Page 346 - GreenChemistry2023 Emhetgel
P. 346

Удиртгал

           Мөнгөний нанобөөм (МН) нь бактерийн эсрэг өндөр үйлчилгээтэй органик бус материалуудын нэг
                                                          +
        бөгөөд түүнээс ялгарч буй мөнгөний ионууд (Ag ) цахилгаан статик таталцал болон бактерийн эсийн
        хананд агуулагдах хүхэр агуулсан уурагтай харилцан үйлчлэлцэн эсийн бүрхүүлийг гэмтээдэг. Улмаар
        ROS (reactive oxygen species-хүчилтөрөгч агуулсан хмийн элемент) буюу чөлөөт радикалуудийг бий
        болгодог.  Эдгээр  чөлөөт  радикалууд  бактерийн  дотор  их  хэмжээгээр    үүссэнээр    бактерийг  үхэлд
                                1,2
        хүргэдэг механизмтай.  Мөнгөний болон бусад органик бус нанобөөмийг нийлэгжүүлэн гарган авах
        олон аргууд байдгаас химийн ангижруулах арга нь энгийн тоног төхөөрөмж хэрэглэдэг ба үе шат нь
        хялбар  байдаг  учраас  хамгийн  түгээмэл,  өргөн  хэрэглэгддэг.   Гэвч  уг  аргын  чухал  элемент  болох
                                                                         3
        ангижруулах  бодис  нь  хоруу  чанар  ихтэй  химийн  гаралтай  байдаг  учраас  судлаачид  байгалийн
        гаралтай  ангижруулах  агентийг  ашиглан  нанобөөмийг  нийлэгжүүлэн  гарган  авах  байгальд  ээлтэй
        ногоон химийн аргачлалыг боловсруулах хэрэгцээ, шаардлага урган гарч байна.
                                                                                           4,5
           Сүүлийн  жилүүдэд  бионийцэл  сайтай  наномяндсан  мембраныг  цахилгаан  ээрэх  (electrospinning
        technique)  аргаар  бэлдтгэн  боловсруулж  эд  эсийн  нөхөн  сэргээлт  болон  инженерчлэл,  биосенсор,
        эмийн  хяналттай  хүргэлтийн  систем  зэрэг  био-анагаахын  төрөл  бүрийн  хэрэглээнд  хамгийн
        тохиромжтой биоматериалаар тооцож байна.      6–8  Учир нь түүний маш сайн сүвэрхэг бүтэц (high porosity),
        хувийн  гадаргуугийн  талбай  ихтэй  байдал  (large  specific  surface  area),  биологийн  идэвхитэй
        эмчилгээний бодис ба бөөмүүдийг өндөр үр дүнтэйгээр агуулах чадвар (drug loading and entrapment

        efficiency)  зэрэг  гайхалтай  олон  шинж  чанаруудыг  өөртөө  цогцлоосон  байдагт  оршино.   Бусад  энэ
        төрийн  мембрануудтай  харьцуулахад  хамгийн  чухал,  давуу  тал  нь  наномяндсан  мямбраныг  эдийн
        инженерчлэлийн сонгодог материал болгон ашиглахад эсийн гаднах матриц (extracellular matrix)-ын
        биомиметик  хувилбар  гэж  үздэг. 9,10   Синтетик    болон  байгалийн  гаралтай  полимер  уусмалыг  өндөр
        хүчдлийн цахилгаан статик орны тусламжтайгаар хэдэн зуун нанометрын диаметртай мяндаслаг утас
        болгон  хэлбэржүүлэн  наномембраныг  бэлтгэн  боловсруулах  юм.      11,12   Гэвч  энэхүү  мембран  нь  дан
        бүтцээрээ  (neat  nanofibrous  membranes)  функциональ  шинж  чанарыг  үзүүлдэггүй  байна.  Иймд
        биологийн идэвхитэй эмчилгээний бодис ба бөөмүүдийг наномяндасан дотор ачаалах эсвэл түүний
        гадаргуу  дээр  угсрах  технологийн  судалгаанууд  дэлхий  дахинд  өргөнөөр  хийгдэж  байгаа  бөгөөд
        түүнийг өндөр үр дүнтэй шархны боолт болгон ашиглах боломжтой болохыг саяханы судалгаанууд
        тэмдэглэсэн байна.   13–15

           Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд бидний биеийг хүрээлэн буй орчны нөлөөнөөс
        хамгаалах,  гоо  үзэмжийг  хадгалахад  чухал  үүрэг  гүйцэтгэдэг.  Гэмтэл,  мэс  засал,  түлэгдэлт  улмаас
        арьсны бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар арьсны дотоод эдийн гэмтэл
        үүсгэх аюултай байдаг.  Тэр дундаа архаг өвчиний улмаас үүссэн томоохон хэмжээний арьсны гэмтэл
                                16
        жишээбэл чихрийн шижингийн хүндрэлийн шалтгаант ил шархыг бактери, вирус гэх мэт гадны хүчин
        зүйлсээс  хамгаалж,  эмчилгээг  нэн  даруй  эхлүүлэхгүй  бол  өвчтөний  эрүүл  мэнд,  амь  насанд  аюул
        учруулж болзошгүй.  Үүнийг эмчлэх эмчилгээний арга, эм бэлдмэлүүд харилцан адилгүй боловч бие
                             17
        махбодийн  нөхөн  төлжилтийг  эрчимжүүлэх  үндсэн  үйлдэлтэй  байдаг.  Шархны  эдгэрэл  нь  нарийн
        нарийн  төвөгтэй  эдийн  нөхөн  төлжилтийн  динамик  процесс  бөгөөд  ерөхнийдөө  үрэвслийн,
        (inflammation),  мөхлөнгөр  үүсэх  (proliferation)  ба  бие  гүйцэх  (remodeling)  үе  шатуудыг  агуулдаг.
                                                                                                               18
        Шархны боолт (wound dressing) нь уг эмчилгээний менежментыг удирдахад чухал үүрэгтэй. Уламжлалт
        шархны  боолтууд  нь  үнэ  өртөг  хямд  боловч  шархны  нөхөн  төлжилтийг  эрчимжүүлэх  нэмэлт
        үйлчилгээгүй  учир  тэр  болгон  өвчтөний  шаардлагад  нийцдэггүй  юм.  Сүүлийн  жилүүдэд  шархны
        боолтууд  шархны  эдийн  нөхөн  төлжилтийг  дэмжих  янз  бүрийн  бүтэц,  шинж  чанартай  дэвшилтэт
        шархны боолтууд (film, hydrogel, foam, sponge, nanofibrous membrane) эмчилгээний практикт түрэн орж
        ирсээр байна.  19–21
   341   342   343   344   345   346   347   348   349   350   351