юм.
3. Ягаан цээний навчны антиоксидант идэвхийг голлон бүрдүүлэгч гурван нэгдлийг цэврээр ялган
бүтэц байгууламжийг тогтооход метилгаллат, пентагаллоилглюкозид,
•
кверцетингаллоилглюкозид байв. Уг гурван нэгдэл ягаан цээний навчны этанол хандны DPPH
саармагжуулах идэвхийн 36 хүртэл хувийг бүрдүүлж байна.
Номзүй
1. Batjargal, Z., Shiirevdamba, Ts., Adiyasuren, Ts. (1996). Flora of Mongolia. Review: Nature and environment in
Mongolia., 131 pages.
2. Liao, H., Banbury L.K., Leach, D.N. (2008). Antioxidant activity of 45 Chinese herbs and the relationship with
their Traditional Chinese Medicine characteristics. eCAM., 5, 429-434.
3. Adedapo, A.A., Jimoh, F.O., Afolayan, A.J., Masika, P.J. (2009). Antioxidant properties of the methanol extracts