Page 348 - GreenChemistry2023 Emhetgel
P. 348

Куркумины  10  мМ    этанолон  уусмал  болон  мөнгөний  нитратын  янз  бүрийн  концентрацитай  усан
        уусмалыг  бэлдэнэ.  Куркумины  уусмалыг  соронзон  хутгуур  дээр  45  ºС  хүртэл  халааж  температур
        тогтворжих  үед  мөнгөний  нитратын  уусмалыг  нэмж  хийн    3:7  харьцаатай  тунгалаг  шаргал  өнгөтэй
        уусмал  гарган авна. 4 см*4 см хэмжээтэйгээр урьчилан бэлтгэсэн наномяндсан мембраныг уг холимог
        уусмалд дүрэн живүүлж сэгсрэх үйлдэлтэй хатаах шүгээнд (shaking incubator) 45 ºС-д 12 цагийн турш
        байрлуулна.  Ингээд  МН-өөр  чимэглэсэн  мембраныг  холимог  уусмалаас  салгаж  этанолоор  2  удаа
        нэрсэн усаар 3 удаа угааж илүүдэл холбогдоогүй куркумин болон МН-ийг сайтар цэвэрлэнэ. Эцэст нь
        тасалгааний температурт хатааж сорьцийн шинж чанарыг тодорхойлоход бэлдэнэ. Цаашид үр дүн ба
        хэлэлцүүлэгт  хэсэгт  дурьдагдах  сорьцийн  нэршилийг  хялбар  байх  үүднээс  цэвэр  бүтэцтэй
        наномембран болон 5 мM, 50 мМ ба 100 мМ концентрацтай мөнгөний нитратыг ашиглан бэлтгэсэн
        композит наномембраныг  ПКЛ, MH5/ПКЛ, MH50/ПКЛ,  MH100/ПКЛ гэж нэрлэв.

































           Зураг 2. (а-в) ПКЛ болон (г-е) МН50/ПКЛ наномяндсан мембраны электрон микроскопын
                                                                             ба макроскоп фотозураг

        4.Материалын шинж чанарын тодорхойлох

           Наномямбрануудын фазын болон талстат бүтцийг шинжлэхдээ рентген диффрактометрийн аргийг
        ашигласан.  Нарийвчилсан  хэмжилт  (эрчмийн  интеграл  хэмжилт  ба  шугамын  өргөсөлтийг  шинжлэх
        замаар пикийн байрлалыг хэмжих, пикийн талбайг тодорхойлох зэрэг)-ийг 2  =10°- 50° өнцөг мужид
        0.02° алхамтайгаар Bruker D8 Discover төхөөрөмжийг ашиглан гүйцэтгэв. Дан бүтэцтэй болон МН-өөр
        чимэглэгдсэн наномяндсан мембрануудын  морфологийг сканинг электрон микроскопоор (SEM, Jeol
        JSM-6010PLUS/LV InTouchScope™) тодорхойлсон. Нил улаан туяаны спектрийн анализийг VERTEX 70
                                                       -1
        (Bruker) маркийн спектрометрээр 4000-400 cм  мужид судалсан.
        5.Бактерийн эсрэг шинж чанарыг судлах

                                                                                                         TM
        Наномембрануудын  бактерийн  эсрэг  идэвхийн  үнэлгээг  Staphylococcus  aureus ATCC  25923   грам
        эерэг  бактерийн  өсөлтийг  дарангуйлсан  ариун  бүсийн  хэмжээг  тодорхойлох  аргачлалаар  хийсэн.
        Гарган авсан цэвэр болон композит наномяндсан мембраныг 9 мм диаметртэй сорьц болгон бэлтгэв.
        Тиогликолатын шингэн орчинд S.aureus-н стандарт омгийн дээжийг 1 мл тарьж 37 ˚C температурт хэмд
        24 цаг өсгөвөрлөв. Өсгөвөрлөгдсөн бактераа TSA хатуу тэжээлт орчинд дээр жигд тарааж, наномяндас
        бүхий сорьцоо дээрээс нь тавьж 37 ˚C температурт 24 цаг өсгөвөрлөв.

        6.Үр дүн ба хэлэлцүүлэг
   343   344   345   346   347   348   349   350   351   352   353