Page 219 - GreenChemistry2023 Emhetgel
P. 219
Гашуун банздоо ургамлын усан хандны DPPH чөлөөт радикал саармагжуулах дундаж идэвх
буюу IC50=151,8 мг/мл, Сармисны усан хандны DPPH чөлөөт радикал саармагжуулах дундаж идэвх
буюу IC50=6,15 мг/мл байв (график 3; 4).
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Сармисны фитохимийн судалгааг шинэхэн сармис, хатаасан сармис, саримны тос, даралтат
уусмалаар бэлтгэсэн хандны дээжүүдэд HPLC багажаар 240 – 400 нм долгоны уртад 20 минут хүртэл
хугацаанд уншилт хийхэд аллициний хэмжээ шинэхэн саримсанд 248 мкг/мл, хатаасан саримсанд 192
мкг/мл, даралтат уусмалаар хандалсан ханданд 332 мкг/мл тус тус агуулагдаж байсан бол сармисны
тосонд аллицин илрээгүй байна (Angela M et al., 2014). Бидний судалгаагаар сармисны усан ханданд
7,27 мкг/мл, спиртэн ханданд 1,28 мкг/мл аллицин, усан ханданд кверцитин 1,14 мкг/мл, кемферол 3,37
мкг/мл, спиртэн ханданд 1,91 мкг/мл, кемферол 0,48 мкг/мл тус тус агуулагдаж байв.
Гашуун банздоо ургамлын фитохимийн судалгааг HPLC багажаар тодорхойлоход цинарофикрин
22% -34%-ийн агууламжтай, флавнойд 53% -61%-ийн агууламжтай, апгенин 7-0 гликозид 20% - 40%-
ийн агууламжтай, цинарин 5% - 22% агууламжтай болох нь судалгаагаар тогтоогдсон байна (Sabinan
Glasl et al. 2015). Бидний судалгаагаар гашуун банздоо ургамлын фитохимийн судалгааг HPLC
багажаар кверцитин 2,43 мкг/мл – 5,21 мкг/мл, кемферол 1,02 мкг/мл – 1,82 мкг/мл, цинарофикрин
13,35 мкг/мл – 19,26 мкг мл агуулагдаж байсан бол нийт фенолт нэгдлийн хэмжээг Фолин-Чекольтийн
урвалжаар спектрофотометрийн аргаар тодорхойлоход 0,16% - 1,0%-ийн агууламжтай байгаа дээрхи
судлаачдын үр дүнтэй ойролцоо байна.
Гашуун банздоо ургамлын усан хандны хурц хорон чанар LD50= 6,5 г/кг, эмчилгээний идэвхтэй тун
нь 0,65-0,25 г/кг болон нь тогтоогдсон байна (С. Чинсанаа нар, 2015). Харин бидний судалгаагаар
судсаар тарьхад 0,83 г/кг, амаар олгоход 9250 мг/кг болох нь тогтоогдсон. Энэхүү тунгийн зөрүүтэй
байдал нь ургамлын ханд бэлтгэх арга, тун тогтоосон аргаас хамаарч зөрүүтэй байж болох юм.
Сармисны хандын нянгийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага идэвхийг шөлний
шингэрүүлэлтийн аргаар тодорхойлоход Mycobacterium phlei 15,63-31,25 мкг/мл, Mycobacterium
smegmatis 7,81-15,63 мкг/мл, Mycobacterium tuberculosis 0,97-1,95 мкг/мл тундаа дарангуйлах
идэвхтэй, сармисны хандны 0,5 мг/мл тундаа E. coli 29,67 мм, S. aureus 25,67 мм, B. subtilis 24,66 мм,
MRSA 25,0 мм, 1 мг/мл тундаа E. coli 21,0 мм, S. aureus 32,33 мм, B. subtilis 30,67 мм, MRSA 31,33 мм
ариун бүс үүсгэж тус тус бактерийг дарангуйлах идэвх үзүүлсэн байна (V. Viswanathan et al, 2017).
Сармисны усан ханд нь стандарт омог Shigella.spp (ATCC11725), P.aeruginosa, бидний ялгасан
S.aureus-ийн 2 омог E.coli-ийн 2 омогт 50 мг/мл тундаа, E.coli (ATCC25922), E.coli, Shigella.spp
(ATCC11725), B.cereus стандарт омгуудад 100 мг/мл тундаа, спиртэн ханд нь 100 мг/мл – 200 мг/мл
тундаа бактерийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага идэвх үзүүлж байв.
Гашуун банздоо ургамлын нянгийн эсрэг идэвхийг Грам эерэг Staphylococcus aureus (KCTC
3881), Грам сөрөг Escherichia coli (KCTC 1039), Candida albicans (KCTC 7965) мөөгөнцөрийн өсгөвөрүүд
дээр судалсан байна. Гашуун банздоо ургамлын дихлорметанаар фракцалсан ханд нь S. aureus, E.
coli-ийн өсгөвөрт 38 ± 0.2 mm, 14 ± 0.1 mm ариун бүс үүсгэж дарангуйлах идэвх үзүүлсэн бол
метанолоор фракцалсан ханд нь дээрхи 2 нянгийн өсгөвөр 28 ± 0.2 mm, 16 ± 0.1 mm ариун бүс үүсгэж
дарангуйлах идэвх үзүүлсэн, харин мөөгөнцрийн эсрэг идэвх үзүүлээгүй байна (Оюунгэрэл Ш, нар
2012, Oyungerel Sh et al., 2021). Бидний судалгаагаар гашуун банздоо ургамлын усан ханд нь стандарт
омог B.cereus, бидний ялгасан S.aureus-ийн 2 омогт 50 мг/мл, стандарт омог Sal.thyphi, P.aeruginosa,
бидний ялгасан E.coli-ийн 2 омогт 100 мг/мл тундаа, E.coli (ATCC25922), E.coli, Shigella.spp
(ATCC11725) стандарт омгуудад 200 мг/мл тундаа, спиртэн ханд нь 100 мг/мл – 400мг/мл тундаа тус
тус бактерийн өсөлтийг дарангуйлах хамгийн бага идэвхтэй байна
Сармисны хандны антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикал саармагжуулах урвалаар
тодоройлоход IC50=6.25–33.28 мг/мл байжээ (Minnu Sasi et al., 2021). Бидний судалгаагаар сармисны
хандны антиоксидант идэвх IC50=6.15 мг/мл байгаа нь бусад судлаачдын үр дүнтэй дүйж байна.
Гашуун банздоо ургамлын метанолон хандны антиоксидант идэвхийг DPPH чөлөөт радикал
саармагжуулар урвалаар тодорхойлоход IC50=346±6.03 мкг/мл болох нь тогтоогдсон байна (Oyungerel
Sh et al., 2021). Бидний судалгаагаар Гашуун банздоо ургамлын антиоксидант идэвх IC50=151.8 мг/мл
буюу дээрхи судлаачдийн үр дүнгээс антиоксидант идэвх өндөр байв.
7. ДҮГНЭЛТ
Хуудас 142