Page 355 - GreenChemistry2023 Emhetgel
P. 355
2.15. "Ерөнхий химийн хичээлийн лабораторийн эрсдэлийн үнэлгээ" Ж.Очбаатар, Ч.Нямгэрэл,
Н.Амгалан, МУИС, Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар, Боловсрол
судлалын тэнхим, ШМТДС, МУИС, Шинжлэх ухааны сургууль, Химийн тэнхим
1
Ж.Очбаатар , Ч.Нямгэрэл , Н.Амгалан 2
2*
1 МУИС, Шинжлэх ухааны сургууль, Нийгмийн ухааны салбар, Боловсрол судлалын тэнхим, докторант, ШМТДС, ochbaatar@nmit.edu.mn
2 МУИС, Шинжлэх ухааны сургууль, Химийн тэнхим
nyamgerel@num.edu.mn
n_amgalan@num.edu.mn
Хураангуй: Энэхүү судалгааны зорилго нь ерөнхий химийн лабораторийн хичээлийн хими, физикийн
аюул, эрсдэлийг үнэлэхэд оршино. Эрсдэлийн үнэлгээг хийхдээ Судлаач Роберт Хилл, Дэвид
Финстер нарын RAMP эрсдэлийн үнэлгээний аргачлалыг (Австралийн Хөдөө Аж Ахуйн ахлах
сургуулийн титрлэлтийн тэмцээний химийн аюул, эрсдэлийг үнэлсэхэд мөн хэрэглэгдсэн болно)
загвар болгон ашигласан. Энэхүү судалгаандаа бид МУИС-ийн БУС-ийн ерөнхий суурийн ерөнхий
химийн CHEM205 кодтой хичээлийн 2021-2022 оны намрын улирлын 8 удаагийн лабораторийн
хичээлийн нийт 15 сорилын явцад хими, физикийн эрсдэлийг үнэлэн тогтоосон бөгөөд судалгаанд
МУИС-ийн хичээлийн I байрны 223 тоот ерөнхий химийн лабораторийг объектоор сонгон авлаа.
Ерөнхий химийн хичээл нь ШУС, ХШУС-ийн байгалийн ухааны хөтөлбөрүүдийн ерөнхий суурь хичээл
юм. Энэхүү хичээлийг 120-160 орчим оюутан намрын улиралд сонгон судалдаг бол харин хавар
харьцангуй цөөн оюутан сонгон судалдаг. Биднийг энэхүү судалгааг хийх улиралд нийт 15
хөтөлбөрийн 150 оюутан сонгон судалж, 6 профессор багш, 1 лаборант лабораторийн 8 группийн
хичээлийг удирдан орсон. Сүүлийн үед тогтвортой хөгжил, ногоон хими, химийн бодисын аюулгүй
байдлын асуудлуудыг байгалийн шинжлэх ухаанаар мэргэшин суралцаж буй оюутанд ойлгуулан
ухамсарлуулснаар одоо болоод ирээдүйд үүсэх физик, химийн аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх
боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Химийн бодистой харьцан ажиллах үед үүсэх аюул эрсдэлийг
таних дадлыг суулгах нь химийн сургалтын чухал шаардлагуудын нэг мөн. Үүний тулд химийн
лабораторийн сургалтын орчны аюул эрсдэлийг үнэлэх хэрэгцээ шаардлагаас үүдэн энэ судалгаа
хийгдсэн. Сургалтын химийн лаборатори нь химийн бодисын хор аюулын лавлах, хувийн хамгаалах
хэрэгсэл, аюул эрсдэлгүй орчин нөхцөлөөр хангагдсан байх шаардлагатай. Ирээдүйд эх дэлхийгээ
хайрладаг химийн бодисын аюул эрсдэлийг ойлгож ухамсарладаг, байгалийн ухааны мэргэжилтэн
бэлтгэхэд бидний судалгааны хувь нэмэр чухал юм. Ерөнхий хими хичээлийн лабораторийн хичээл
нь цаашид ногоон химийн үзэл баримтлалаар хөгжих, химийн бодисоос үүсэх аюул эрсдэлийг үнэлэх
шаардлага хууль эрх зүйн орчны хувьд мөн үүсэж байна. Судалгаанд ерөнхий химийн лабораторийн
8 удаагийн нийт 15 лабораторийн ажилд үнэлгээ хийсэн бөгөөд 55 нэр төрлийн химийн бодист 4
үзүүлэлтээр шууд үнэлгээ хор аюул нь тогтоогдсон 37 химийн бодист RAMP аргачлалын дагуу
химийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийхэд хор аюултай болох нь тогтоогдлоо. Ерөнхий химийн
лабораторийн хичээл ордог МУИС-ийн нэгдүгээр байрны 223 тоот лаборатори болон сургалтын
хэрэглэгдэхүүн, багаж тоног төхөөрөмжийн физик эрсдэлийг үнэлэхэд нийт 34 аюул, эрсдэл байгаа нь
тогтоогдлоо. ХАЛМ, гарын авлага, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, холбогдох дүрэм журам,
хувийн хамгаалах хэрэгсэл, галын аюулгүйн булан, аваарын шүршүүр, химийн бодисын шошго,
эмийн сан, багаж тоног төхөөрөмжийн заавар зэрэг нь сургалтын явцад үүссэн аюул, эрсдэлийн
үнэлгээг бууруулж байгааг тооцон үзвэл эрсдлийг цаашид ч бууруулах боломжтойг нотолж байна.
Бидний энэ судалгаагаар ерөнхий химийн лабораторийн хичээлд физик, химийн аюул эрсдэл байгааг
илрүүллээ. Химийн бодисоос үүсэх аюул, эрсдэл нь мэдээлэл дутмаг, орчин нөхцөл бүрдээгүйгээс
үүсдэгийг багш, лаборант, оюутан ухамсарлан ХАЛМ-ийг тогтмол ашиглаж хэвших, хяналтын
хуудсыг тогтмол бөглөж хэвших шаардлагатай гэсэн зөвлөмж гаргаж байна. Энэ нь химийн бодисын
аюул, эрсдэлийг бууруулах алхам бөгөөд ногоон химийн 12 дугаар зарчмыг хангахад чиглэж байна.
Түлхүүр үг: Химийн эрсдэл, физик эрсдэл, аюул, химийн лаборатори, эрсдэлийн үнэлгээ
Удиртгал: