Page 335 - GreenChemistry2023 Emhetgel
P. 335
2.12. "Бройдын аргаар гарган авсан графенийг механик химийн аргаар цементийн матриксд
дисперсжүүлж, бат бөх болон чанар дээшлүүлэгч болгох нь" Э.Гансүх, С.Хандмаа,
Ц.Баярмаа, Ж.Дэлгэрцэцэг, Саенс Консалтинг ХХК, “Трү Ти Ар Си” ХХК
"Бройдын аргаар гарган авсан графенийг механик химийн аргаар цементийн матриксд
дисперсжүүлж, бат бөх болон чанар дээшлүүлэгч болгох нь"
Эрдэнэдэлгэр Гансүх1, Самбуу Хандмаа2, Цоодол Баярмаа3, Жаргалсайхан Дэлгэрцэцэг4,
Дамдиндоржийн Батгэрэл5
“Трү Ти Ар Си” ХХК Инноваци-Технологийн төв лаборатори
1- Саенс Консалтинг ХХК Захирал, Ph.D., yyka8000@gmail.com Холбоо барих утас: 80047883
2-“Трү Ти Ар Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ph.D, МУ-ын Зөвлөх инженер Khandmaa@truetrc.mn
Холбоо барих утас:
3-“Трү Ти Ар Си” ХХК-ийн Баяжуулагч инженер, МУ-ын Мэргэшсэн инженер Bayarmaa@truetrc.mn,
4-“Трү Ти Ар Си” ХХК-ийн Инженерингийн багийн ахлах, МУ-ын Мэргэшсэн инженер
delgertsetseg@truetrc.mn,
5- “Трү Ти Ар Си” ХХК Барилгын материалын судалгааны лабораторийн менежер, Монгол улсын
мэргэшсэн инженер, Докторант batgerel@truetrc.mn
Түлхүүр үг:
Графене, механик химийн арга, цемент, хийт блок
Судалгааны ажлын хураангуй:
Зөгийн үүр мэт холбоогоор холбогдож 2D бүтэц үүсгэсэн, гадаргуугийн идэвхт талбай (онолоор
2400м2/гр), цахилгаан (зэсээс 1000 дахин илүү) дулаан дамжуулах, физик химийн тогтвортой байдал,
бат бөх (гангаас 200 дахин их бат бөх), уян харимхай зэрэг шинж чанар нь графенийн ашиглалтын
хүрээг тэлж үйлдвэр, аж ахуйн бүхий л салбарт хэрэглэх судалгаа эрчимтэй хийгдэж, эхний графене
агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглээнд нэвтэрч эхэлсэн байна. Графенийг үйлдвэрлэл хэрэглэхэд
тулгардаг гацаа нь масс хэмжээгээр гарган авах болон дисперс үүсгэх байсан бол Бройдын аргаар
гарган авсан графене нь шийдэх төдийгүй хүчтэй химийн бодис бага хэрэглэдгээрээ давуу төдийгүй
уг туршилтийн ажлыг байгаль орчинд ээлтэй байх үүднээс механик химийн аргыг ашиглан судалгааны
ажлыг явуулсан. Судалгаанд Монгол улсад өргөн хэрэглэгддэг барилгын материал болох “МАК
Евроцемент” ХХК -ийн 42.5 маркийн цементийг ашиглаж цементийн марк, бетоны бат бөх, хийт
блокийн бат бөхийг тус тус тодорхойлох ажлууд хийгдсэн. Судалгаанд “Трү Ти Ар Си” ХХК – н
лабораторид гарган авсан графене ашигласан ба хэмжээг цементийн найрлага дах гөлтгөнийн массын
0.001, 0.005 болон 0.01% - р тооцсон.
Оршил
Манчестерийн их сургуулийн эрдэмтэд болох Андрей Гейм, Константин Новоселов нар 2004 онд скоч
тапе аргаар графенийг гаргаж авснаар уг материалын судалгаа хөгжиж, одоогоор гарган авах арга
болон хэрэглээний шинэ салбарууд нээгдсээр байна. Графене нь нүүрстөрөгчийн нэг төрлийн
аллотрип бөгөөд нүүрстөрөгчийн нэг атомын зузаантай, зургаан өнцөгт хексагонал хэлбэр бүхий 2
хэмжээст зөвхөн нүүрстөрөгчийн атомаас бүрдсэн хуудсан нано хэмжээст материал юм (Зураг 1).
Дэлхийд одоогоор нээгдсэн хамгийн нимгэн, гангаас 200 дахин бат бөх, өндөр юнгийн модуль,
цахилгаан дулаан дамжуулах чадвар, гадаргуугийн өндөр идэвх 400 – 1500 м2/гр (Brunauer,
Emmett,and Teller – BET хэмжилтээр) онолоор 2600 м2/гр зэрэг сонирхолтой бөгөөд технологийн
хамгийн чухал шинж чанаруудыг агуулсан материал юм. 2004 онд скоч тапе аргаар гаргаж авч байсан
бол өнөөдөр физик, химийн олон аргууд нээгдэж, зорилтод бүтээгдэхүүнээсээ хамаарч хүссэн
төрлийн графенийг гарган авах боломжтой болж байна. Зураг 2-т дурдагдсан аргуудаас эдийн засаг
болон байгальд хамгийн ээлтэй графене гарган авах арга нь дээрээс доош төрлийн химийн урвалын
дулааны аргаар гарган авах Бройдын арга юм.