Page 363 - GreenChemistry2023 Emhetgel
P. 363
10 Хувийн хамгаалах хэрэгслийн хүртээмж чанарыг дээшлүүлэх Сайжруулах
11 Жинтэй ажиллах заавар, цэвэрлэх багс байрлуулах Сайжруулах
12 Зориулалтын алх, бахь, хайч ашиглах Сайжруулах
13 Цахилгааны ил утсыг бүрэх Сайжруулах
Дээрх 13 эрсдэл бууруулах хүчин зүйлсийг сайжруулснаар эрсдэлийг дундаас доош түвшин
рүү шилжүүлэх боломжтой болох нь үнэлэгдлээ.
Дүгнэлт:
1. МУИС-ийн ерөнхий суурийн CHEM 205 кодтой Ерөнхий химийн лабораторийн
хичээлийн эрсдэлийн үнэлгээг судлаач Роберт Хилл, Дэвид Финстер нарын RAMP
аргачлалаар хийлээ. Ерөнхий химийн 8 лабораторийн хичээлийг шууд эрсдэлийн
үнэлгээнд хамруулахад 6 лабораторийн 57 химийн бодис 4 асуулгаар үнэлэхэд 6
лабораторийн хичээлийн 37 химийн бодис нь хор аюултай болох нь тогтоогдсон учир
цааш нарийвчилсан үнэлгээ хийлээ.
Нарийвчилсан үнэлгээг RAMP аргачлалын 8 шатлалт схем ашиглан үнэлсэн бөгөөд
судалгааны үр дүнд нийт 37 аюул бүртгэгдсэн бөгөөд 5а, 7а, б, в, г, 8а туршилтууд
илүү хор аюултай бодис урвалж ашигладаг болох нь тогтоогдлоо. Үнэлгээний үр
дүнгээс эрсдэлийн түвшин тодорхойлохоос өмнөх эрсдэл (R )-ийн үр дүнгээр өндөр
1
эрсдэл 19, дунд эрсдэл 13, бага эрсдэл 12 байгаа нь бүртгэгдэж хичээл сургалтын үйл
явцад багш, оюутны хамтын үйл ажиллагаа, сорил гүйцэтгэх арга барилд ажиглалт
хийх явцад эрсдэлийн түвшинг тодорхойлсны дараах эрсдэл (R )-ийн үр дүн өндөр
2
эрсдэл байхгүй, дунд эрсдэл 22, бага эрсдэл 15 болж бууран хичээл сургалт хэвийн
явагдлаа. Цаашид хүсэгт 6-д тусгасан 17 үйл ажиллагааг сайжруулсанаар эрсдэл
улам буурах боломжтой болохыг тогтоолоо.
2. Ерөнхий химийн 8 лабораторийн хичээлийн физик эрсдэлийг RAMP аргачлалын 6
шатлалт схем ашиглан үнэллээ. Судалгааны үр дүнд нийт 34 аюул бүртгэгдсэн бөгөөд
1
эрсдэлийн түвшин тодорхойлохоос өмнөх эрсдэл (R ) -ийн үр дүнгээр өндөр эрсдэл 5,
дунд эрсдэл 28, бага эрсдэл 1 байгаа нь бүртгэгдэж хичээл сургалтын үйл явцад багш,
оюутны хамтын үйл ажиллагаа, 223 тоот лабораторийн орчны тохижилт зэргээс
хамааруулан ажиглалт хийх явцад эрсдэлийн түвшинг тодорхойлсны дараах эрсдэл
2
(R ) өндөр эрсдэл байхгүй, дунд эрсдэл 9, бага эрсдэл 24 болж хичээл сургалт хэвийн
явагдлаа. Цаашид хүсэгт 8-д тусгасан 13 эрсдэл бууруулах нөхцөлийг хэрэгжүүлснээр
эрсдэл улам буурах боломжтойг тогтоолоо.
3. Бидний энэ судалгаагаар ерөнхий химийн лабораторийн хичээлд физик, химийн аюул
эрсдэл байгааг RAMP эрсдэлийн үнэлгээний аргачлалаар илрүүллээ. Химийн
бодисоос үүсэх аюул, эрсдэл нь мэдээлэл дутмаг, орчин нөхцөл бүрдээгүйгээс
үүсдэгийг багш, лаборант, оюутан ухамсарлан ХАЛМ-ийг тотмол ашиглаж хэвших,
хяналтын хуудсыг тогтмол бөглөж хэвших шаардлагатай гэж үзлээ.
Зөвлөмж:
1. Эрсдэлийг бууруулахын тулд нэн тэргүүнд бүх хичээлийг энэхүү аргачлалын дагуу
үнэлж сургалтын хөтөлбөр, менежментийн хүрээнд стандарт боловсруулж мөрдөх.
2. Ийнхүү стандарттай болсноор стандартын үндсэн зарчим болох “Залруулах
ажиллагаа”-г байнга хийж тодорхой хугацааны дараа эрсдэлт хүчин зүйл бүх түвшинд
шат дараалан буурсаар байх давуу талтай.