Page 340 - GreenChemistry2023 Emhetgel
P. 340
Ар-ажлын үнслэг, %
а-налалтын коэффициент,
b-тогтмол коэффициент,
SSR
R2 =
SST
2
R - детерминацийн коэффициент буюу шугаман хамаарлыг үнэлэх үнэлгээ,
SSR-регрессийн квадратуудын нийлбэр,
SST-туршилтын утгуудын квадратуудын нийт нийлбэр,
2
Дээрх регрессийн дүгнэлтүүдээс харахад детерминацийн коэффициент R =0,99 байгаа нь
дээрх шугаман хамаарлууд нь төгс шугаман хамаарал ба чийглэг тогтмол хэмжээтэй үед
үнслэг нь дулаан гаргах чадварыг 99% тодорхойлж чадна гэдгийг харуулж байна. Налалтын
коэффициент хамаарлын муруй болгонд 70 байгаа нь үнслэгийн нэгж өөрчлөлтөнд чийглэг
тогтмол хэмжээтэй байхад дулаан гаргах чадварын өөрчлөгдөх хэмжээг харуулж байна. Мөн
үнслэг тогтмол хэмжээтэй байхад чийглэгийн нэгж өөрчлөлтөнд дулаан гаргах чадварын
өөрчлөгдөх хэмжээг гаргаж болно. Дээрх шугаман хамаарлын тэгшитгэлүүдийн дүнгээс
харахад үнслэгийн хэмжээ тогтмол үед чийглэг нэгж хэмжээгээр өөрчлөгдөхөд дулаан гаргах
чадвар 60 ккал/кг-р, чийглэг тогтмол үед үнслэг нэгж хэмжээгээр өөрчлөгдөхөд дулаан гаргах
чадвар 70 ккал/кг-р өөрчлөгддөг нь харагдаж байна. Эдгээр нэгж өөрчлөлтүүдийн зүй тогтолыг
Багануурын нүүрсний байх боломжит 28%, 29%, 30%, 31%, 32%, 33%, 38%, 39%, 40%, 41%,
42%-н чийглэгийн үед тооцоолж гаргав. Эдгээр чийглэгтэй үеийн нүүрсний шинжилгээний
дүнгүүд 34-37% чийглэгтэй үеийн шинжилгээний дүнгүүдтэй харьцуулбал цөөхөн байсан ба
тооцоолж гаргасан дүнгүүдийг бодит шинжилгээний дүнгүүдтэй харьцуулж тооцов.