Page 215 - GreenChemistry2023 Emhetgel
P. 215

хураагуур  судсаар  тарьж  доорхи  схемийн  дагуу  тогтоов  (хүснэгт  7).  Ургамлын  хандыг  1:10
            харьцаатай энгийн ханд бэлтгэв. Ургамлын хандны хуурай бодисын хэмжээ 0,1 г/мл байв.
                          Хүснэгт 7. Хулганад хураагуур судсаар тарьж LD50 тодорхойлсон туршилтын дүн
                     Ургамлын нэр             Туршилтын бүлэг              Хулганы тоо  (үхсэн/амьд)
                                                  1-р бүлэг                           0/4
               Гашуун банздоо S.amara (L)         2-р бүлэг                           0/4
                          DC.
                       /усан ханд/                3-р бүлэг                           2/2
                                                  4-р бүлэг                           4/0
                  Гашуун банздоо ургамлын хандны цочмог хорон чанар LD50=0.83 г/кг буюу К.К.Сидровын
            хорт бодисын ангилалаар бага хорон чанартай ангилалд хамаарч байв.
                  Бид Гашуун банздоо ургамлын хандны цочмог хорон чанарыг Карбер нарын арга зүйн
            дагуу 20-22 г жинтэй 20 толгой Balb/C үүлдрийн эр цагаан хулганад 2000 мг/кг, 4000 мг/кг, 6000
            мг/кг, 8000 мг/кг, 10000 мг/кг тунгаар амаар олгож 24 цаг ажиглаж үхлийн хувиар тодорхойлов
            (хүснэгт 8).
              Хүснэгт 8. Гашуун банздоо ургамлын хандны цочмог хорон чанарыг амаар олгож тогтоосон туршилтын үхлийн
                                                           хувь
                                                                 Цагаан хулганы үхлийн тоо
               Туршилтын бүлэг     Тун (мг/кг)
                                                  2 цаг       4 цаг       8 цаг       16 цаг        24 цаг
                      I              10000         0/4         0/4        0/4          0/4           0/4
                      II             8000          0/4         0/4        0/4          0/4           0/4
                      III            6000          0/4         0/4        0/4          0/4           0/4
                      IV             4000          0/4         0/4        0/4          0/4           0/4
                      V              2000          0/4         0/4        0/4          0/4           0/4
                                   Хүснэгт 9. LD50 тогтоох Карберийн арифметик бодолтын арга
                                               Тунгийн         Үхсэн                                    LD50
              Туршилтын бүлэг    Тун (мг/кг)                               Дундаж (b)   Бодолт (a*b)
                                               ялгаа (a)    хулганы тоо                                (мг/кг)
                      I            10000          -              3              -            -
                      II           8000          2000            0             1,5         3000
                     III           6000          2000            0             0             0          9250
                     IV            4000          2000            0             0             0
                     V             2000          2000            0             0             0
                                                  LD50=LD100-∑(   ∗   )/  
                                        LD50=10000-∑ 2000∗1,5  = 10000 −  3000  = 9250
                                                        4                4
                  Ургамлын  хандны  цочмог  хорон  чанарыг  Карбер  нарын  арга  зүйн  дагуу  амаар  олгож
            тодорхойлоход  LD50=9250  мг/кг  болох  нь  тогтоогдов.  Hodge,  Sterner  нарын  OECD-ийн
            удирдамжийн хорт бодисын ангилалаар хорон чанаргүй ангилалд багтаж байна (хүснэгт 9).

            Саримсны хандны цочмог хорон чанар (LD50) тодорхойлсон үр дүн

                  20-22 г жинтэй, 16 толгой Balb/C үүлдрийн эр цагаан хулганад Б.В.Прозоровскийн (2007)
            нарын  боловсруулсан  хурдавчилсан  арга  зүйн  дагуу  үхлийн  дундаж  тун  (LD50)-г  сүүлний
            хураагуур судсаар доорхи схемийн дагуу тогтоов (хүснэгт 10). Ургамлын хандыг 1:5 харьцаатай
            энгийн ханд бэлтгэв. Ургамлын хандны хуурай бодисын хэмжээ 0,1 г/мл байв.
                        Хүснэгт 10. Хулганад хураагуур судсаар тарьж LD50 тодорхойлсон туршилтын дүн
                                                                                 Хулганы тоо
                     Ургамлын нэр             Туршилтын бүлэг
                                                                                 (үхсэн/амьд)
                                                  1-р бүлэг                           0/4
                        Сармис
                     Allium sativum               2-р бүлэг                           0/4
                       /усан ханд/                3-р бүлэг                           2/2
                                                  4-р бүлэг                           4/0
                  Сармисны  усан  хандны  цочмог  хорон  чанар  LD50=0.57  г/кг  буюу  К.К.Сидровын  хорт
            бодисын ангилалаар бага хорон чанартай ангилалд хамаарч байв.
                  Сармисны  усан  хандны  цочмог  хорон  чанарыг  Карбер  нарын  арга  зүйн  дагуу  20-22  г
            жинтэй 20 толгой Balb/C үүлдрийн эр цагаан хулганад 2000 мг/кг, 4000 мг/кг, 6000 мг/кг, 8000
            мг/кг, 10000 мг/кг тунгаар амаар олгож тодорхойлов (хүснэгт 11).






                                                                                                 Хуудас 138
   210   211   212   213   214   215   216   217   218   219   220