Page 349 - GreenChemistry2023 Emhetgel
P. 349
ПКЛ нь биозадрал бүхий синтетик төрлийн полимер бөгөөд АНУ-ын Хүнс, Эмийн Чанарын
Хяналтын Агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн материал юм. 6,22 Олон орны эрдэмтэн, судлаачид
цахилгаан ээрэх аргаар олон төрлийн органик уусгагч ашиглан бионийцэл сайтай ПКЛ ба түүний
композит наномяндсан мембраныг бүтцийн өндөр түвшинд бэлтгэх технологийн судалгаануудыг хийж
23
зарим нь бионаноматериалаар ашиглах клиникийн туршилтаа амжилттай эхлүүлээд байна.
Зураг 3. Цэвэр ба композит наномяндсан
мямбрануудын рентген дифракцын
спектр.
Цахилгаан ээрэх үйл явцыг уусмалын (зуурамтгай чанар, цахилгаан дамжуулалт, молекулын жин,
суналтын шинж чанар), ажлын (өндөр хүчдэл, коллектор хүртэлх зай, зүүний диаметр ба дизайн,
уусмалын урсгалын хурд), орчны (орчны чийгшил, температур) зэрэг параметрүүдийг зохицуулан
өөрчлөх замаар хүссэн морфологи ба диаметртэй мяндаслаг бүтэцтэй нэг хэмжээст материалыг
гаргаж авч болдог. 24,25 SEM анализ нь нанотүвшинд гарган авсан материалын морфологийг бүрэн
тодорхойлж өгдөг найдвартай арга юм. Зураг 2а ба б-д ПКЛ наномяндсан мембраны морфлоги
электрон микроскопоор дүрслэн харуулсан байна. Улмаар мембраныг бүтэцийг 10 мянга дахин өсгөсөн
байдлаар нарийн шинжилбэл 500-800 нм хооронд хуваарилагдсан диаметртэй мяндасуудаас тогтсон
байх ба сүвэрхэг бүтэцтэй болох нь харагдаж байна. Ерөнхийдөө диаметрийн хувьд ингэж жигд
хуваарилагдсан, наномяндас бүтцээ бүрэн хадгалсан (bead-free nanofiber) морфологитой мембраныг
26
туршилтын параметрүүдыг маш сайн оновчилсон тохиолдолд бэлтгэн гаргах боломжтой байдаг.
Цаашилбал МН50/ПКЛ нанамембраны SEM зурагаас харвал МН-үүд жигд тархалттайгаар мяндасны
гадаргууд амжилттай угсрагдсан нь тодорхой харагдаж байна (Зураг 2г). Түүнчлэн нанобөөмүүд
мяндасны гадаргууд бөөгнөрсан байдал (agglomeration) огт дүрслэгдээгүй бөгөөд ойролцоогоор 20-
40 нм жигд хэмжээтэйгээр нийлэгжүүлэн гаргах авсаныг өндөр өсгөлттөй SEM зургаас харж болно.
(Зураг 2д). Коллайд МН-ийг in situ байдлаар шингэн орчинд нийлэгжүүлэн гаргаж авах бусад
судалгаанууд ажлуудад үндсэн ангижруулагч агентаас гадна тогтворжуулагч нэмэлт бодисууд
ихэвчлэн ашигласан байдаг. Харин куркумин нь турмерик дах анхдагч полифенол болохын хувьд МН-
ийг нийлэгжүүлэхэд ангижруулагч агент зарим тохиолдолд тогтворжуулагч агентийн үүргийг ч зэрэг
гүйцэтгэдэг ногоон байгалийн бодис юм. 27–29 Өөрөөр хэлбэл дүрэн живүүлэх уусмалын орчинд
+
0
(immersion medium) байгаа куркумин нь мөнгөний ионыг (Ag ) металлик нанобөөм (Ag ) болгон
ангижруулж үүнтэй зэрэгцэн мяндасны гадаргуу дээр Ag цөм (nuclei) үүсэх болон ургах процесс
0
явагдах үед тогтворжуулагчийн үүргийн мөн адил гүйцэтгэсэн. Үүний үе дүнд хэмжээ болон тархалтын
хувьд жигд нанобөөмөөр чимэглэгдсэн наномяндсан мембраныг гаргаж авч чадсан гэж үзэж байна.
Нөгөө талаас энэ төрлийн ихэнх судалгаанд наномөнгийг суурь материалтай нийлэгжүүлэн нэгтгэсний
дараа макро физик чанар болох үндсэн цагаан өнгө нь бараан өнгөний хувиралд шилжсэн байдал нь
композит наноматериал гарган авсаныг үнэлэх хялбар арга юм (Зураг 2г ба е). 24,30
Хэдийгээр SEM анализ мөнгөний нанбөөмийг мяндасны гадаргуун дээр амжилттай нийлэгжүүлэн
угсарсаныг баталсан боловч уг бөөмийн фазын болоод талстат шинж чанар тодорхойгүй байгаа учраас
бид сорьцийг рентген диффрактометрийн аргаар гүнзгийрүүлэн судаллаа. Цэвэр бүтэцтэй