Page 336 - GreenChemistry2023 Emhetgel
P. 336
2.13. "Багануурын уурхайн хүрэн нүүрсний дулаан гаргах чадварыг шугаман
хамаарлын тэгшитгэл ашиглан чийглэг ба үнслэгийн дүнгээр тооцоолох аргын
үндэслэл" Б.Нарангэрэл, “ДЦС-3” ТӨХК-ний Дотоод хяналттын хэлтэс
Хураангуй ДЦС-уудын үндсэн гол түүхий эд болох нүүрсний техникийн үзүүлэлтүүдийг үнэн зөв
алдаа багатай хурдан шуурхай тодорхойлох нь ТЭЗҮ-г зөв тооцоолоход чухал ач холбогдолтой юм. Нүүрсний гол
техникийн үзүүлэлтүүд болох ажлын чийглэг, ажлын үнслэг, дулаан гаргах доод чадвар нь өөр хоорондоо шууд
хамааралтай байдаг ба энэ хамаарал нь тухайн орд газрын нүүрсийг үүсгэсэн эх материал болон байгал цаг уурын
онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Мөн тухайн орд газрын нүүрсийг бүрдүүлэгч үндсэн элементүүдийн
найрлагаас шалтгаалж, үнслэг чийглэгээс хамаарсан дулаан гаргах чадварын өөрчлөлт ч мөн харилцан адилгүй
байдаг. Дээрх техникийн үзүүлэлтүүдийг баталгаажсан шинжилгээний аргаар лабораторид стандартын дагуу
тодорхойлсон Багануурын уурхайн нүүрсний сүүлийн 10 жилийн шинжилгээний дэлгэрэнгүй дүнг ашиглан чийглэг
тогтмол хэмжээтэй байх үед үнслэг ба дулаан гаргах чадварын хоорондох хамаарлын шулууныг байгуулж, шугаман
хамаарлын тэгшитгэлийг гаргав. Шугаман хамаарлын тэгшитгэлийг ашиглан шинжилгээгээр тодорхойлсон чийглэг,
үнслэгийн дүнг ашиглан тухайн дээжний дулаан гаргах чадварыг калориметрийн шатаалтыг хийхгүйгээр шууд
тооцоолж гаргана.
Түлхүүр үг Нүүрсний дулаан гаргах чадвар, ажлын чийглэг, ажлын үнслэг, калориметр, шугаман
хамаарлын тэгшитгэл, регрессийн анализ, детерминацын коэффициент
Үндсэн хэсэг Багануурын уурхайн нүүрсний дэлгэрэнгүй шинжилгээний дүн 34-
37%-н чийглэгтэй үед хамгийн их байсан ба тухайн чийглэг тус бүрд хамаарах үнслэг ба дулаан
гаргах чадварын хоорондох хамаарлын шулууныг байгуулж MICROSOFT EXCEL программ
дээр шугаман хамаарлын тэгшитгэлийг тооцоолж, регрессийн анализ хийв. 34-37% чийглэгтэй
үеийн 6-20%-н үнслэгт харгалзах дулаан гаргах чадвараас хамгийн олон давтагдсан
үнэмшилтэй үзүүлэлтүүдийг авч график байгуулав.
Хүснэгт-1
Багануурын нүүрсний 34-37%-н чийглэгтэй үеийн
үнслэгээс хамаарсан дулаан гаргах чадварын үзүүлэлтүүд
Дулаан гаргах чадвар, ккал/кг
Ажлын
үнслэг, % 34% чийглэгтэй 35% чийглэгтэй 36% чийглэгтэй 37% чийглэгтэй
үед үед үед үед
6 3862 3794 3730 3680
7 3786 3732 3658 3608
8 3720 3659 3608 3542
9 3648 3592 3530 3472
10 3582 3520 3456 3406
11 3510 3452 3394 3333
12 3440 3382 3328 3256
13 3372 3310 3250 3188
14 3300 3240 3184 3120
15 3232 3174 3115 3046
16 3160 3098 3044 2986