Page 330 - GreenChemistry2023 Emhetgel
P. 330

Тосны хүчил

              35
              30
              25
              20
              15
              10
               5
               0









                        Боловсруулаагүй хонины элэг         Боловсруулсан хонины элэг

             График3. Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний тосны хүчлийн
                                              агууламжийг графикаар үзүүлэв.

        Боловсруулаагүй  хонины  элэгэнд  нийт  19  тосны  хүчил  байдаг.  Үүнээс  10  ханасан  тосны    хүчил,  9
        ханаагүй тосны хүчил байна. Харин шинээр боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнд нийт 18 тосны
        хүчил илэрсэн ба үүний 9 ханасан өөх тос, 9 ханаагүй тосны хүчил байна. Боловсруулаагүй хонины
        элэг  болон  боловсруулан  гарган  авсан  бүтээгдэхүүний  тосны  хүчлүүдийн  агууламжийн  хувьд
        мэдэгдэхүйц  ялгаатай  байгааг  хүснэгт  4-с  харж  болно.  Боловсруулан  гарган  авсан  бүтээгдэхүүний
        тосны  агууламж  боловсруулаагүй  хонины  элэгнээс  бага  байна.  Энэ  нь  боловсруулах  явцад  өндөр
        температур болон бусад хүчин зүйлийн нөлөөлөл, исэлдэлт, гидролиз зэрэг параметрүүдээс үүсэлтэй.
        Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүнд линолын хүчил, арахидоны хүчил, линолений хүчил гэх мэт
        олон хүний биед хэрэгтэй тосны хүчлүүд өндөр агууламжтай байна.  Гамма-линолений хүчил / омега 6
        /  нь хүний биед зайлшгүй шаардлагатай ханаагүй тосны хүчил бөгөөд үрэвсэл, хавдрыг арилгах, цусан
        дахь өөх тосыг бууруулах, чихрийн шижин өвчнийг эмчлэх үйлчилгээтэй. (Sergeant S, Rahbar E, Chilton
        FH, 2016)
        Эрдэс бодис тодорхойлох

                 Хүснэгт5. Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний эрдэс бодисын
                                                                                                  агууламж (мг/кг)
              Эрдэс бодисууд          Боловсруулаагүй хонины элэг       Боловсруулсан хонины элэг
         Төмөр                                     150.97                          167.35
         Кальци                                    97.40                           153.27
         Магни                                     167.95                          237.16
         Цайр                                      39.80                            78.45
         Кали                                      157.35                          180.43
         Хром                                       0.27                            0.35
         Хар тугалга                                0.13                            0.05
   325   326   327   328   329   330   331   332   333   334   335