Page 365 - GreenChemistry2023 Emhetgel
P. 365

2.16. "Хаягдал массын дулааны боловсруулалт" А.Ганзориг, Өмнөговь аймаг Ноён сумын ЕБС
        "Хаягдал массын дулааны боловсруулалт" А.Ганзориг, Өмнөговь аймаг Ноён сумын ЕБС



        А.Ганзориг /Докторант/
        Өмнөговь аймаг
        Ноён сумын ЕБС
        Хими-Биологийн багш
        ganzorig612@gmail.com
        +97691360306

        Хураангуй
        Зарим түүхий эдүүдийг Дулааны боловсруулалтд оруулах нь нефть төст шингэн давирхай, нүүрсжсэн хатуу үлдэгдэл гарган
        авахаас гадна хог хаягдлын хэмжээг багасгах сайн талтай юм. Гарган авсан давирхайг фракцлан нэрж бензин, дизелийн түлш,
        тосолгооны  материал,  нүүрсжсэн  хатуу  үлдэгдлийг  идэвхжүүлж  шүүгч,  шингээгч,  утаагүй  шахмал  түлш  болгон  ашиглах
        боломжтой юм.
        Түлхүүр үгс: Хаягдал дугуй, малын яс, Дулааны боловсруулалт

        Оршил
        Дулааны  боловсруулалтыг  ихэвчлэн  ургамлын  үлдэгдлээс  гаралтай  нүүрс  мэтийн  хатуу  түлшинд
        явуулж  байгаа  бөгөөд  үр  дүнд  нь  хий  болон  шингэн  нүүрсустөрөгчид,  хатуу  үлдэгдэл  үүсдэг  [6-8].
        Машины  хэрэглэсэн  дугуй,  мал,  амьтны  яс  нь  үнэрт  нүүрсустөрөгч  мэтийн  органик  нэгдэл  агуулж
        байдаг нь зарим талаараа нүүрстэй адил шинжтэй юм [3].
        Ихэнх  тохиолдолд  дугуй  болон  ясны  дулааны  боловсруулалтыг  агааргүй  орчинд  явуулдаг.  [5,8,10].
        Гэхдээ  дулааны  боловсруулалт  явуулахдаа  атмосфер  дэх  исэлдүүлэгчээр  бага  зэрэг  исэлдүүлж
        болдог,  ингэснээр  уур,  нүүрстөрөгчийн  диоксид  үүсэж  дулааны  боловсруулалтын  бүтээгдэхүүний
                                                                                          0
        чанар сайжирдаг талтай [1,2,4]. Дулааны боловсруулалт нь ерөнхийдөө 400-900 С-ын хооронд дуусдаг
        [4,5,10]. Дулааны боловсруулалтын гол бүтээгдэхүүнүүд нь хий, шингэн тос, нүүрсжсэн хатуу үлдэгдэл
        үүсгэдэг.
        Сүүлийн  үеийн  технологийн  дэвшил  болон  хуучин  технологио  сайжруулан  нүүрсийг  боловсруулан
        нефтийн бүтээгдэхүүн гарган авах технологиуд нэвтэрч байгаа боловч нүүрс нь шавхагдах нөөц учир
        2000 оноос нефтийн бүтээгдэхүүн гарган авч болох бусад эх үүсвэрүүдийг судлаачид эрчимтэй хайж
        байна. Мөн гадаадын улс орнууд дан ганц нүүрснээс бус янз бүрийн полимер нэгдэл ашиглан нефтийн
        бүтээгдэхүүнүүдийг орлуулах боломжуудыг туршиж байгаа юм [14].
        Хаягдал дугуй, амьтны яс дахин боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн орлуулан ашиглаж болох
        бүтээгдэхүүн гарган авах нь байгаль орчинг бохирдуулан хаягддаг хаягдал дугуйг хоргүйжүүлэх, эдийн
        засгийн хувьд хямд бензин, дизелийн түлш үйлдвэрлэх боломжийг бий болгох юм [13].
        Судалгааны арга зүй
        Энэ судалгаанд дараах төрлийн дээжүүдийг хэрэглэсэн. Үүнд: Жижиглэсэн хаягдал дугуй, үхэр, адуу,
        тэмээ, хонь, ямааны жижиглэсэн яс зэрэг хамаарна.  Дугуйны дээжний жижиг хэсгийн хэмжээ 10мм-
        ээс бага. Харин малын ясны хувьд 50мм-ээс бага.
        Түүхий  эдүүдээ  боловсруулалтанд  бэлтгэхдээ  механик  хольцоос  нь  сайтар  салгаад  тасалгааны
        температурт  хатаагаад  шаардлагатай  хэмжээнд  хүртэл  жижиглээд  Дулааны  боловсруулалтийн
        багажны  бортогонд  хийж  сайтар  таглаад  дулааны  боловсруулалтийн  процессыг  эхлүүлнэ. Дугуйны
                                                                  0
        дулааны  боловсруулалтын  процессыг  эхлүүлэхэд  138 С  температурт  шингэн  бүтээгдэхүүн  ялгарч
                          0
        эхлэх бөгөөд 500 С хүрэхэд дулааны боловсруулалт дуусаж дундажаар 33-38% хатуу үлдэгдэл, 38-
        55% шингэн тос, 10-30% хий үүсдэг [2].
                                                              0
        Харин малын ясны хувьд дулааны боловсруулалт 60 С температурт шингэн бүтээгдэхүүн ялгарч эхлэх
        бөгөөд  500 С  хүрэхэд  дулааны  боловсруулалт  дуусаж  дундажаар  54-60%  хатуу  үлдэгдэл,  28-31%
                    0
        шингэн тос, 11-15% хий үүсдэг.
   360   361   362   363   364   365   366   367   368   369   370