Page 333 - GreenChemistry2023 Emhetgel
P. 333
Хэт ислийн утга нь мах, махан бүтээгдэхүүн дэх липидийн исэлдэлтийн түвшинг үнэлэх чухал үзүүлэлт
юм. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний хэт ислийн утга хадгалах хугацаа ихсэх тусам
тасралтгүй өсөх хандлагатай байна. Хадгалалтаас хойш 30 хоногийн дотор хэт ислийн агууламж
харьцангуй удаан өссөн бөгөөд хадгалах хугацааг уртасгах тусам өөхний исэлдэлтийн хурд нь
гидролизийн хурдаас их байна. Дахин боловсруулсан хонины элэгийг 60 хоног хадгалахад хэт ислийн
хэмжээ 0,448 г/кг буюу 1,0г/кг –с бага байна.
Дүгнэлт
Шинэ бүтээгдэхүүн гарган авах зорилгын хүрээнд боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний үндсэн
томъёог 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах гаммын хэмжээгээр илэрхийлэн дараах байдлаар гарган
авав. Үүнд: 1,2 гр давс, 1,0 гр цагаан элсэн чихэр, 0.08 гр I+G нэмэлт, 2.0 гр цөцгийн тос, 1,0гр
каррагенан, 0.3 гр эрдэнэшишийн цардуул байхаар үндсэн томьёог гаргаж авлаа.
Мэдрэхүйн эрхтний үнэлгээгээр бүтээгдэхүүний гадаад байдал, өнгө, үнэр, амт энгийн чанасан элэгтэй
харьцуулахад харьцангуй сайжирсан.
Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний шим тэжээллэг
байдлын үзүүлэлт болох уураг, өөх тос, эрдэс бодис, зэрэг нь нэмэгдсэн байгааг шинжилгээгээр
тогтоов. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний уургийн агууламж мэдэгдэхүйц сайжирсан ба амин
хүчил, өөх тосны хүчлийн найрлага, эрдэс бодисын агууламж (кальци, магни, цайр гэх мэт) өндөр
байна.
Хадгалах хугацааны туршилтыг боловсруулан гарган авсан бүтээгдэхүүн дээр олон удаагийн
давталттайгаа хийсэн бөгөөд 4 хэмийн температурт хадгалалтын хугацаа нэмэгдэхийн хэрээр
боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний хатуулаг чанар нь дээшилж, уян хатан чанар нь буурч
байсан. Энэ нь хадгалалтын горимыг баримтласан үед бүтээгдэхүүн тогтвортой байгааг илэрхийлж
байна.
Шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, амт чанар сайтай, дангаар нь болон хоолны амталгаа
хэлбэрээр олон янзаар ашиглах боломжтой юм.
Судалгааны ажлын анх тавьсан зорилгодоо бүрэн дүүрэн хүрсэн бөгөөд шинэ хүнсний бүтээгдэхүүний
хөгжүүлэлт, сав баглаа боодол зэрэг дээр цаашиж үргэлжлүүлэн ажиллах бөгөөд өөрийн бренд
бүтээгдэхүүн болгохоор зорин ажиллаж байна.
Энэхүү судалгааны явцад ногоон химийн 12 зарчимаас 1,10, 6, 3, оролцуулан ашигласан байна.
Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль орчинд биологийн хаягдал болон
хаягдаж буй дайвар бүтээгдэхүүн болох амьтны элгийг судалгааныхаа гол түүхий эд болгон ашигласан.
Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хоргүй, хүрээлэн буй орчинд
хуримтлагддаггүй амархан задардаг байхаар боловсруулсан.
Химийн бодисын төрөл бүрийн уламжлалуудыг хэрэглэхээс зайлс хийж боловсруулан гарган авсан
бүтээгдэхүүндээ химийн бодис ашиглаагүй бөгөөд байгалийн гаралтай хүнсний нэмэлт зохистой
хэмжээгээр нэмж ашигласан.
Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүн нь хүн ам болон хүрээлэн буй орчинд хор нөлөө учруулахгүй
давуу талтай юм.
Ном зүй
(n.d.).
Үндэсний статистикийн хороо. (2021). Үндэсний статистикийн хороо. Retrieved from Хөдөө аж ахуйн
салбарын танилцуулга:
https://www2.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Agriculture__2021.pdf&ln=Mn