Page 380 - GreenChemistry2023 Emhetgel
P. 380
Тэгвэл бидэнд ямар гарц байна вэ? фокус бүлгийн ярилцлагаар, өөрийн эрэл хайлтын дүнд шийдлийн
модны загварыг ашиглан дараах байдлаар зураглан төлөвлөж ажилласан. (Загвар 4)
Загвар 4. Бидний шийдэл
Бидний өмнө тулгарч байгаа асуудлыг хэрхэн яаж шийдэж, цаашилбал хөгжүүлэх талаар цахим орчинд
химийн хичээлийг, сурагчдыг хөгжүүлэх боломж байгааг сурвалжилж, дараах санааг туршиж, хэрэгжүүлж, үр дүнг
тооцсон.
Судлаач багш нь анх 2017 онд виртуал лабораторийг сонирхон анхны хувилбар хичээлийг туршиж байснаа
хөгжүүлж, төрөл хэлбэрүүдийг судалж, ажлын төлөвлөгөө, чиглэлийг гаргасан. Виртуал лабораторийг химийн
хичээлд туршиж, хэрэглэх, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахдаа туршилтат хичээлээр дамжуулан хөгжүүлэх,
цахим шилжилтийн цаг үед зайнаас суралцах арга барилыг дэмжин хөгжүүлэхийг хичээсэн. (Загвар 5)
Виртуал
лаборатори
Туршилтат
хичээл 13 удаа
Сурагчдыг
Туршилтын
Хими биологи тайлбар хөгжүүлэх, сорих
сонирхогчид арга зүй туршилт, үйл
бүлгэм ажиллагаа
Загвар 5. Үйл ажиллагааны зураглал
6-9 дүгээр ангиудад дараах сэдвүүдээр туршилтат хичээл бэлтгэн бүлгэмээр дамжуулан багш, сурагч,
олон нийтэд хүргэсэн. Эхний удаад турших маягаар нэг нэг ээлжит хичээл сонгон авч туршилт боловсруулж,
сурагчдад зааж үзсэн.
2020 оны 9 дүгээр сараас эхлэн “Хими, биологи сонирхогчид” фэсбүүк бүлгэмээр дамжуулан 4 хичээлийг
4 удаа зааж, тус бүр 2 удаа засан сайжруулалт хийсэн. (Хүснэгт 3)