Page 356 - GreenChemistry2023 Emhetgel
P. 356
Шинжлэх ухаан технологийн өнөө үед химийн бодисын нэр төрөл, үйлдвэрлэл, хэрэглээ
хурдацтай өсөж байна. 2020 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд 60 сая гаруй нэр төрлийн
химийн бодис бүртгэгдсэнээс 70000 гаруйг нь их хэмжээтэй үйлдвэрлэж, төрөл бүрийн
зориулалтаар ашиглаж байна. Химийн асуудлаар тойм бэлтгэх алба (chemicals abstract
service)-д жил бүр 7-8 мянган бодис шинээр бүртгэгдэг. Тогтвортой хөгжил, ногоон хими,
химийн бодисын аюулгүй байдлын асуудлууд нь өөр хоорондоо салшгүй холбоотой. Ногоон
химийн зарчмууд нь аж үйлдвэрлэл, химийн боловсролын үйл ажиллагааны чухал
бүрэлдэхүүн хэсэг болж байна. Ногоон хими нь химийн бодисын амьдралын мөчлөгийг
судалдаг бөгөөд үйлдвэрлэх, тээвэрлэх, худалдах, ашиглах, хадгалах, хог хаягдал, дахин
боловсруулах гэсэн үйл явцыг эрүүл аюулгүй байлгахад чиглэдэг[1]. Бид оюутнуудад ногоон
химийн шинэлэг шийдлийг дамжуулах, сурталчлах шаардлагатай багаж хэрэгслээр тоноглох,
химийн бодистой ажиллах аюулгүй арга аргачилгааг таниулах, түгээх шаардлагатай. Энэ нь
химийн бодисын аюул, эрсдэлийг бууруулах алхам бөгөөд ногоон химийн 12 дугаар зарчмыг
хангахад чиглэж байна. Химийн сургалтын онцлог лабораторид сорил туршилт хийж олон
тооны химийн бодистой харьцан ажилладгаараа онцлог юм. Химийн шинжлэх ухаан нь
сорил туршилтад суурилдаг тул химийн хичээлийг лабораторийн орчинд судлах
шаардлагатай[2].
Судалгааны зорилго:
Энэхүү судалгааны зорилго нь ерөнхий химийн лабораторийн хичээлийн хими, физикийн аюул,
эрсдэлийг RAMP аргачлалаар үнэлэхэд оршино.
Судалгааны ажлын зорилт:
1. Ерөнхий химийн лабораторийн 8 хичээлд хэрэглэгдэг химийн бодисын үүсгэх аюул
эрсдэлийг RAMP аргачлалын дагуу үнэлгээ хийнэ.
2. МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 223 тоот ерөнхий химийн лаборатори болон
сургалтад хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмжийн физик эрсдэлийг RAMP аргачлалын
дагуу үнэлгээ хийнэ.
3. Ерөнхий химийн лабораторийн хичээлийн физик, химийн аюул, эрсдэлийн үнэлгээнд
үндэслэн цаашид хэрэгжүүлэх санал дэвшүүлэх зорилт тавилаа.
Сэдвийн судлагдсан байдал:
Олон улсын болон манай эрдэмтэн судлаачид химийн хорт бодисын аюул, эрсдэлийн талаар
олон судалгаа хийсэн байдаг. Эрдэмтэн судлаач Н.Эрдэнэсайхан, Н.Өнөрсайхан нар хор
судлалын чиглэлээр “Химийн хорт бодисын буруу хэрэглээ” сэдвээр онолын судалгаа хийсэн
бол судлаач П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга
зам” сэдвээр аюулгүй байдлын судалгаа хийсэн байна. Судлаач Роберт Хилл, Дэвид
Финстер нарын бичсэн “Химийн оюутнуудад зориулсан лабораторийн аюулгүй байдал” сурах
бичигт анх RAMP гэдэг нь ойлголтыг тодорхойлж, тайлбарласан. Одоо Америкийн Химийн
Нийгэмлэгийн Химийн аюулгүй байдлын хорооноос RAMP аргачлалыг ихээхэн сурталчилж
сургалтын лабораториудын үнэлгээнд ашиглахыг санал болгож байна. Автсралийн Хөдөө Аж
Ахуйн ахлах сургуульд химийн сорил туршилтын титирлэлтийн тэмцээнд хими, физик
аюулыг RAMP эрсдэлийн үнэлгээний аргачлалыг ашиглан тодорхойлсон болно. RAMP
парадигмыг Хилл, Финстер нар нэвтрүүлснээс хойш сурган хүмүүжүүлэгчид улам бүр
хэрэглэх болсон[3].
Арга зүй