Page 345 - GreenChemistry2023 Emhetgel
P. 345

удаагийн туршилтын үр дүнгээр оновчлон 500-800 нм-ийн диаметртэй наномяндасан мембраныг амжилтай
             гарган авав. Мөнгөний нанобөөмийг мяндасны гадаргууд in-situ байдлаар нийлэгжүүлэн угсрахдаа байгалийн
             гаралтай Куркуминийг (curcumin) ангижруулах болон тогтворжуулагч агентаар ашигласан нь Монголдоо
             төдийгүй  дэлхийн  хэмжээнд  уг  судалгаа  шинэлэг  байж  болох  талтай.  Композит  наномяндсан  мембраны
             бактерийн эсрэг идэвхийн үнэлгээг грам сөрөг болон грам эерэг бактеруудын өсөлтийг дарангуйлсан ариун
             бүсийн хэмжээг тодорхойлох аргачлалаар хийсэн. Физик, химийн болон биологийн шинж чанаруудын үр дүнг
             нэгтгэн  дүгнэхэд  уг  шинэ  төрлийн  бионаноматериалыг  бактерийн  эсрэг  үйлчилгээтэй  шархны  наалт
             (wound dressing) болгон ашиглах боломжтой гэж үзэж байна.

                  Түлхүүр  үгс:  мөнгөний  нанобөөм,  полимер,  наномяндасан  мембран,  цахилгаанаар  ээрэх,
                  бактерийн эсрэг шинж чанар
   340   341   342   343   344   345   346   347   348   349   350