Page 347 - GreenChemistry2023 Emhetgel
P. 347

Энэхүү  судалгааны  ажлаараа  цахилгаан  ээрэх  аргын  туршилтын  параметрүүдийг  оновчлон
        наномяндасан мембраныг гарган авахыг зорьсон. Улмаар МН-ийг мяндасны гадаргууд нийлэгжүүлэн
        угсрахдаа байгалийн гаралтай  Куркуминийг  (curcumin)  ангижруулах болон  тогтворжуулагч агентаар
        ашигласан ногоон химийн аргачилалыг боловсруулсан. Бидний үзэж байгаагаар уг  in-situ байдлаар
        наномяндасыг чимэглэх энгийн бөгөөд байгальд ээлтэй аргачлал нь олон улсын хэмжээнд шинэлэг





























                Зураг 1. a) Композит наномяндсан мембраныг бэлтгэх гаргах туршилтын зарчим. б)
                                                  Цахилгаан ээрэх төхөөрөмжийн харагдах байдал.
        байж  болох  талтай.  Нэмж  дурьдахад  бактерийн  эсрэг  үйлчилгээтэй  бионаноматериалын  суурь
        судалгаа олон орны судлаачдын анхааралыг татсаар байгаа бөгөөд бактерийн эсрэг үйлчилгээтэй МН-
        өөр  чимэглэгдсэн  наномяндсан  мембраныг  гарган  авах  анхны  суурь  судалгааны  ажлыг  Монголдоо
        хийж гүйцэтгэсэнээрээ онцлог юм.

        1.Судалгааны материал, арга зүй

        Мөнгөний нитрат (AgNO3), Куркумин (C21H20O6) Поликапролактон (ПКЛ, (C6H10O2)n Мn 80,000 г/моль,
        Shanghai  Yuanye),  Хлороформ  (CHCl3,  ЭКОС-1),  Метанол  (CH3OH,  ЭКОС-1),  Этанол  (C₂H₆O),
        Ионгүйжүүлсэн ус.

        2.Цахилгаанаар ээрэх аргаар наномяндсан мямбраныг бэлтгэх

        Цахилгаанаар  ээрэх  аргын  ажлын  уусмалыг  бэлдэхдээ  15%  (нийт  жингийн)  ПКЛ-ны  үрэлийг
        хлороформ ба метанолийн уусгагчуудийн холимогт (7:3) соронзон хутгуураар (тасалгааны хэмд 20 цаг

        300 rpm хурдаар) ашиглан   уусгасан. Зураг 1- т үзүүлсэн цахилгаан ээрэх төхөөрөмжийн иж бүрдэл
        болох  10  мл  хуванцар  тариурыг  бүрэн  ууссан  тунгалаг  полимер  уусмалаар  дүүргэж  зүүний  (21G
        диамертэй) үзүүрийг өндөр хүчдэл цахилгаан үүсгүүрийн нэмэх туйлд харин коллекторыг (XY тэнхлэг
        дагуу  хөдлөх)  хасах  туйлтай  холбож  өгнө.  Тариурын  шахуурга  нь  урьдчилан  тохируулсан  хурдаар
        полимер  уусмалыг  хүргэх  үүрэгтэй.  Ээрэх  процессын  ажлын  параметрүүдийг    олон  удаагийн
        урьдчилсан шатны туршилтаар оновчилсон. Үүнд 15 кВ хүчдэл, зүүний үзүүрээс коллектор хүртэлх зай
        15  см,  уусмалын  урсгалын  хурд  0.3  мл/цаг  зэрэг  болно.  Цахилгаан  ээрэлт  хийгдсэний  дараа
        наномяндсан мембраныг 24 цагийн турш хатаах шүүгээнд байрлуулж, үлдэгдэл уусгагчийг ууршуулсан.

        3.Мөнгөний нанобөөмийг наномяндасны гадаргууд ногоон химийн аргаар нийлэгжүүлэн угсрах
   342   343   344   345   346   347   348   349   350   351   352