Page 371 - GreenChemistry2023 Emhetgel
P. 371

байх, олон жил  хортой бодистой ажилласан багш нар эрүүл мэндээрээ хохирох зэрэг асуудлууд урган
        гарч байдаг. Энэ бүгдийг шийдэх боломжийг виртуал лаборатори олгож байна.

        Судалгааны арга зүй
               Судалгааны ажлын асуулгыг багш нарын хандлагыг тодорхойлох 3, мэргэжлийн болон багшлах
        арга зүйн чадварыг илрүүлэх 3, тулгамдсан асуудлыг тодруулахаар 2 асуулгаар бэлтгэн авсан. Яагаад
        тулгамдаад  байгаа,  химийн  хичээлийн  туршилтат  хичээлийг  хөгжүүлж  чадахгүй  байгаа  учир
        шалтгааныг зөвлөх багш 1, тэргүүлэх багш 3, заах аргач багш 3-ыг сонгон фокус бүлгийн ярилцлагаар
        хэлэлцсэн.
               Сурагчдын  химийн  хичээлийн  мэдлэг  чадвар,  хичээлд  оролцох  оролцоо,  хандлагыг
        тодруулахаар 3 асуулгаар, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тодруулах 1 асуулгаар авч нэгтгэн, үр
        дүнг тооцсон.
               2020 оны 5 сараас эхэлж багш нараас, 2020 оны 9 дүгээр сараас эхлэн сурагчдаас асуулга,
        онцгой нөхцөл байдлын үед googleforms программ ашиглан авсан болно.

        Судалгааны ажлын зорилго
               Химийн туршилтат хичээлд “Виртуал лабортори”-ийг хэрхэн хэрэглэж болохыг турших


        Судалгааны ажлын зорилт
           •  Химийн сорил туршилт явуулах виртуал лабораторийн ач холбогдол, давуу талыг судлах
           •  Химийн хичээл заадаг багш нарын туршилтат хичээлийг зохион байгуулдаг туршлагыг судлах
           •  Туршилтат хичээлийг виртуал лаборатори ашиглан зохион байгуулахад сурагчдын идэвх
               оролцоо хэрхэн нэмэгдэж байгааг ажиглах, дүгнэх

        Судалгааны ажлын сорил туршилт хийсэн, гүйцэтгэсэн, боловсруулсан арга зүй
        ✓  Бэлтгэл үед
            •  Орчин үед цахим онлайн орчинд сорил туршилт явуулах хүргэх арга замыг хайх
            •  Мэргэжлийн бусад багш нарын химийн сорил туршилт зохион байгуулж байгаа арга
               хэлбэрүүдийг судлах
            •  Судалгааны сэдвээ сонгох
            •  Судалгааны асуултаа боловсруулах
        ✓  Боловсруулалтын үед
            •  Виртуал лаборатори ашиглан 13 хичээлийн туршилт бэлтгэж, заах
            •  Судалгааны асуулгаа цахимаар авах боловсруулах
            •  Харьцуулсан дүгнэлт хийх
            •  Асуулга анкетын аргаар асуулга авах
            •  Судалгаагаа нэгтгэж үр дүнг тооцох
        ✓  Төгсгөл үед
            •  Тоон болон чанарын судалгааг нэгтгэх
            •  Дэвшүүлсэн асуудлын дагуу бичиж боловсруулах
            •  Тоон өгөгдлийг нэгтгэн дүгнэлт гаргах


                     Тулгарч буй асуудал, нөхцөл байдлыг ойлгох зорилгоор тодорхой аргуудын нэгдлийг ашиглан
        нийгэм,  эдийн  засаг  эсвэл  байгууллагын  дотоод,  гадаад  орчныг  шинжлэхийг  нөхцөл  байдлын
        шинжилгээ хийх гэнэ.
                     Нөхцөл байдлын шинжилгээг хийхэд хамрах хүрээ, мэдээллийн олдоц, нотолгооноос хамаарч
        тоон болон чанарын мэдээлэл цуглуулах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд нэгээс олон аргуудыг
        хослуулан мэдээлэл нотолгоо цуглуулах нь бодитой үр дүн гаргахад ач холбогдолтой.
               Нөхцөл  байдлаа  шинжилж,  асуудал  юу  байгаа,  түүнийг  шийдэх  асуудал  шийдлийн  модны
        загварыг  ашиглан  асуудлаа  гаргаж,  шийдлээ  тооцоолон  хийсэн.  (БХ  “Шинжээч  багш”  сургалтын
        материалаас)
   366   367   368   369   370   371   372   373   374   375   376