Page 289 - GreenChemistry2023 Emhetgel
P. 289
амьдралын мөчлөгийг дунджаар 30 жил гэж үзвэл 85%-ийг дахин боловсруулах боломжтой
байна. Зэсийг дахин боловсруулахад физик, химийн шинж чанар алдагддаггүй сайн талтай
учраас түүнийг дахин боловсруулж хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлдэг (Mongolian mining,
2019).
Монгол улсад өнгөт металлын, тэр дундаа зэс олборлолтын анхдагч түүхий эдийн нөөц
багасаж байгаа тул түүнийг иж бүрэн, хаягдалгүй ашиглах, электроникийн хаягдлыг хоёрдогч
түүхий эд болгох боломжийг судлах шаардлага урган гарч байна. Электроникийн хаягдлаас
металл зэсийг дахин боловсруулах үйлдвэрлэлд уусгагчаар хүчил болон хүчлийн холимгийг
ашиглан уусгалт явуулахад металл авалт өндөртэй хэдий ч байгаль орчинд сөрөг нөлөөтэй,
энергийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч зардал өндөртэй арга юм. Ийм учраас электроникийн
хаягдлыг химийн хоруу чанар багатай төмөр (III)-ийн сульфатаар уусгаж, электролизоор
зэсийг тунадасжуулж ялгаснаар бусад зэс олборлох технологиос зардал багатай, байгаль
орчинд ээлтэй боловсруулалт шаардлагатай болохыг харуулж байна.