Page 294 - GreenChemistry2023 Emhetgel
P. 294
тунадасжуулахын тулд саад бологч дээрх металлуудын нөлөөг арилгах зорилгоор 3 шаттай дараалсан
химийн боловсруулалтыг явуулж зөвхөн зэсийн ион агуулсан уусмал гарган авсан. Химийн
боловсруулалтын туршилтын дарааллыг Зураг 7–т үзүүлэв. Уусмалын химийн дараах уусмалын саад
бологч элементүүдийн агуулгыг тодорхойлох зорилгоор ICP-OES багажаар хэмжилт хийж, химийн
боловсруулалтын өмнөх уусмалтай харьцуулахад металл зэс 21850 мг/л агуулагдаж байснаа химийн
боловсруулалтын дараа зэс нь 19360 мг/л болсон нь нийт ууссан зэсийн 88.60%-ийг ялгаж чадсан
болохыг илтгэж байна. Мөн уусмалд агуулагдах төмөр, кальци, хөнгөнцагаан, цайр, никель зэрэг
элементүүдийг бүрэн зайлуулж чадсан байна.
Хүснэгт 7. Уусгалтын дараах уусмалыг химийн
боловсруулалтаас өмнөх болон дараах химийн
Элементийн агуулга, мг/л
Өмнө Дараа Өмнө Дараа
1 Cu 21850.5 19360 16 Ag 1.2 <0.01
2 Al 1090.8 <0.025 17 Co 3.0 <0.001
3 Zn 183.4 <0.01 18 Cr 32.0 <0.005
4 Ni 182.9 <0.005 19 La <0.01 <0.01
5 Sn 1930.3 <0.01 20 Li <0.01 <0.01
6 Fe 40025.4 <0.03 21 Mn 60.9 <0.01
7 Ca 463.1 <0.01 22 Mo <0.005 <0.005
8 Mg 37.8 <0.01 23 Nb <0.01 <0.01
9 K <0.01 <0.01 24 P 7.2 <0.05
10 As <0.01 <0.01 25 Pb <0.01 <0.01
11 Ba 0.3 <0.01 26 Se 1.91 <0.01
12 Be <0.001 <0.001 27 Sn 230.7 <0.01
13 Bi <0.001 <0.001 28 V <0.01 <0.01
Зураг 7. Химийн боловсруулалтын 14 Cd 1.1 <0.005 29 Y 2.1 <0.01
туршилтын дараалал 15 U <0.10 <0.10 30 Zr 8.8 <0.01
шинжилгээний үр дүн
Уусмалын цахилгаан химийн шинж чанарыг тодорхойлох цикликвольтаммограммын хэмжилт
Химийн боловсруулалтын дараах уусмал дахь металлуудын төлөв байдал болон катод дээр зэс
тунадасжих үед зэсийн ионы хэлбэрийг тодорхойлохын тулд циклик вольтаммограммыг буулгасан.
Циклок вольтаммограмм нь нээлттэй хэлхээний потенциал (OCP)-ыг -1.0 В-+1.0 B потенциалын мужид,
унших хурдыг 100 мВ/с байхаар тохируулсан. Циклик вольтаммограммыг OCP-ээс эхлээд катодын
чиглэлд, дараа нь урвуу буюу анодын чиглэлд уншуулсан. 24 цагийн уусгалтын дараах уусмалыг
химийн боловсруулалтад оруулахаас өмнөх болон дараах уусмалын хэмжилтийг тасалгааны
температурт явуулсан. Катод электродоор зэс утас, тоолуур электродоор платин утас, харьцуулах
электродоор Ag/AgCl тус тус авч хэмжилтийг хийсэн. Харгалзах цикликвольтаммограммыг Зураг 9-т