Page 369 - GreenChemistry2023 Emhetgel
P. 369

2.17. "Виртуал  лаборатори  ашиглан химийн  туршилтат  хичээлийг  хөгжүүлэх  нь"  А.Батгэрэл
              Дорнод аймаг Баяндун сум ЕБC


        "Виртуал лаборатори ашиглан химийн туршилтат хичээлийг хөгжүүлэх нь" А.Батгэрэл Дорнод
        аймаг Баяндун сум ЕБC


        Илтгэгчийн овог: Алтангэрэл
        Илтгэгчийн нэр: Батгэрэл
        Ажлын газар: Дорнод аймаг баяндун сумын ЕБ-ын сургууль
        Холбоо барих утас: 89071081
        Арга зүйн зөвлөгөө : Хан – Уул цогцолбор сургуулийн сургалтын менежер О. Мөнхгэрэл

        ТҮЛХҮҮР ҮГ
        Химийн хичээл, сорил туршилт, арга аргачлал, арга зүй, сурагчдын идэвх, нөхцөл байдал, асуудал, шийдэл

        ОРШИЛ
        Дэлхий нийтээр цар тахал гарч хөл хорио тогтоосонтой холбоотой сургалтын хэлбэр танхимаас цахим
        хэлбэрт 2020 оны 3 дугаар сард шилжсэн. (БСШУСС-ын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/43
        тушаал, Боловсролын хүрээлэнгийн захирлын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/03 тушаал)
        Энэ  үед  багш,  сурагч  эцэг  эхчүүд  хэрхэн  эргэх  холбоотой  ажиллаж  сургалтыг  тасралтгүй  явуулах
        шаардлага тулгарч байна.
        Нийгэм  болон  хувь  хүн  тогтвортой  хөгжих  эрэлт,  хэрэгцээнд  нийцүүлэн  боловсролын  чанар,
        үйлчилгээнд тавигдах шаардлагыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад баримжаалж, үндэсний соёлын
        дэвшилтэт  уламжлалыг  дээдлэн,  онол,  практикийн  шинэлэг  үзэл  санааг  тусган  шинэчлэх  болон
        түүнийг  хэрэгжүүлэхдээ   хүүхэд  нэг  бүрт  тохирсон  сургалтын   арга,  технологийг  боловсруулан
        үйл  ажиллагаандаа хэрэгжүүлэх нь манай боловсролын байгууллагын өмнө тавигдаж байгаа чухал
        зорилт мөн.

        “Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын боловсролыг 2006-
        2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл
        ажиллагааны  хөтөлбөр,  2008  онд  Монгол  улсын  Засгийн  газрын  316-р  тогтоолоор  батлагдсан
        “Сургуулийн өмнөх болон дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”
        зэрэг нь тус улсын боловсролын хөгжлийн бодлого, стратеги, урт болон дунд хугацааны төлөвлөгөө,
        чиг  хандлагыг  тодорхойлсон  баримт  бичгүүд  юм.  Эдгээрт  хүмүүнлэг,  иргэний  ардчилсан  нийгэмд
        ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй, үндэсний уламжлал, соёл заншлаа дээдэлдэг, сурах
        тэмүүлэлтэй,  эрдэм  боловсролтой  иргэн  төлөвшүүлэх  талаар  заажээ. Эдгээр  баримт  бичгийн  үзэл
        санааг хэрэгжүүлэх арга зам нь хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг нээн илрүүлж, тэдний онцлогт
        тохирсон  сургалтын  хэрэглэгдэхүүн  боловсруулан  сурган  хүмүүжүүлэх  үйл  ажиллагаандаа  мөрдөх
        явдал юм.
        Өнөөгийн  хурдацтай  өөрчлөгдөж  буй  нийгэмд  бид  хүүхдийг  насан  туршдаа  суралцах  хүсэл
        эрмэлзэлтэй,  бие  даасан  хүн  болгон  төлөвшүүлэх  нь  хамгийн  чухал  гэдгийг  судлаачид  хэдийнээ
        нотолсон билээ.

               Ногоон  химийн  12  зарчимаас  доор  дурдагдаж  байгаа  зарчмуудыг  хангах  боломжтой
        сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.

               1.  Хог  хаягдал  үүгэхээс  урьчдчилан  сэргийлэх:  Энэхүү  виртуал  лабораторийг  ашигласнаар
                   химийн бодисын хог хаягдал болон бусад бүх хог хаягдлаас татгалзана.
               2.  Аюулгүй  химийн  бодис,  бүтээгдэхүүн  гарган  авах:  Виртуал  лабораторыг  ашигласнаар
                   химийн  багш  бид  бүхэнд  болон  сурагчдад  тулгардаг  бүх  эрсдлийг  бууруулж  шийдэж  өгч
                   чадаж байгаа юм. Ядаж л хүчмл шүлтэнд түлэгдэл эрсдэл 100н хуюь буурна.
               3.  Аюул  эрсдлийг  хамгийн  бага  байлгах:  хүрээлэн  буй  орчин  химийн  хичээлийн  сорил
                   туршилтаас үүдэн гарах бүх л хор хөнөөлийг бууруулдаг.
   364   365   366   367   368   369   370   371   372   373   374