Page 230 - GreenChemistry2023 Emhetgel
P. 230

Судалгааны материалаар Монгол оронд зэрлэгээр ургадаг ягаан цээнэ (Paeonia anomala L.)-ий
        навчийг ашиглав. Ягаан цээний навчны дээжийг Хөвсгөл аймгийн нутгаас цэцэг нь хагдарч, үр нь
        боловсорч дууссаны дараа буюу 8-р сарын эхээр бэлтгэв. Шинэхэн навчийг тавиур, дэлгэц дээр
        нимгэн үеэр тарааж иш, шилбэ, жижиг мөчир зэрэг ургамлын болон гаднын хольцыг сайтар
        цэвэрлээд тасалгааны температуртай, агааржуулалт сайтай, харанхуй орчинд тогтмол жинтэй болтол
        хатаав. Дараа нь шаазан уур, нүдүүрээр нунтаглаад 0.5-1.0 мм хэмжээтэй нүх бүхий шигшүүрээр
        шигшив.

        Шинжилгээ, туршилтын ажлыг ШУТИС-ийн Химийн задлан шинжилгээний лаборатори, Япон улсын
        Кочигийн их сургуулийн Хүнс судлал, хүнсний химийн лабораторит хэт ягаан туяаны
        спектрофотометр, баганан хроматограф, өндөр бүтээмжит шингэний хроматограф, масс
        спектрофотометр, цөмийн соронзон резонанс зэрэг орчин үеийн багаж хэрэгсэл ашиглан хийж
        гүйцэтгэв.

        Ягаан цээний навчаар 3 төрлийн ханд бэлтгэж антиоксидант идэвхийг үйлчлэх механизм нь харилцан
        адилгүй 5 өөр аналитик аргаар үнэлэв. Мөн ургамлын антиоксидант идэвхийг голлон бүрдүүлдэг тул
        фенолт нэгдлүүдийн агууламжийг тодорхойллоо.
        Ягаан цээний навчнаас антиоксидант идэвхт фенолт нэгдлийг цэврээр ялгахын тулд этанол хандыг
        шингэн-шингэний хандлалт, 2 төрлийн баганан хроматограф, урвуу фаз бүхий өндөр мэдрэмжит
                                                                                                     •
        шингэний хроматограф (ӨМШХ, HPLC)-аар бүлэглэн үндсэн 5, дэд 20 бүлэг бэлтгэж DPPH
        саармагжуулах чадвараар нь антиоксидант идэвхийг үнэлж харьцуулав. Шинжилгээний үр дүнг SC50
        (чөлөөт радикалыг саармагжуулж анхны хэмжээг 50% хүртэл бууруулахад шаардагдах
        антиоксидантын хэмжээ)-гээр илэрхийлэв. Хамгийн өндөр антиоксидант идэвхтэй бүлэг, дэд бүлгийг
        дараагийн шатанд ашиглав. Улмаар антиоксидант идэвхт 3 нэгдлийг цэврээр ялгаж, бүтэц
        байгууламжийг цөмийн соронзон резонансын спектрээр тогтоогоод молекул массыг масс-
                                                                                              •
        спектрофотометрээр тодорхойлж баталгаажуулав. Түүнчлэн эдгээр нэгдлийн DPPH  саармагжуулах
        идэвх, навчин дахь агууламжийг нь тодорхойлж цээний навчны нийт антиоксидант идэвхэд үзүүлэх
        нөлөөллийг тооцоолов.

        Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг

        Ус болон тосонд уусдаг антиоксидант нэгдлийг бүрэн хандлахын тулд ягаан цээний навчийг ус, 50%
        этанол, 80% метанолд хандалж 3 төрлийн ханд бэлтгэснээс этанол хандны гарц (30%) их байв.
        Харин метанол ханд 23%, усан ханд 25% гарцтай байв.

        Ягаан цээний навчны антиоксидант идэвх, полифенолт нэгдлийн агууламж

                                                     •
                                                             •+
        Ягаан цээний навчны шингэн хандны DPPH , ABTS саармагжуулах идэвхийг тролоксын жиших
        муруй ашиглан тодорхойлж үр дүнг мкмоль тролокс/мл (ханд) нэгжээр илэрхийлэв 3, 4. Этанол ханд
                                                                  •+
        идэвх сайтай, харин усан ханд сул идэвхтэй байв. ABTS  саармагжуулах идэвхээр мөн л этанол
                                                                                     •
                                                                                                   •+
        ханд тэргүүлж, метанол ба усан ханд удаалав. Ягаан цээний навчны DPPH  болон ABTS
                                                                     •+
        саармагжуулах идэвхийн шинж төрх нь ижил байлаа. ABTS  саармагжуулах идэвхтэй зарим нэгдэл
              •
        DPPH -ын эсрэг үйлчлэх чадваргүй байдаг 89. Харин ягаан цээний навч дээрх чөлөөт радикалыг
        хоёуланг нь саармагжуулах чадвартай байлаа.




                            Хүснэгт 1. Ягаан цээний навчны хандны антиоксидант идэвх, полифенолт нэгдлийн агууламж
                                                                                Хандны төрөл
                        Үзүүлэлт                  Хэмжих нэгж
                                                                      Этанол       Метанол          Ус
               •
          DPPH  саармагжуулах идэвх            мкмоль тролокс/мл    78.47  0.47   63.59  1.12   47.15  1.25
               •+
          ABTS  саармагжуулах идэвх            мкмоль тролокс/мл    141.42  4.54   118.23  2.03   81.84  0.43
          Супероксид анион саармагжуулах идэвх    нэгж/мг              31.55         16.99        13.62
   225   226   227   228   229   230   231   232   233   234   235