Page 224 - GreenChemistry2023 Emhetgel
P. 224
1.8 Нил улаан туяаны спектроскопиор /FT-IR/ фосфолипидийг таних арга
Нил улаан туяаг (780 нм-1 мм) шингээсэн молекулын ковалент холбооны хэлбэлзлийг бүртгэн авч молекул дахь функциональ бүлгийг тодорхойлно. [5] (“Монгол
Улсын Их Сургуулийн Физик Химийн лаборатори”-д шинжлүүлэв.)
1.9 Усанд уусдаггүй, тосон суурьт нэгдлийг липосомоор капсулжуулах арга
Ялган авсан фосфолипидийн фракцаас 1г таслан авч хлороформд уусган бөөрөнхий колбоны ёроолд нимгэн үе үүсгэж нэрээд дээр нь куркумины нунтаг 20
мг, тосон иодыг 0.5 мл тус тус хийнэ. Дээр нь PBS буффер 50мл хийж жигд хутгана. Хэсэг хугацаанд уусмал гомогенжин жигд булингартай коллойд уусмал үүсэх
бөгөөд үүнд липосом үүссэн байна гэж үзнэ.
Схем 3 Усанд уусдаггүй нэгдлийг липосомоор капсулжуулах арга
1.10 Нефелометр, турбидометрын арга
Гэрлийн сарнил болон нэвтрэлтийг бүртгэн авч коллойд уусмалын булингаржилтыг тодорхойлдог багажийг нефелометр, турбидометрийн багаж гэнэ [6]. Дээрх липосом
үүсгэх туршилтаар бэлтгэсэн уусмалыг 10 дахин шингэрүүлж PBS буфферт уусгасан бланктай харьцуулан шинжилнэ. (Шинжилгээг “Монгол Улсын Их
Сургуулийн Лаборатори”-д хийлгүүлсэн.)
1.11 Гэрлийн микроскопиор бүтцийг ажиглах арга
Фосфолипидийн фракцыг бөөрөнхий колбоны ёроолд жигд давхрага үүсгэн нэрж дээр нь буффер эсвэл нэрмэл ус хийж эмульсжүүлнэ. 1 г/мл концентрацитай
байхаар уусмалыг бэлтгэнэ. Бүрэн жигд булингар үүссэний дараа тавиур шилэн дээр дусаагуураар дусааж дээр нь хучуур шилийг тавьж гэрлийн микроскопиор
ажиглана.
1.12 Сканнинг электрон микроскопитой хосолсон энергийн дисперсийн рентген
флуоресценциэр /SEM-EDS/ бүтэц, элементийг тодорхойлох арга
SEM-EDS нь хатуу бодисын гадаргуу руу өндөр энерги бүхий электроныг бөмбөгдөн тодорхой сигналыг хүлээн авахад тулгуурласан анализ хийх төхөөрөмж юм. (“Шинжлэх
Ухаан Технологийн Их Сургуулийн Хээрийн Судалгааны Лаборатори”-д шинжлүүлэв.)