Page 231 - GreenChemistry2023 Emhetgel
P. 231
мг аскорбины
3+
Fe ангижруулах чадвар 131.032.22 121.550.43 85.391.87
хүчил/г
Нийт фенолт нэгдлийн агууламж мг галлын хүчил/г 110.50 3.05 95.11 4.44 77.87 1.34
Нийлбэр флавоноидын агууламж мг кверцетин/г 7.33 0.05 11.65 0.08 5.25 0.13
2-
Ягаан цээний навчны супероксид анион (О ) саармагжуулах идэвхийг SOD-WST (Superoxide
Dismutase-Water Soluble Tetrazolium) шинжилгээний иж бүрдлээр тодорхойлов. Антиоксидант идэвхт
SOD (супероксиддисмутаза) ферментийг стандартаар ашиглав. SOD ферментийн IC50
2-
(шинжилгээний орчин дахь О -ы 50%-ыг задалж саармагжуулахад зарцуулагдах хэмжээ) нь 2.04
0.17 нэгж/мл байв. Ягаан цээний навчны бүх ханд О саармагжуулах идэвх үзүүлсэн бөгөөд энэ нь
2-
концентрациас шууд хамаарсан байв. Этанол ханд хамгийн өндөр идэвх үзүүллээ. Фенолт нэгдлийн
чөлөөт гидроксил бүлэг нь О -г саармагжуулах үйлчлэл үзүүлдэг.
2-
3+
2+
Ягаан цээний навчны антиоксидант идэвхийг Fe -TPTZ комплексийг Fe -TPTZ болтол ангижруулах
3+
чадвараар үнэлэв 5. Ягаан цээний 1 г навчны Fe ангижруулах чадвар нь 85.39-131.03 мг
аскорбины хүчил дүйцэхүйц байв. Этанол ханд мөн л хамгийн өндөр идэвх үзүүлсэн юм.
Ягаан цээний навчны 3 төрлийн хандны Fe холбож хоргүйжүүлэх идэвхийг Fe -феррозин комплекс
2+
2+
үүсэх урвалыг саатуулах чадвараар нь үнэлсэн юм 6. Гэвч ягаан цээний навчны бүх ханд бага
концентрацитай үедээ Fe -феррозин комплекс үүсэхэд саад учруулж чадаагүй юм. Тухайлбал, 1
2+
2+
мг/мл метанол, этанол, усан хандны Fe холбох идэвх дөнгөж 5.42%, 8.17%, 25.13% байв.
Хангалттай өндөр буюу 10 мг/мл концентрацитай этанол, метанол ханд нь 50%-аас бага идэвх
2+
үзүүлсэн юм. Харин 5 ба 10 мг/мл концентрацитай усан хандны Fe холбох идэвх 54.032.01 ба
75.860.15% байлаа. Метанол хандны төмрийг холбох идэвх хамгийн сул байв. Энэхүү үр дүн нь
ягаан цээний навч феррозиноос урьтан Fe ионыг холбох чадваргүйг баталж байна.
2+
Ихэнх ургамлын антиоксидант идэвх нь тэдгээрийн полифенолт нэгдлийн агууламжтай холбоотой.
Иймээс ягаан цээний навчны фенолт нэгдэл, флавоноид, флаванолын нийт агууламжийг
тодорхойлсон юм. Фенолт нэгдлийн нийт агууламжийг галлын хүчлээр, харин флавоноидын нийт
агууламжийг кверцетинээр жишиж тооцооны муруйгаас тодорхойлсон юм 3, 7. Фенолт нэгдлийн
агууламжаараа этанол ханд хамгийн баялаг, усан ханд хамгийн ядмаг байв. Харин метанол ханд
харьцангуй их хэмжээний флавоноидын төрлийн нэгдлүүд агуулж байлаа. Флаванолын агууламжийг
ДМАСА (p-dimethylaminocinnamaldehyde) аргаар 8 тодорхойлсон боловч бүх ханданд илрээгүй.
Ягаан цээний навчны антиоксидант идэвх нь фенолт нэгдлийн нийт агууламжтай шууд
пропорциональ хамааралтайгаар өсч байв. Регрессийн шинжилгээгээр фенолт нэгдлийн нийт
•
•+
2-
агууламж нь түүний DPPH саармагжуулах идэвх (r =1.0), ABTS саармагжуулах идэвх (r= 0.991), O
3+
саармагжуулах идэвх (r= 0.863) болон Fe ангижруулах чадвар (r= 0.916)-тай эерэг хамааралтай
болохыг тогтоов. Харин антиоксидант идэвх болон флавоноидын агууламжийн хооронд ямар нэгэн
хамаарал ажиглагдсангүй. Учир нь дунд зэргийн антиоксидант идэвх бүхий метанол ханд
флавоноидоор хамгийн баялаг юм. Энэхүү үр дүн ягаан цээний навчин дахь фенолт нэгдэл нь түүний
чөлөөт радикал саармагжуулах болон Fe ангижруулах чадварыг нөхцөлдүүлж буйг нотолж байна.
3+
Ягаан цээний навчнаас антиоксидант нэгдлийг ялгах, бүтэц байгууламжийг тогтоох
Антиоксидант идэвхт фенолт нэгдлийг ялгаж, бүтэц байгууламжийг тогтоохын тулд 50 г хатаасан
навчийг 50% этилийн спиртэнд 2 удаа тус бүр 2 цаг хандалж 21.26 г ханд бэлтгэв. Этанол хандыг
шингэн-шингэний хандлалт аргаар үндсэн 5 бүлэгт хуваав. Үүнд: хексан (0.16 г), диэтил эфир (2.41 г),
этил ацетат (5.35 г), бутанол (5.23 г), усанд ууссан (7.82 г). Эдгээр 5 бүлгээс этил ацетатад ууссан
бүлэг хамгийн өндөр идэвх үзүүлж, диэтил эфир, бутанол, усанд ууссан бүлэг удаалсан юм. Харин
•
хександ ууссан бүлэг нь DPPH -ын эсрэг ямар ч идэвхгүй байлаа.
Этил ацетатад ууссан бүлгийг силика гель бүхий хроматографийн багананд хийж 0-100% этил ацетат
агуулсан хексаны уусмал, эцэст нь метанолоор угааж 5 дэд бүлэгт хуваав: Бүлэг 1 (30% этил ацетат,
0.03 г), Бүлэг 2 (50% этил ацетат, 0.11 г), Бүлэг 3 (70% этил ацетат, 0.14 г), Бүлэг 4 (100% этил ацетат,
4.0 г), Бүлэг 5 (100% метилийн спирт, 0.70 г). Хександ ямар ч нэгдэл уусаагүй. Этил ацетат (100%)-