Page 232 - GreenChemistry2023 Emhetgel
P. 232

•
        аар угааж ялгасан Бүлэг 4 нь DPPH -ын эсрэг хамгийн өндөр идэвхтэй байв. Бүлэг 3, 5 ба 2
        идэвхээрээ удаалсан бол Бүлэг 1 нь  чөлөөт радикалын эсрэг бараг идэвх үзүүлээгүй юм. Өөрөөр
                                                                                   •
        хэлбэл, силика гель баганан хроматографиар ялгасан бүлгүүдийн DPPH  саармагжуулах идэвх нь
        угаалтын сүүлчийн шатуудад өндөр байв.

        Хамгийн өндөр идэвхтэй Бүлэг 4-г дараагийн ээлжинд Хроматорекс октадекилсилан (ODS) багананд
        хийж нэрмэл ус болон 30% (Бүлэг 4.1, 0.41 г), 50% (Бүлэг 4.2, 2.35 г), 70% (Бүлэг 4.3, 0.03 г), 100%
                                                                          •
        метанол (Бүлэг 4.4, 0.07 г)-оор угааж 4 дэд бүлэг ялгасан. DPPH  саармагжуулах идэвх метанолын
        уусмалаар угааж ялгасан бүлэг бүрт илэрсэн боловч усанд ямар ч нэгдэл уусаагүй юм. Бүлэг 4.2 нь
              •
        DPPH -ын хамгийн өндөр идэвхтэй саармагжуулагч байв.
                                                                                       •
                                                 Хүснэгт 2. Үндсэн ба дэд бүлгүүдийн DPPH саармагжуулах идэвх (SC50)
                            Арга                 Бүлэг, дэд бүлэг               Идэвх, мкг/мл
                                            Хексан                                     −
                                            Диэтил эфир                          172.43  2.58
                  Шингэн-шингэний           Этил ацетат                           88.57  0.23
                  хандлалт
                                            Бутанол                              747.49  14.04
                                            Ус                                  2206.85  92.68
                                            Бүлэг 1                             9131.16  180.48
                                            Бүлэг 2                               367.370.59
                  Силика гель баганан       Бүлэг 3
                  хроматограф                                                    114.73  3.12
                                            Бүлэг 4                              104.61  0.80
                                            Бүлэг 5                              129.06  2.07
                                            Бүлэг 4.1                             78.97  0.62
                  Хроматорекс               Бүлэг 4.2                             51.94  1.91
                  октадекилсилан баганан
                  хроматограф               Бүлэг 4.3                            212.81  4.73
                                            Бүлэг 4.4                            1456.01  59.2


        Хроматорекс ODS баганан хроматографиас ялгасан Бүлэг 4.2-ыг урвуу фазын ӨМШХ ашиглан
        түүний баганаар урсан өнгөрөх хугацааны дагуу дахин 6 бүлэгт хуваав. Үүнд: Бүлэг 4.2.A, 0.00-10.00
        мин; Бүлэг 4.2.B, 10.01-13.20 мин; Бүлэг 4.2.C, 13.21-15.50 мин; Бүлэг 4.2.D, 15.51-21.00 мин; Бүлэг
        4.2.E, 21.01-23.30 мин; Бүлэг 4.2.F, 23.31-26.00 мин. Хөдөлгөөнт фаз- 45% метанолын урсгалын хурд
                                                                                  •
        3 мл/мин байв. Эдгээр 6 бүлэг бүрээс 100 мкг/мл уусмал бэлтгэж DPPH  саармагжуулах идэвхийг
                                                                                                     •
        тодорхойлоход Бүлэг 4.2.А нь хамгийн өндөр идэвх үзүүлэв. ӨМШХ-ийн бүлгүүдийн DPPH
        саармагжуулах идэвх нь молекулын туйлт чанар буурах тусам суларч байв. Энэ нь туйлт нэгдлүүд
        ягаан цээний навчны чөлөөт радикал саармагжуулах идэвхийг бүрдүүлдэг гэсэн үг юм.

        Бүлэг 4.2.А нь хэд хэдэн нэгдлээс бүрдэж байгаа тул эдгээр нэгдлийг тусгаарлан цэврээр ялгахын
        тулд дахин урвуу фазын ӨМШХ-аар бүлэглэв. Хөдөлгөөнт фазаар 3 мл/мин хурдтай 40% метанол
        ашиглав.
   227   228   229   230   231   232   233   234   235   236   237