Page 375 - GreenChemistry2023 Emhetgel
P. 375
Судлаачийн зүгээс виртуал лаборатори болон бусад программ ашиглан хичээл сургалт явуулж байгаа
багш, мөн сонирхолтой сорил туршилттай хичээл явуулахад сурагчдын оролцох оролцоо зэргийг тодруулахаар
хаалттай асуулттай, задгай хариулттай асуулгыг багш нараас нийт 160 хүнд илгээснээс 152 асуулга буцаж
ирснээс огт хариулаагүй болон дутуу, хангалтгүй хариулттай асуулгыг хасаж, эцсийн байдлаар 140 асуулгыг
ашиглав.
Харин сурагчдад 186 асуулга илгээснээс 142 асуулга ирсний 27 нь хангалтгүй хариулттай байсан учир
115 асуулгыг судалгаанд ашиглав. (Хүснэгт 2)
Хүснэгт 2. Төлөвлөсөн санал асуулгын тоо
Төлөвлөсөн санал Судалгаанд ашигласан
Оролцогчид Ирүүлсэн тоо
асуулга санал
Багш 160 152 /95%/ 140 /88%/
Сурагч 186 142 /76%/ 115 /62%/
Өгөгдөлд хэрхэн анализ хийсэн бэ?
А. Багш, сурагчдаас ирсэн өгөгдлийг нэгтгэж, асуулга бүрээр нь эрэмбэлэн нэгтгэж, дүгнэлт гарган үр дүнг тооцов.
Б. Багш, сурагчдад илгээсэн асуулгад “Асуудал шийдлийн мод” (БХ Шинжээч багш сургалтын “Нөхцөл байдлын
шинжилгээ” сургалтын хэсэг) аргыг ашиглан нөхцөл байдлын шинжилгээ хийсэн.
- Асуудлаа гаргаад, анхдагч, хоёрдогч үр дагавар юу байгааг тодруулсан.
- Анхдагч шалтгаануудыг илрүүлж, анхдагч болон хоёрдогч шалтгаануудыг гаргаж ирсэн.
- Шийдлийн модны загвараа гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулсан.
Судалгаанд хамрагдсан багш нараас химийн хичээлийг онлайнаар хэрхэн сорил туршилт явуулж байгааг,
виртуал лаборатори ашиглан сорил туршилт явуулбал ямар давуу тал байгааг илрүүлэн виртуал лабораторийг
ашиглан туршилтат цахим хичээл байршуулж дүгнэлт гаргасан.
Өөрийн судалгааны ажилд зориудаар хэрэглэж үр дүнг тооцохоор багш нарын сорил туршилт явуулах
арга хэлбэрийн талаарх судалгааг багш, сурагчдаас авч нэгтгэсэн.
Судалгааны асуулга 1-д багш нарын дөнгөж 14% нь туршилттай хичээлийг тогтмол заадаг, 70% нь
туршилттай хичээл заахад хялбар байдаггүй, 62% нь туршилтат хичээл нь багш, сурагчийг хөгжүүлэх боломжтой,
64% нь сорилт туршилт нь сурагчдыг хөгжүүлэхэд нөлөөлнө гэж хариулсан байна. (График 1) Яагаад үгүй,
заримдаа гэсэн хариулт өгч байгааг тодруулах зорилгоор 8 багштай фокус бүлгийн ярилцлагыг зохион
байгуулсан. (Хавсралт 1)
98 90
80 87
20 40 30 12 12 15 2 48
Та химийн хичээлээр Танд химийн хичээлийн Сорилт, туршилт нь танд Сурагчдыг химийн
тогтмол туршилт явуулдаг туршилттай заахад хялбар болон таны сурагчдад хичээлд сонирхолтой
уу? байдаг уу? хөгжих боломж олгодог болгоход сорил туршилт
уу? нөлөөлөх үү?
тийм Үгүй Заримдаа
График 1. Багшийн асуулга 1
Асуулга 2-д Багш нар word программыг 100% нь, esxel программыг 88% нь, power point программыг 48%
нь, publisher программыг 16% нь тогтмол хэрэглэдэг гэж хариулснаас харахад багш бүр хэрэглээний программыг
ашиглах чадвар сайн байна. (График 2)