Page 296 - GreenChemistry2023 Emhetgel
P. 296

Cu (111)

                                                    90




                                                    Эрчим  60


                                                                                Cu (200)
                                                    30                                        Cu (220)




                                                     0
                                                       0       20        40       60       80       100
                                                                           2q (өнцөг)


           Зураг 11. Электролизоор гарган                    Зураг 10. Электролизоор гарган авсан металл
         авсан металл зэсийн фото зураг: а)                    зэсийн рентген туяаны диффрактограмм
         катод дээр тунадасжиж буй байдал,
                        ав
                          сан
                    г
                 ар
                     а

                      н

                                    )
                                     10

                                        0Х
                              зэс

                                 ,
                                   в

                г
              б)
        Зураг 11-ийн а болон б зурагт электролизын явцад катод дээрх зэс сууж хуримтлагдсаар катодоос салж

        шилэн аяганы ёроолд тунадасжсан байдлыг харуулсан. Харин Зураг 18в-д микроскопын дурангаар
                   томруулсан дүрс
        нарийвчлан  өсгөсөн  (100X)  дүрсийг  харуулжээ.  Зураг  11-аас  харахад  электролизоор  гарган  авсан
        металл зэс нь нунтаг хэлбэртэй, дундаа 0.01-0.1 мм-ийн хэмжээтэй мөхлөгүүдтэй хольцгүй аранжин
        зэс болох нь батлагдсан.
        Зэсийн цэвэршилтийн зэрэг ба гарц
        Электроникийн  хаягдлаас  гаргаж  авсан  металл  зэсийн  нийт  массын  агуулгыг  тодорхойлохын  тулд
        цэвэршилтийн зэрэг болон гарцыг тооцоолсон. Уусгагч нь өөр боловч уусгалтын дараах электролизоор
        гарган  авсан  металл  зэсийн  цэвэршилт  болон  гарц  тодорхойлсон  үр  дүнг  харьцуулж  Хүснэгт  8-д
        үзүүлэв.
                     Хүснэгт 8. Электролизоор гарган металл зэсийн цэвэршилтийн зэргийн харьцуулалт
               Уусгагч            Электролизын нөхцөл          Цэвэршилт, %         Ишлэл
                                                 2
            0.5 М Fe2(SO4)3   Гүйдлийн нягт: 1.3 A/см Анод:        99.68       Энэ судалгаагаар
                              Платин, катод: Зэс  Хугацаа: 2.5
                              цаг
                                                 2

           [BSO3HPy]HSO4      Гүйдлийн нягт: 1.8 A/см Хугацаа: 3   81.69       (Zhang, Chen, Tan,
                              цаг   Электрод: Зэс                                & Wang, 2018)
                                                 2

               4 M HCl        Гүйдлийн нягт: 0.8 A/см Хугацаа: 4   98.16        (Li, Chen, Shu, &
                              цаг   Электрод: Зэс                                Shirvani, 2019)
         Хүснэгт 8-ын үр дүнгээс харахад бидний судалгааны ажил нь бусад судлаачдын ажлын уусгагч болон
        электролизын нөхцөлүүд өөр өөр хэдий ч бидний гарган авсан металл зэсийн цэвэршлийн хэмжээ
        харьцангуй өндөр 99.68% байсан.
        Уусгалтын  дараах  зэсээс  гадна  цайр,  хөнгөнцагаан,  төмөр  болон  никель  агуулсан  уусмалыг
        электролизод бэлтгэхийн тулд 3 шаттай химийн боловсруулалтад оруулан сонгомлоор зэсийн ионыг
        ялгасан. Саад бологч ионуудыг зайлуулсан уусмалаа электролизод оруулан катод дээр металл зэсийг
        тунадасжуулж гарцыг тооцсон. Анхдагч дээжийн уусгалт, химийн боловсруулалт болон электролизын
        дараах металл зэсийн гарцыг нэгтгэн Зураг 12–д харуулав.
   291   292   293   294   295   296   297   298   299   300   301