Page 290 - GreenChemistry2023 Emhetgel
P. 290

Материал болон арга аргачлал

        Судалгааны материал
        Төрөл  бүрийн  брэндийн  ашиглалтын  хугацаа  нь  дууссан  болон  гэмтэлтэйгээр  дахин  ашиглагдах
        боломжгүй  зөөврийн  компьютерын  хаягдлыг  Кибер  компьютер  худалдааны  төв  (СБД,  8-р  хороо,
        Залуучуудын  гудамж,  УБ)-өөс  авч,  конденсатор,  резистор,  транзистор,  кабель  зэрэг  хавтангийн
        бүрэлдэхүүн  хэсгүүдийг  гар  аргаар  салгасан.  Салган  авсан  хэсгүүдийг  бөмбөлөгт  тээрэм  (5E-
                .
        JCA100 60,  Changsha  Kaiyn  Instrument  LLC)  ашиглан  нунтагласан.  Нунтаг  болгон  бэлдсэн  дээжээс
        металл биш, полимер хэсгийг соронзон болон усанд хөвүүлэх аргаар салгасан.
        Судалгааны арга аргачлал
        Электроникийн хаягдлаас металл зэс гарган авах судалгаа нь төмөр (III)-ийн сульфатын уусмалаар
        уусгах,  уусгалтын  дараах  шүүгдсийг  3  шаттай  химийн  боловсруулалтаар  саад  бологч  ионуудаас
        салгах  болон  зэсийн  ион  агуулсан  уусмалд  инертийн  орчинд  электролиз  явуулан  катод  дээр  зэс
        тунадасжуулах гэсэн гурван үндсэн хэсэгтэй. Судалгааы ерөнхий бүдүүвчийг Зураг 5-д харуулав.
        Уусгалтын туршилтыг явуулахдаа 250 мл багтаамжтай шувтан колбонд 20 г электроникийн хаягдлын
        0.074 мм хэмжээтэй нунтагласан дээжийг жинлэн авав. Нунтагласан дээж дээр 0.10М концентрацтай
        хүхрийн хүчлийн уусмалд уусгасан 0.5М төмрийн сульфат (Fe2(SO4)3)-ын уусмалд хатуу шингэний
        харьцаа  1:10,  хутгалтын  хурд  300  эрг  мин-1,  pH=0.60  орчинд  тасалгааны  даралт,  температурт  24
        цагийн турш уусгалт явуулсан (Төгөлдөр, 2022). Уусалтыг явуулж эхэлснээс хойш тодорхой хугацааны
        алхамтайгаар тус бүр 5 мл уусмал таслан авч холимгийг 45 μм шүүлтүүрийн цаасаар шүүж, уусмалд
        нь химийн багажит анализын шинжилгээний аргаар элементийн агуулгыг тодорхойлсон. Уусгалтын
        дараах хольцоос хатуу хэсгийг салгасан шүүгдсийг химийн боловсруулалтад оруулан металл зэсийг
        ялгах  судалгааг  хийв.  Харин  хатуу  үлдэгдлийг  хатаах  шүүгээнд  105ºС  температурт  2  цаг  хатааж
        бэлтгэн нил улаан туяаны спектроскопийн шинжилгээ, хүчлийн задаргаа хийж элементийн агуулгыг
        индукцийн  холбоост  плазмын  оптикийн  цацаргалтын  спектрометр  (ICP-OES)-ээр  тодорхойлох
        судалгааг хийв.






























            Зураг 5. Уусгалт, химийн боловсруулалт болон электролизын туршилтын ерөнхий бүдүүвч
        Төмрийн сульфатаар уусаж орж ирсэн металлууд бүхий уусмалд төмөр болон хөнгөнцагааны ионыг
        аммиакаар боловсруулж зайлуулах, уусмалд үлдсэн зэсийн ионыг натрийн тиосульфатаар үйлчлэх
        замаар бүрэн тунадасжуулах болон тунадасжсан зэсийн ионыг хүчлийн хольцоор үйлчилж уусгах гэсэн
        гурван шаттайгаар химийн боловсруулалт хийлээ. Уусмалд агуулагдаж буй хөнгөнцагаан, төмрийн
        ионыг ISO 10258 стандарт арга (ISO S. , 2018)-ыг үндэс болгон аммиакийн уусмалаар үйлчлэх замаар
        тунадасжуулах замаар зайлуулсан.
        Химийн  боловсруулалтаар  зөвхөн  зэсийн  ион  агуулсан  уусмалаас  цэвэр  зэсийг  ялгах  боломжтой
        эсэхийг тогтоох зорилгоор уусмалд электролиз явууллаа. Электролизыг тасалгааны температурт, 1.30
   285   286   287   288   289   290   291   292   293   294   295