Page 228 - GreenChemistry2023 Emhetgel
P. 228
1.19 SEM-EDS үр дүн
Сканнинг электрон микроскопиор 1:1, 2:1, 4:1 харьцаагаар хандалсан дээжнүүдээс липосом үүсгэн бүтцийг харахад липосомын цэврүүнүүд задарсан байдал ажиглагдав.
Зураг 4 4:1 харьцаагаар хандалсан дээжний SEM-EDS үр дүн
Судалгааны ажлын дүгнэлт
• Өндөгний шараас фосфолипидийн фракц ялгах туршилтыг ялгаатай харьцаатай органик уусгагчид хандалж (хлороформ, этанолын 1:1, 2:1, 4:1) 4 удаа хийв.
• НҮХ-ийн үр дүнд дээжнүүд нь фосфатидилхолин агуулсан холимог байж болзошгүйг тогтоосон бөгөөд FT-IR спектрээр фосфатидилхолинд тохиолддог
холбооны пикүүд илэрсэн. Эдгээр үр дүнгээс хандалсан уусгагчдын харьцаа фосфолипидийн гарц, цэвэршилтэд хэрхэн нөлөөлсөнийг хараахан
дүгнэх боломжгүй байна.
• Фосфолипидийн фракцыг эмульсжүүлэн липосом үүсгэх туршилтыг гүйцэтгэсэн. Гэрлийн микроскопиор ажиглахад биллайр давхрагатай цэврүүнүүд үүссэн байгаа нь
ажиглагдсан.
• Иод, куркуминыг липосомоор капсулжуулан уусмалыг турбидометрээр хэмжиж шалгасан. Бланкаас илүү суспензлэгдсэн үр дүн өгсөн нь липосом ашиглан эдгээр
усанд уусдаггүй нэгдлийг усанд уусгах боломжтойг харуулж байна.
• Цаашдаа фосфолипидийн цэвэршилтийг сайжруулж туршилтыг үргэлжлүүлэн хийснээр липосомд суурилсан эмийн бүтээгдэхүүн гарган авах судалгааны суурь болох
юм.
Ном зүй
[1] Witold Gładkowski, “Isolation of Pure Phospholipid Fraction from Egg Yolk,” Journal of the American Oil
Chemists' Society, 2012.
[2] B. Cuffari, “What is Liposome” 2019. https://www.news-medical.net/life-sciences/What-is-a-
Liposome.aspx.
[3] W. v. Nieuwenhuyzen, “Production and Utilization of Natural Phospholipids,” Polar lipids, 2015.
[4] D. K. Susan Hewlings, “Curcumin: A Review of Its’ Effects on Human Health,” MDPI Foods, 2017.
[5] Г. Д.Монхообор, “НУТ спектроскопи,” Молекулын бүтэц ба спектроскопи, 2009.
[6] С. О.Болормаа, Багажит анализын аргууд, 2016.
[7] C. K. Hindarto, “Effect of mole ratio on physicochemical properties of luteolin-loaded phytosome,” 2017.