Page 383 - GreenChemistry2023 Emhetgel
P. 383

Хичээлүүдийг эхний удаа өөрийн сургуулийн сурагчдад зааж, сайжруулах санаа, үр дүнг тооцсоны дараа
        дахин  сайжруулж,  үндэсний  хэмжээний  пэйж                                                    хуудсаар
        дамжуулан түгээн дэлгэрүүлсэн.

                    Виртуал  лабораторийг  ашиглан  хичээл                                         заахад   ямар
        багаж  хэрэгсэл  хэрэгтэй  байгааг  шууд  хэрэглэх,                                               урвалж,
        бодисуудыг  өөрийн  хүссэн  хэмжээгээр  хэрэглэж,                                              туршилтыг
        хийж,  гарсан  үр  дүнг  тооцох,  цаашилбал                                                    сурагчдын
        идэвх  оролцоог  хөндлөнгөөс  ажиглаж,  шинжлэн                                            судлах    арга
        барил эзэмшилтийг дүгнэж, зохион байгуулсан.
                                                                      Загвар 6. Виртуал лабораторийн
                                                                            харагдах байдал
                                                            Виртуал  лабораторийг  ашиглан  хичээл  зааж  байхад
                                                 сурагчдын  асуух  асуулт  сайжирч,  багш,  сурагч  аль  аль  нь  хөгжих
                                                 боломж  бүрдэж  байна.  Мөн  аль  сургуулийн  багш  аль  аймаг,  сум
                                                 дүүргийн гэлгүй сурагчдад хичээлээ түгээн дэлгэрүүлж, ижил сэдвийг
                                                 адилхан сорил туршилтыг өөр арга зүйгээр боловсруулах, бусдаасаа
                            Загвар 7. Виртуал    суралцах боломж бүрдэж байна.
                         лабораторийн туршилтын
                                хэсэг
                    Виртуал лабораторийг туршиж хэрэгжүүлсний ач холбогдол буюу давуу тал дараах байдлаар илэрсэн.
                   Химийн хичээлийн туршилтыг үр дүнтэй зохион байгуулахын зэрэгцээ үндэсний хэмжээнд “Хими биологи
        сонирхогчид”  фэйсбүүк  хуудсаар  дамжуулан  виртуал  лабораторийг  хэрхэн  туршиж,  хэрэгжүүлэх  видео
        танилцуулгыг  оруулахаас  гадна  сайжруулсан  13  хичээлийг  үндэсний  хэмжээнд  түгээн  дэлгэрүүлж,  900-аад
        сурагчид туршилтат хичээлд шимтэн суралцахад өөрийн хувь нэмрээ оруулсан. Сурагчдын мэдлэг, чадварын
        ахицыг цахим сорилоор тандаж, үр дүнг тооцож чадсанаараа ач холбогдолтой байсан.

        Виртуал лабораторийг ашиглаж химийн хичээлийг хөгжүүлснээр давуу тал олон байсан. Үүнд:
            -   Аймаг бүсийн сурагчдын мэдлэг чадварыг харьцуулах боломж гарч ирсэн.
            -   Мэргэжлийн болон бусад мэргэжлийн багш нартай туршлага солилцож, хамтран ажиллах алтан боломж
               дахин нээгдсэн.
            -   Багш,  сурагчид  аль  нэг  сургуулийн  кабинетад  удаж,  хугацаа  нь  дуусаж,  үйлчилгээ  муудсан,  хортой
               болсон урвалж бодистой харьцах нь багассан.
            -   Туршилт бүрийг зөв хэмжиж хийх, алдаагүй ажиллах зарчимд суралцаж, сурагчид бэртэж, гэмтэх вий
               гэсэн айдасгүй болсон.
            -   Фэйсбүүк хуудас хөтлөөд сурагчдыг уриад, сонирхолтой хичээл зохион байгуулахад сурагчдын сонирхон
               судлах хүсэл нь сэргэж, илүү олон зүйл асууж, шимтэн суралцаж байгаа нь харагдаж байсан.
                  Боловсрол  нь  бүх  нийтэд  хүртээмжтэй,  тогтвортой  байж,  шүүмжлэлт  сэтгэхүй,  тунгаан  бодох,  асуудал
        шийдэх, мэдээлэлтэй ажиллах  чадварыг хөгжүүлэн, амьдралын хэрэгцээгээ хангахад  дэмжлэг болдог. Иймд
        ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ зайлшгүй хэрэгтэй.

                                                        ДҮГНЭЛТ
               Мэдээлэл харилцаа технологи хөгжихийн хэрээр хичээл үйл ажиллагаа илүү боловсронгуй болон хөгжиж
        лабораторид хуруу шил спиртэн дэн заавал барьж зогсохгүйгээр өөрийн байгаа газраас химийн сорил, туршилт
        хичээлийг явуулах боломж бүрдсээр байна. Туршилтат хичээлийг цахим лаборатори ашиглан зохион байгуулах
        нь багш нарыг шохой, химийн хортой бодисоос холдуулсан ч хичээл үйл ажиллагаанд хэрэгцээтэй туршилтыг
        зохион  байгуулах  зөв  сонголт  болсноороо  ач  холбогдолтой  байгаа  нь  виртуал  лаборатори  ашиглан  зохион
        байгуулсан 13 хичээлийг үзсэн 1250 сурагчийн оролцоо, тэдний илгээсэн туршилтын арга зүй, хариу нь үргэлж
        дээшилж байгаагаас түүний ач холбогдол харагдаж байна.
               Химийн  хичээлийн  туршилтыг  хэрхэн  хөгжүүлж,  хөтөлж  зохион  байгуулдаг  болохыг  140  багшаас
        асуулгаар, 8 багшаас бүлгийн ярилцлагаар тэдний ажлын туршлага, арга зүйгээс суралцах, туршлага солилцоход
        ахмад туршлагатай багш нарын хувьд химийн бодис, урвалжийн хор нөлөөнөөс болгоомжилсноос туршилтат
        хичээлийг орхигдуулж байсан бөгөөд үүнийг шийдэж өгсөн виртуал лабораторийг судалсны дүнд боломж үргэлж
        нээлттэй байдаг, бид хөгжих, сурагчын сонирхлыг татах боломж байна гэдгийг бүлгэмийн багш нарын өгсөн 207
        эерэг сэтгэгдлээс харж болохоор байна.
               Сургууль багш нар, сурагчдын өмнө  тулгамддаг асуудлуудыг нягталж шийдэх арга зам, бэрхшээлийг
        “Асуудал, шийдлийн мод” загварыг ашигласнаар илүү тодорхой томъёолж, цаашид юуг, яаж хийж болохыг нэг
        хавтгай  дээр  болгож,  үндэсний  хэмжээний  цахим  бүлгэм  хөгжүүлж  чадсанаараа  олон  сурагчдын  сонирхлыг
        татсан. Энэ нь бүлгэмийн гишүүн сурагчид өөрсдөө тайлбарын дагуу туршилтыг хийж, яагаад? яагаад? гэсэн
   378   379   380   381   382   383   384   385   386   387   388