Page 292 - GreenChemistry2023 Emhetgel
P. 292
ширхэгтэй, нэгэн төрлийн аналитик дээж бэлтгэх дарааллыг Зураг 6-т үзүүлэв. Анхдагч дээж дэх
элементийн агуулгыг тодорхойлохдоо ISO-11825 стандарт аргын дагуу дээж бэлтгэж, элементийн
бүрэн шинжилгээг ICP-OES (iCAP-7400, А) багажаар хэмжиж, үр дүнг нэгтгэсэн Хүснэгт 4-ээс харахад
электроникийн хаягдал болох зөөврийн компьютерийн хэвлэмэл хавтанд зэс 28.41% (массын),
цагаантугалга 3.65%, хөнгөнцагаан 1.92%, цайр 0.40%, никель 0.44%-ийг тус тус эзэлж, хамгийн их
агуулагдаж байна. Дундаж агуулгатай элементүүдээс төмөр, натри, кальци, магни, хүнцэл, кали, хром,
манган, хартугалга, стронци, титан, циркони зэрэг элементүүд 50-2000 мг/кг агуулгатай байна. Харин
висмут, кадми, кобальт, галли, германи, лантан, лити, ниоби, сурьма, теллур, ванади, вольфрам,
иттерби зэрэг элементүүд нь бага агуулгатай буюу 0-50 мг/кг агуулгатай байна. Цаашид агуулга ихтэй
зэс, цагаантугалга, хөнгөнцагаан, цайр, никель гэсэн металлуудын уусалтыг судлах болно.
Хүснэгт 4. Анхдагч дээжийн химийн шинжилгээний үр дүн
Элементийн агуулга, мг/кг
I II I II I II
Cu 284102.0 284092.0 Na 584.6 578.9 Se <5.0 <5.0
Al 19360.0 19298.0 Ga 8.9 9.0 Sn 36468.0 36458.0
Ca 45198.0 45201.0 Ge <5.0 <5.0 Sr 737.1 742.1
Mg 1813.0 1799.0 La 12.7 13.0 Ta <5.0 <5.0
K 28905.0 28922.0 Li 35.9 35.9 Te 5.8 6.0
Fe 25,992 26009.0 Mn 1192.0 1208.0 Th <5.0 <5.0
As 486.6 482.4 Mo 7.4 7.7 Ti 2086.0 2094.0
Ba 460.6 454.5 Nb <5.0 <5.0 U <10.0 <10.0
Be <5.0 <5.0 Ni 4366.0 4357.0 V 33.9 34.0
Bi <10.0 <10.0 P 469.8 476.5 W <50.0 <50.0
Cd 1.2 1.2 Pb 569.6 576.2 Yb <5.0 <5.0
Зураг 6. Зөөврийн Co 6.6 6.6 Re <10.0 <10.0 Zn 4028.0 4014.0
компьютерын хэвлэмэл Cr 64.9 65.1 Sb 38.7 39.0 Zr 88.3 88.3
хавтангаас аналитик дээж
х
э
г
ла
а
дара
бэ
лт
Уусгалтын туршилт л
Хаягдлын дээжээс төлөөлөл болгон хатуу шингэний харьцаатайгаар (Х:Ш=1:10) 20 г дээж жинлэн авч
200 мл 0.1 М хүхрийн хүчилд уусгасан 0.5 M концентрацтай (Fe2(SO4)3)-ын уусмал нэмэн тасалгааны
даралт, температурт хүчиллэг орчин болох pH=0.6, 300rpm хутгалтын хурдтайгаар 48 цагийн уусгалт
явуулсан. Уусгалтын туршилтын хугацаанаас хамаарсан металл авалт болон уусгалтын дараах хатуу
үлдэгдэл, шүүгдсийн металлын агуулгыг тооцон нэгтгэж Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5. Уусгалтын туршилтын хугацаанаас хамаарсан элементүүдийн металл авалт
Металлын агуулга, мг Металл авалт, %
Хугацаа, цаг
Cu Zn Al Ni Sn Cu Zn Al Ni Sn
2 3667.5 48.8 27.6 31.1 301.8 64.5 60.6 7.2 35.6 41.4
8 2630.5 49.2 37.3 24.2 295.3 46.3 61.1 9.7 27.8 40.5
12 3530.1 53.1 86.9 34.3 382.3 62.1 65.9 22.6 39.3 52.4
24 4042.7 50.7 140.3 55.1 371.0 71.2 62.9 36.5 63.1 50.9
36 1361.9 20.5 37.8 13.5 257.9 24.0 25.4 9.9 15.4 35.4
42 1816.2 19.1 53.4 18.1 165.9 32.0 23.8 13.9 20.8 22.7
48 1353.0 21.8 39.1 13.2 133.4 23.8 27.0 10.2 15.1 18.3
Хатуу хаягдал 2002.0 46.9 196.2 56.9 402.9 35.2 58.2 51.1 65.2 55.2
Шүүгдэс 3605.0 30.2 179.9 30.2 318.4 63.5 37.5 46.8 34.6 43.7
Нийт 5607.0 77.1 376.1 87.1 721.3 98.3 95.7 97.9 99.7 98.9
Хүснэгт 5-ын үр дүнгээс харахад металл авалт уусгалт эхэлснээс 24 цагийн дараа зэс 71.2 %, цайр
62.93% хөнгөнцагаан 36.51 %, никель 63.08 %, цагаантугалга 50.87 % байсан. Энэ нь төмөр (III)-ийн
уусмалд зэсээс гадна цайр, хөнгөнцагаан, никель, цагаантугалга зэрэг металлууд уусах боломжтой