Page 297 - GreenChemistry2023 Emhetgel
P. 297

0.6      100%                                                      100


                 0.5
                                                                                    80
                 0.4
            Зэсийн агуулга, г  0.3  0.57  0.37          46.29%          40.90%      60    Зэсийн агуулга, %
                                         64.33%

                                                                                    40
                 0.2


                 0.1                                      0.26           0.23       20

                  0                                                                 0
                       Анхдагч дээж  Уусгалтын дараах   Химийн       Электролизын
                                                    боловсруулалтын     дараах
                                                        дараах

          Зураг 12. Анхдагч дээжийн уусгалт, химийн боловсруулалт болон электролизын дараах металл
                                                      зэсийн гарц
        Зураг 12-аас харахад анх уусгалтад авсан 20 г электроникийн хаягдалд 0.57 г металл зэс агуулагдаж
        байснаас уусгалтаар 64.33% болох 0.37 г ууссан бол химийн боловсруулалтын дараа 46.29% болох
        0.26 г зэсийн ионыг ялгасан. Зэсийн ион ялгасан уусмалаа электролизод оруулсны дараа катод дээр
        нийт уусгалтад орсон электроникийн хаягдлын 40.90% болох 0.23г металл зэс ялгаж чадлаа.

        Дүгнэлт

        Электроник төхөөрөмжийн хог хаягдлаас төмөр (III)-ийн сульфатын уусмалыг ашиглан Cu, Al,
        Ni, Sn, Zn зэрэг металлыг уусгаж, химийн боловсруулалтаар зэсийн ионыг сонгомлоор ялгасан
        уусмалд электролиз явуулж металл зэсийг цэврээр ялгах боломжийг олгож байна.

        1.     Электроникийн  хаягдал  болох  хэвлэмэл  хавтангийн  нунтгийг  0.5  М  төмөр  (III)-ийн
        сульфатын уусмалд хатуу шингэний харьцаа 1:10, хутгалтын хурд 300  rpm, pH=0.6 орчинд
        тасалгааны температурт 24 цагийн турш уусгалт явуулахад ууссан зэсийн хувь 71.2% байв.

        2.     Уусгалтын дараах уусмалд агуулагдаж буй саад бологч Ni2+, Zn 2+, Sn 2+, Al3+ ионыг
        шат  дараалсан  химийн  боловсруулалтаар  зайлуулж,  19,360  мг/л  зэсийн  ион  агуулсан
        уусмалыг гарган авав.
        3.     Зэсийн  ион  агуулсан  уусмалыг  аргон  хийн  орчинд  электролизод  оруулж  99.68%
        цэвэршлийн зэрэгтэй металл зэсийг гарган авлаа.

        4.     Химийн үйлдвэрийн технологийн ногоон хими, тогтвортой хөгжлийн зарчмыг хангадаг
        аргачлал болох атом экономи буюу үр ашгийг тооцож үзэхэд электролизын дараа катод дээр
        уусмал дахь зэсийн 88.6%-ийг, анхны хэвлэмэл хавтан дахь зэсийн 40.9%-ийг гарган авсан.

        5. Гарган авсан металл зэсийг цаашид хэрэглээнд нэвтрүүлэхэд эрдсийн боловсруулалттай
        харьцуулахад хаягдал багатай, аюулгүй. Зөөврийн компьютерын хэвлэмэл хавтангаас зэсийг
        байгаль  орчны  бохирдуулалт  багатай  төмөр  (III)-ийн  сульфатын  уусмалаар  боловсруулж,
        уусмал  хэлбэрт  шилжүүлсний  дараа  электролизоор  металл  зэсийг  цэвэршилт  өндөртэй
        тунадасжуулах судалгаа нь ногоон химийн 12 зарчмын 8 зарчимд нийцэж чадсан гэж үзэж
        байна.

        Ном зүй

            1.  A, D., A, V., & S, M. P. (2009, 6). A novel flowsheet for the recovery of metal values from waste printed
               circuit boards. Science direct, 53(8), 464-469.

            2.  Akcil, A., Erust, C., & Gahan, S. C. (2015, 11). Precious metal recovery from waste printed circuit
               boards using cyanide and non-cyanide lixiviants – A review. Waste Management, 45, 258-271.
   292   293   294   295   296   297   298   299   300   301   302