Page 299 - GreenChemistry2023 Emhetgel
P. 299

2.8.  "Ус боловсруулах технологи ажиллагаа", Ш.Отгонцэцэг, “ЭДЦС” ТӨХК хими цех


        “ЭДЦС”-ТӨХК-ний Хими цех нь станцын технологийн хэрэгцээнд зориулан  жилд дунджаар 948150тн түүхий ус
        авч эсрэг осмосын төхөөрөмж ашиглан 657125 тн давсгүйжүүлсэн ус  311198тн  төвлөрсөн усыг боловсруулж,
        чанарын шаардлага хангасан усаар станцыг тасралтгүй найдвартай хангаж ажилладаг. 1986оноос 2021оны 8-р
        сар хүртэл түүхий усыг шохойгоор урьдчилан боловсруулалт хийж, ион солилцооны аргаар усыг зөөлрүүлдэг
        технологитой байсан бид хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөө болон орчин үетэйгээ хөл
        нийлүүлэн алхахын тулд шинэ техник технологийг ашиглаж эхэлсэн.
        Шохойгоор ус боловсруулах технологи ажиллагаа нь:
        1. Шохой ба давсны аж ахуй
        2. Тунгаагч заал
        3.Фильтр заал гэсэн  байгууламжтай.
        1.1. Шохойн аж ахуй нь дараахи хэсгүүдээс бүрдэх бөгөөд хэсэг бүр нь өөрийн гэсэн үүрэгтэй байдаг.
            •  Шохойн хүлээн авах ячейк: 250 тонн шохой авах багтаамжтай.
                                         2
                                                                         3
            •  Шохой унтраах ячейк: 120м  багтаамжтай, 1000—2000 мг/дм концентрацтай шохойн сүүн  уусмал
               бэлтгэхэд  зориулагдсан доороо агаараар үлээх шугамтай, дээрээс нь ус орох шугам  хоолойтой
               байгууламж  юм.  Хуурай шохойг грейфер краны тусламжтайгаар унтраах ячейкэнд хийж  ус агаар өгч
               сүүн уусмалыг бэлддэг.
                                                       2
            •  Шохойн сүүн ячейкний багтаамж нь:120м . Шохойн унтраах  ячейкнаас ус,    агаарын тусламжтайгаар
               халиулах аргаар шохойн сүүн  өндөр концентрацтай уусмалыг сүүн ячейкт өгнө.
            •  Шохойн элс баригч: Шохойн сүүн ячейкнаас шохойн сүүн насосоор /СД- 100/40 №1,2/  элс баригчийг
               дайруулан хутгагч  мешалка №- 3,4-д өндөр концентрацитай шохойн сүүн уусмал татна.

                                    2
            •  Давсны аж ахуй: 120м  багтаамжтай, 36-40%-нконцентрацтай давсны уусмал бэлтгэхэд зориулагдсан
               доороо агаараар үлээх шугамтай, дээрээс нь ус орох шугам  хоолойтой байгууламж  юм.
        2.1. Тунгаагч заал нь дараахи хэсгүүдээс тогтоно:
            •  ВТИ-160маркийн конусан ус тунгаагч-2ш: 40С-тэй түүхий ус + конценирацитай шохойн сүүн уусмал
               холилдох төхөөрөмж.
               Тунгаагчийн конус хэсэгт түүхий ус, радиусын дагуу дээд хэсэгт конценирацитай шохойн сүүн уусмал
               орж маш сайн холилдож химийн урвал түргэн явагддаг.Химийн урвал нь шохой, ус 2 холилдож
               эхэлснээс эхлэх бөгөөд конус хэсэгт хөвөн шиг хөвсгөр шлам үүсгэж өгдөг. Шлам нь урвалын явцыг
               удаашруулдаг тул үлээлгэ хийж зайлуулдаг.
                                                                                                 3
            •  Шламын приямк: 2ш шламын приямок байх ба тунгаагч №1,2н доор байрлалтай 120м  бүхий хүчилд
               тэсвэртэй тоосгоор доторлогдсон ячейк бөгөөд хими цехий бүх хаягдал ус цугларна.









                                                            2
        3.1. Фильтр заал нь дараахи фильтрүүдээс бүрдэх бөгөөд фильтр тус бүр нь өөрийн гэсэн үүргийг биелүүлж
        ажилладаг.
            •  МЕХАНИК ФИЛЬТР- Шохойгоор боловсруулсан усыг тунгалагжуулах зорилгоор ашигладаг.
                                                        3
          Шохойжуулсан ус.
                                                                 Механик фильтр.  ФОВ-
                                                        1
                                                                 3,5-0,6
                                                                 •   Суурилагдсан тоо:    5ш
                 6                                               •   Фильтрийн диаметр: 3,5 м
                                                                 •   Орох усны даралт:    0,6МПа
                                                                 •   Фильтрийн эзэлхүүн: 10м
                                                                                               3
                                  Антарцит                       •   Шүүгч материал: Антарцит
                                                                 •   Антарцитийн эзэлхүүн: 9м
                                                                                                3
                                                                 Тайлбар.
   294   295   296   297   298   299   300   301   302   303   304