Page 379 - GreenChemistry2023 Emhetgel
P. 379
Химийн хичээлийн туршилт, туршилтын үр дүн
Нөхцөл байдлын шинжилгээ
Тулгарч буй асуудал, нөхцөл байдлыг ойлгох зорилгоор тодорхой аргуудын нэгдлийг ашиглан нийгэм,
эдийн засаг эсвэл байгууллагын дотоод, гадаад орчныг шинжлэхийг нөхцөл байдлын шинжилгээ хийх гэнэ.
Нөхцөл байдлын шинжилгээг хийхэд хамрах хүрээ, мэдээллийн олдоц, нотолгооноос хамаарч тоон
болон чанарын мэдээлэл цуглуулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд нэгээс олон аргуудыг хослуулан
мэдээлэл нотолгоо цуглуулах нь бодитой үр дүн гаргахад ач холбогдолтой. (Загвар 1)
Загвар 1. Нөхцөл байдлын шинжилгээ хийх аргачлал
Судалгаа шинжилгээнд хэрэглэж буй арга, аргачлал нь уян хатан, сонголттой өөрийн гэсэн арга зүйтэй
байдаг. Багш, сурагчдаас авсан судалгаанд дүн шинжилгээ хийж, асуудал юу байна, түүнийг яаж шийдэх талаар
асуудал, шийдлийн модны загвараар асуудал, үр дагавар, шалтгаануудыг дараах загвараар тодрууллаа. (Загвар
2)
Загвар 2. Асуудал, шийдлийн модны загвар
Багш, сурагчдын судалгааны үр дүн судлаачийн хувьд ажиглалт хийсэн хичээл үйл ажиллагаанаас
асуудлыг олж харж анхдагч болон хоёрдогч үр дагавар юу байгаа, түүнийг үүсгэж байгаа анхдагч, хоёрдогч
шалтгааныг илрүүлэн гаргаж ирсэн. (Загвар 3)
Загвар 3. Бидэнд тулгамдсан асуудал
Асуудал асуудлаас химийн хичээлийг заахад тулгамдаад байгаа асуудал, гол зорилго нь багш нарын
асуулгын хариултаас, мөн багшлах жилүүдийнхээ хичээл ажиглах үйл ажиллагаанаас тодруулахад
“ТУРШИЛТЫН БАГАЖ, ХЭРЭГСЭЛ, БОДИС УРВАЛЖ ДУТМАГ, ШААРДЛАГА ХАНГАДАГГҮЙ” нь тулгамдсан
асуудал гэдгийг олж харсан.