Page 221 - GreenChemistry2023 Emhetgel
P. 221

1.18. "Липосомын  модел  ашиглан  биологийн  идэвхт  нэгдлийг  зөөвөрлөх  боломж"  Н.Анар
               Д.Будрагчаа, Шинэ Монгол Технологийн Коллеж ХИТ




               Липосомын модел ашиглан



                биологийн идэвхт нэгдлийг



                               зөөвөрлөх боломж




                       (The possibility of transferring biological active compounds by liposomes)


               Оюутан: Н.Анар,(ШМТК)

               Удирдагч багш: Д.Будрагчаа, /PhD/, (МЭХ)



          Удиртгал


            1.1 Үндэслэл, ач холбогдол
            Биологийн идэвхт нэгдлийг капсулжуулан зөөвөрлөхөд липосомыг ашиглах технологи дэлхий дахинаа сайшаагдан, орчин цагийн эмнэлзүйн чиг хандлага болж байгаа хэдий ч
            Монгол оронд энэхүү хөгжил дэвшлийг практикт нэвтрүүлсэн жишээ хомс юм. Энэхүү судалгааны ажил нь Монголын  мал  эмнэлгийн  салбарт  зарим  эмийн  бодисыг
            эзэн  организмд  зовуурь  багатай, эмийг бага тунгаар үйлчлэл сайтайгаар зөөвөрлөж өвчлөлийг эдгээх, липосомд суурилсан эм, эмийн бүтээгдэхүүний технологи
            хөгжүүлэлт хувь нэмрээ оруулах чухал ач холбогдолтой бөгөөд үүгээрээ ногоон химийн 4, 5, 8-р зарчимуудад холбогдож байна.
            Бид  энэхүү  судалгаандаа  лабораторийн  орчин,  багажит  анализын  техник  үзүүлэлтийг  үндэслэн  уусмалын  туйлт  чанарыг  өөрчлөх  замаар  өндөгний  шараас
            фосфолипидийн фракцыг ялгах нийтлэг арга зүйг [1] мөрдлөг болгон ажиллалаа.



            1.2  Зорилго, зорилт
            Тосон суурьт (иод) болон усанд уусдаггүй (куркумин) эмийн бодисуудыг усан суурьт нэгдэл болгон  хувиргахад  липосомын  моделийг  ашиглах  боломжийг
            судлах  үндсэн  зорилготой. Зорилт:

            •  Нийтлэг арга зүйн дагуу өндөгний шараас фосфолипид ялгах, цэвэршүүлэх
            •  Бүтцийн тайлал зарим өндөр мэдрэг багажит анализаар хийх
            •  Тосон болон усанд уусдаггүй нэгдлийг усанд уусгах процесст липосомыг ашиглах боломжийг судлах
            •  Липосом үүссэн эсэхийг микроскопи болон турбидометрээр шалгах


            Түлхүүр үг: Өндөгний шар, Фосфолипид, Липосом, Иод, Куркумин

          Онолын хэсэг


            1.3 Липосом, түүний бүтэц                                Фосфолипидийн  партиклууд  усан  уусмалд  эмульсжин  эсийн

                                                                     мембрантай  төстэй  бүтэцтэй  липосомын     цэврүүнүүдийг     үүсгэдэг.
   216   217   218   219   220   221   222   223   224   225   226