Page 350 - GreenChemistry2023 Emhetgel
P. 350
наномембран болон болон янз бүрийн мөнгөний нитратын концентраци ашиглан гаргаж авсан
композит наномембрануудын рентген дифрактометр дээр хэмжсэн рентгенограммыг сарнилын
өнцгийн 10-50 мужид харьцуулсан байдлаар Зураг 3-т үзүүлэв. Рентген дифракцын спектрт бүх
º
наномяндсан мембранууд 2θ = 30°-аас урагш хурц эрчим өндөртэй 2 пик (Брэгийн өнцөг нь 21.3° ба
23.6°) бүртгэгдсэн. Учир нь ПКЛ нь хагас талстжилтийн зэрэгтэй полимер бөгөөд орторомбын торын
параметр бүхий полиэтилентэй төстэй талстат бүтэцтэй болох нь тогтоогдсон. Рентген
31
дифрактограмм дээрх (110), (200) гэсэн Миллерийн индексүүд нь ПКЛ наномембраны бүтцэд
харгалзах голлох дифракцийн пикүүдийг илэрхийлнэ. Харин MH10/ПКЛ, MH50/ПКЛ ба MH100/ПКЛ
нанокомпозит сорьцуудын хувьд куб тэгш хэмтэй тэг валенттай мөнгөний 2θ = 38,12°, 44,15° сарнилын
24
өнцгийн мужид Ag (111), Ag (200) хавтгайн пикүүд илэрсэн. Талст торны хавтгайнуудад стандарт үр
дүнтэй харьцуулахад огцом шилжилт болон нэмэлт фазын пик илрээгүй тул мяндасны гадаргуун дээр
нийлэгжүүлэн угсарсан металлик МН-ийг цэвэршил өндөртэй гэж тодорхойлох боломжтой.
Энэхүү судалгаанд органик материалууд түлхүү ашигласан болохоор нил улаан туяаны
спектроскопийн аргаар наномяндас болон куркумины функцианаль бүлгүүдийн хооронд физик,
химийн харилцан үйлчлэл молекулын түвшинд явагдсан эсэхийн шинжилэн судаллаа. Зураг 4-д
Зураг 4. Цэвэр ба композит наномяндсан
мямбрануудын нил улаан туяаны Зураг 5. Наномяндсан мембрануудын
шингээлтийн стектрүүд. Staphylococcus aureus бактерийн
өсөлтийг дарангуйлсан ариун бүс үүсгэх
шинжилгээний үр дүн
үзүүлсэн нил улаан туяаны шингээлтийн муруйнаас харахад дараах ПКЛ-ны эрчим сайтай
шингээлтийн спектрүүд бүх сорьцонд илэрсэн. Үүнд: CH2 бүлгийн C─H деформацийн хэлбэлзэл нь
-1
-1
2944 болон 2866 см -д, карбонилын бүлгийн C═O холбооны шингэлтийн зурвас нь 1723 см -д мужид
бүртгэгдсэн. 32,33 Композит мембрануудын хувьд хувьд цэвэр наномяндсан мембраны спектртэй ижил
боловч куркуминаар тогторжуулсан нанобөөмөөр чимэглэгдсэний улмаас нэмэлтээр 1588 болон 1512
-1
см мужид куркумины C=O and C=C холбооны шингээлтийн хэлбэлзэл үүссэн нь мяндасны гадаргуу
33
ба МН-ийн хооронд химийн харилцан үйлчлэл молекулын түвшинд явагдсан байна. МН нь нил улаан
туяаны мужид шингээлтийн спектр үүсгэдэггүй учир дээр дурдсан зурвасын шилжилтүүдийг эс тооцвол
цэвэр бүтэцтэй наномембран болон болон янз бүрийн мөнгөний нитратын концентраци ашиглан
гаргаж авсан композит наномембрануудын спектрүүд бараг ижил байна. Эндээс дүгнэн үзвэл органик
полимер матриц ба органик бус металлын хооронд хүчтэй химийн холбоо байсныг баталж байгаа
бөгөөд композит наномяндсан мембрануудыг амжилттай бэлтгэсэнийг харуулж байна.
Чихрийн шижингийн хүндрэлийн шалтгаант ил шарх нь бактери, вирус гэх мэт гадны хүчин
зүйлсийн нөлөөгөөр халдвар авах эрсдэл нэмэгдэж улмаар шархны эдгэрэл удаашрах хандлагатай
байдаг. МН ба түүний нанокомпозит материал чөлөөт радикалуудыг үүсгэх замаар өргөн хүрээний
34
бактериуд (грам эерэг, грам сөрөг) тэр дундаа олон эмэнд дасалтай бактерийг устгах өндөр чадвартай
ба шархны боолт болон наалтуудын фунциональ шинж чанарыг үүсгэхийн тулд бактерийн эсрэг
биоидэвхит агент (agents)-аар түгээмэлээр ашиглаж байна. 5,29 Ногоон аргаар гарган авсан
наномяндсан мембрануудыг биологийн шинж чанарыг бактерийн (Staphylococcus aureus, грам эерэг)