Page 223 - GreenChemistry2023 Emhetgel
P. 223

тулгуурлан  уусгагчдын  туйлт  чанарыг  өөрчилж  фосфолипидийг  бусад  хольц,  бүр  цаашлаад триглицерид гэх мэт тосны молекулаас нь хялбархан  салгаж,
            цэвэршүүлэх боломжтой.


            1.4 Иодын дутагдал
            Биогеоценозын хүчин зүйлээс шалтгаалан малд иод дутагдлаас үүдэлтэй бахуутах, булчин цайх, оронги зэрэг халдваргүй эндемик өвчнүүд үүсдэг. Өндөр хувьтай иодын
            тосон бэлдмэл, тосон түрхлэг нь малын нимгэн арьсыг цочроох, түлэх зэрэг сул талтай бөгөөд тухайн бэлдмэлийн  технологи  хөгжүүлэлтэд  липосом  ашиглах  бүрэн
            боломжтой нь харагдаж байна.



            1.5 Куркумины шинж чанар, ашиг тус
            Куркуминыг Curcuma longa гэх ургамлаас гаргаж авдаг бөгөөд антиоксидант идэвхтэй, үрэвсэл, мутаген, микроб, хорт хавдрын эсрэг онцгой үйлчлэлтэй. Хэдийгээр
            куркумины эрүүл мэндэд нөлөөлөх ашиг тус асар их ч дангаараа адсорбоцлогдох, усанд уусах чадвар муу байдаг нь дутагдалтай тал болдог. [4]



          Судалгааны ажлын арга зүй


            1.6 Өндөгний шараас фосфолипидийн фракц ялгах арга
            Өндөгний шарыг ялган авч ацетоны органик уусгагч нэмэн 10 минут соронзон холигчоор холино. Үүссэн уусмалыг хуруу шилнүүдэд тэнцүү таслан хийж минутад 3000
            эргэлттэй центрифугээр 9 минут центрифугдэнэ. Тунадсыг ялган авч хатаасны дараагаар хлороформ, этанолын органик уусгагчийг 1:1, 2:1,  4:1 эзлэхүүний
                                                           -1
            харьцаатай 100 мл  тус  тус нэмж  уусгах ба сэгсрэгч дээр     150 min  хурдаар 2 цаг жигд сэгсэрнэ.  Сэгсрэгчээс уусмалыг авч шүүгээд шүүдэс буюу
            фильтратын шингэнийг нэрж өтгөрүүлэн фосфолипидийн фракцыг ялган авна.















                                    Схем 1 Өндөгний шараас фосфолипидийн фракц ядгах арга


            1.7 Нимгэн үеийн хроматографиар /НҮХ/ фосфолипидийн фракцыг таних арга
            НҮХ хийхдээ стандарт бодис болгож цэвэр фосфотидилхолин ашигласан бөгөөд өндөгний шараас ялган авсан фосфолипидийн фракцуудыг 1 г/мл байхаар
            хлороформд уусгаж бэлтгэн, гүйгч уусмалын найрлагыг хлороформ:метанол:ус харгалзан 40:20:5 байхаар найруулж силикагелийн ялтас ашиглан туршилтыг
            хийж гүйцэтгэсэн.









                                           Схем 2Нимгэн үеийн хроматографийн арга
   218   219   220   221   222   223   224   225   226   227   228