Page 384 - GreenChemistry2023 Emhetgel
P. 384
асуултуудыг дахин дахин тавьж байгаа нь тэдний шинжлэн судлах арга барил илүү хөгжиж байгаагийн илрэл юм.
Сурагчдын идэвх оролцоо нэмэгдэж, өөрсдөө хийж, бүтээж, судалж байгаагаас харахад тэдний хандлага
төлөвшил, шинжлэн судлах арга барилд суралцаж байгаа үр дүн нь Турк улсад хийгдсэн судалгааны үр дүн болох
виртуал лаборатори нь сурагчдын ахиц, амжилтад нөлөөлж байна гэдэгтэй ижил юм гэдгийг судлаачийн зүгээс
онцолж байна.
Иймд багш нар өөрийн цахим мэдлэгийг хөгжүүлэхийн тулд гарын дор байгаа ухаалаг утсыг ашиглан олон
төрлийн программ, сайтуудыг судалж, суралцаж, өнөөгийн нөхцөл байдалд өөрийгөө болон мэргэжлийн хичээл
үйл ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал юм.
Багш нар сорил туршилтын ажил явуулснаар өөрөө хөгжиж хүүхдүүд ч мөн адил судлан шинжлэх, багаар
хамтарч ажиллах, төлөвлөлт төлөвлөгөө гаргах зэрэг чадварууд ахиж химийн хичээлийг сонирхон судлах
сурагчдын тоо нэмэгдэж байна.
ЦААШИД ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАЛ:
Химийн хичээлийн сорил туршилтыг мэргэжлийн программ хангамж ашиглан явуулснаар өөрийн ажлын
ачааллыг хөнгөвчлөх, хүүхэд бүрт хүрсэн туршилт явуулах боломжтой юм. Хөдөө, алслагдсан сургууль, төв орон
нутгийн сургууль хаана ч байсан хамгийн хүртээмжтэй, тоног төхөөрөмж бүхий программ хангамж, виртуал
лабораторийг ашиглан химийн хичээлийг хөгжүүлэх боломж байгааг та бүхэн олж харахыг хүсэж энэхүү саналыг
дэвшүүлж байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛ ЭХ СУРВАЛЖ
1. Ahmad Mohamad. (2019). Virtual laboratory chemistry application youtube (2020)
https://www.youtube.com/watch?v=YLC_GGNJnLE
2. Амартайван, Ц., Наранцогт,Ц. нар. (2019). Байгалийн ухаан VI. Улаанбаатар: Бест колор
3. Ариунжаргал, А., Байгалтөгс. С. (2020) Цахим сургалтыг их дээд сургуулийн сургалтад нийцүүлэх нь (2017).
http://mmt.edu.mn/static/upload/old_paper/2017/2017-04-26_154410.526787.pdf
4. Батдулам, С. (2015) Магистрын судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх вэ?: Улаанбаатар хот: Admon.
5. Батшагай, Б. Уранчимэг, Т. (2015). Инженерийн сургуулийн боловсролд зориулсан виртуал лаборатори
хөгжүүлэлт (2020) http://imdt.pub.ac.mn/uploads/papers/1560237669b15-10.pdf
6. Баярмаа, Г . , Энэбиш, Э. нар. (2019) Хими IX сурах бичиг. Улаанаатар хот: Эдмаркет.
7. БСШУЯ., (2019). Суурь боловсролын цөм хөтөлбөр. Улаанбаатар: Колорфул.
8. БСШУСС-ын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 тушаал, Боловсролын хүрээлэнгийн захирлын 2020
оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/03 тушаал) Оюунцэцэг, Н. Сарангэрэл, Д. нар. (2019). Хими VII сурах бичиг.
Улаанбаатар: Офсет хэвлэл
9. Оюунцэцэг, Н. Сарангэрэл, Д. нар. (2019). Хими VIII сурах бичиг. Улаанбаатар: Офсет хэвлэл
10. uysuz, C. (2010). The Effect of the Virtual Laboratory on Studenrs’ Achievement and Attitude in Chemistry.
International Online Journal of Educational Sciences.2(1).
11. Фатих Боловсролын факультет, Seconday Science and Mathematical Department. Боловсрол, Karadeniz Technical
University, Trabzon 61335