Page 344 - GreenChemistry2023 Emhetgel
P. 344
өөрчлөлтөнд дулаан гаргах чадварын өөрчлөлт их буюу нүүрстөрөгчийн агуулалт нэлээд өндөр,
хүчилтөрөгчийн агуулалт багатай сайн чанарын нүүрс гэдэг нь харагдаж байна. Шугаман
хамаарлын тэгшитгэлүүдийг сүүлийн арван жилийн хугацаанд “ДЦС-3” ТӨХК-ний хими
лабораторид ашиглах явцад дараах практик ач холбогдолтой байна.
1. Уг шугаман хамаарлын тэгшитгэлийг Багануурын уурхайн нүүрсийг ашиглаж буй аль
ч ДЦС болон аж ахуйн нэгжийн лабораторууд ашиглаж болно.
2. Нүүрсний үнслэгийг рентгенфлуоресценцийн аргаар тодорхойлж буй тохиолдолд
дулаан гаргах чадварыг маш богино хугацаанд тодорхойлох боломжтой.
3. Нүүрсний дулаан гаргах чадварыг тодорхойлдог калориметр багажны бодит дулаан
багтаамж болон орчны температур стандартад заагдсанаас өөрчлөгдсөн үед буюу
шинжилгээний явцад алдаа гарсан тохиолдолд шинжилгээний алдааг буюу эцсийн
дүнг хянах боломжтой.
4. Мөн калориметрийн шатаалтын 1 удаагийн дүнг энэ муруйгаар шалгаж, параллель
шатаалтыг хийхгүйгээр эцсийн үр дүнг тооцоолж, калориметрийн ашиглалтын
хугацааг багасгах ач холбогдолтой. Ингэснээр хяналтын шинжилгээний тоог
нэмэгдүүлж чадсан.
5. Тухайн орд газрын нүүрсний дулаан гаргах чадвар нь үнслэг болон чийглэгийн
өөрчлөлтөөс хамаарч ямар хэмжээгээр өөрчлөгдөх судалгааг гаргах боломжтой.
2.14. "Мөнгөний нанобөөмөөр чимэглэгдсэн наномяндасан мембраныг гарган авч түүний
физик, химийн болон биологийн шинж чанарыг судалсан байдал" А.Амаржаргал
Э.Должинсүрэн Ц.Ууганбаяр" "ШУТИС Эрчим хүчний сургууль Цахилгааны
техникийн салбар, Польш улс Варшавын Шинжлэх Ухааны Академи Суурь
судалгааны институт
"Мөнгөний нанобөөмөөр чимэглэгдсэн наномяндасан мембраныг гарган авч түүний
физик, химийн болон биологийн шинж чанарыг судалсан байдал" А.Амаржаргал
Э.Должинсүрэн Ц.Ууганбаяр"
1
2
Алтангэрэл Амаржаргал 1,3 Энхбаяр Должинсүрэн , Цэрэнсоном Ууганбаяр ,
1 Монгол улс, Улаанбаатар, ШУТИС, Эрчим хүчний сургууль, Цахилгааны техникийн салбар
2 Монгол улс, Улаанбаатар, Мон тариур ХХК, Инженер техникийн алба
3 Польш улс, Варшав, Шинжлэх Ухааны Академи, Суурь судалгааны институт
doji0704@must.edu.mn, uuganbayar.bgmed@gmail.com, amaraa1@must.edu.mn
Хураангуй— Бактерийн эсрэг өндөр үйлчилгээтэй, бионийцэл сайтай наноматериалын гарган авах, түүний
боломжит хэрэглээг судлах суурь судалгаа дэлхий дахинд өргөнөөр хийгдсээр байна. Тэр дундаа сүвэрхэг
бүтэцтэй (high porosity), хувийн гадаргуугийн талбай ихтэй (large specific surface area) зэрэг гайхалтай олон
шинж чанаруудыг өөртөө цогцлоосон наномяндасан мембраныг (nanofibrous membranes) биоанагаахын
хэрэглээнд хамгийн найдвар төрүүлсэн биоматериал гэж тооцдог билээ. Энэхүү судалгааны ажлаараа
бионийцэл сайтай наномяндасан мембраныг цахилгаан ээрэх аргаар (electrospinning technique) бэлтгэж
улмаар уг материалаа функциональ шинж чанартай болгохын тулд ногоон химийн аргаар мөнгөний
нанобөөмөөр чимэглэсэн. Цахилгаан ээрэх аргын туршилтын параметрүүд болох полимер уусмалын
концентраци, уусгагч төрөл, өндөр хүчдлийн утга, урсгалын хурд, коллектор хүртэлх зай зэргийг олон
Хуудас 124