Page 359 - GreenChemistry2023 Emhetgel
P. 359

Хүснэгт 2. Химийн аюулыг илрүүлэх урьдчилсан үнэлгээ

                                                                            Химийн хор   Химийн бодисын
                                                  Лаб     Химийн бодисын
          №           Лабораторийн нэр                                     аюулын тоон   хор аюулын тоон
                                                 дугаар         тоо
                                                                               утга        утгын дундаж
              Химийн бодистой ажиллах арга
          1                                        3б            2              8               4
              барил, бодис цэвэрлэх арга
          2   Тодорхой концентрацитай уусмал       4а            3              4             1.33
          3   бэлтгэх                              4б            3              12              4
          4   Электролитийн иончлол, хүчтэй ба     5а            9              20             2.2
          5   сул электролитүүдийн химийн идэвх    5б            6              23            3.83
          6   Химийн урвалын хурд, нөлөөлөх        6а            2              4               2
          7   хүчин зүйлийг судлах                 6б            2              4               2
          8                                        7а            4              11            2.75
          9   Исэлдэн ангижрах урвал               7б            3              9               3
          10                                       7в            3              11            3.66
          11                                       7г            2              5              2.5
          12                                       8а            5              16             3.2
          13   Шилжилтийн металлын шинж чанар.     8б            5              8              1.6
          14   Төмөр, тэдгээрийн нэгдлүүдийн шинж   8в           3              11            3.66
              чанар, гарган авах
          15                                       8г            5              8              1.6
                            Нийт                   14           57             154             2.7
        Ерөнхий химийн лабораторийн хичээл улирлын туршид 8 удаа ордог бөгөөд 1, 2 дугаар
        лабораторийн хичээл химийн бодис хэрэглэдэггүй, 3-8 дугаар лабораторид нийт 14 сорил
        хийгддэг бөгөөд 57 химийн бодис хэрэглэгддэг байна [7]. Химийн бодисын ХАЛМ-д үндэслэн
        дээрх 4 асуумжаар “тийм” гэсэн хариултыг 1 оноогоор бүртгэлээ. Химийн аюулыг илрүүлэх
        шууд үнэлгээгээр 6 лабораторийн 14 сорилд 57 бодис хэрэглэгддэг бөгөөд эрсдэлийн шууд
        оноо 154, дундаж оноо 2.7 байгаа нь 0<1 эрсдэл байгааг илэрхийлж байна. Иймд химийн
        эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг цааш хийх шаардлагатай боллоо.

        RAMP аргачлалаар химийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх алхам:
        Нэгдүгээр хэсэг: Асуулга

                                                                            Хүснэгт 3. Химийн аюулыг илрүүлэх асуулга

         Химийн бодис бүрийн MSDS-ийг уншиж ойлгосон уу?                                     Тийм
         Хадгалах агуулах хангалттай эсэх?                                                   Тийм

         Химийн хог хаягдал зайлуулах менежменттэй эсэх ?                                    Үгүй
         Асгарсан, гоожсон, аюул ослын үед зохих журамтай эсэх                               Тийм

         Химийн бодисын эрүүл мэндийн тандалт, хяналтын системтэй эсэх                       Үгүй

        Хүснэгт 3 -аас химийн хог хаягдал зайлуулах төгс менежменттэй болох шаардлагатай, эрүүл
        мэндийн тандалт тогтмол хийх хяналтын системийг хөгжүүлэх шаардлагатай болох нь
        тогтоогдлоо.

        Хоёрдугаар хэсэг: RAMP аргачлалаар химийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх схем, матриц
   354   355   356   357   358   359   360   361   362   363   364