Page 329 - GreenChemistry2023 Emhetgel
P. 329

Нийт үл орлогдох буюу чухал  8 амин хүчил  байдаг. Үүнээс 7 амин хүчил нь Манай бүтээгдэхүүнд
        илрэв. Хүнсний бүтээгдэхүүний амин хүчил тодорхойлох арга нь давсны хүчлээр гидролизд орсон амин
        хүчлийг  тодорхойлох  аргад  үндэслэдэг  бөгөөд  хүчиллэг  нөхцөлд  амархан  гидролизд  орсон  байх
        болзошгүй учир илрээгүй гэж үзсэн. Боловсруулан гарган авсан бүтээгдэхүүн дэх аспарагины хүчил,
        глутамины хүчлийн агууламж мэдэгдэхүйц сайжирсан байна. Мөн эдгээр хоёр амин хүчлүүд нь умами
        / I+G хүнсний нэмэлт / амин хүчлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд боловсруулсны дараа хонины
        элэгний  бүтээгдэхүүний  амт  сайжирч  байгааг  харуулж  байна.  Боловсруулан  гарган  авсан
        бүтээгдэхүүний  нийт  амин  хүчлийн  агууламж  38,54%,  хүний  биед  шаардлагатай  амин  хүчлийн
        агууламж 15,62% байгаа нь нийт амийн хүчлийн 40,53% эзэлэж байна. Үүнээс үзэхэд хонины элэг нь
        өндөр чанартай уураглаг хүнс бөгөөд энэ нь булчингийн масст онц ач холбогдолтой байдаг.
        Тосны хүчил тодорхойлох

                 Хүснэгт4. Боловсруулаагүй хонины элэг болон боловсруулан гарган авсан бүтээгдэхүүний тосны хүчлийн
                                                                                                      агууламж, %

                  Тосны хүчил             Боловсруулаагүй хонины        Боловсруулсан хонины элэг
                                                     элэг
         Каприлийн хүчил (C6:0)                      0.02                             -
         Миристик хүчил (C14:0)                      1.31                           1.21
         Пентадеканийн хүчил (C15:0)                 0.58                           0.63
         Палмитийн хүчил (C16:0)                    20.37                           28.63
         Палмитолийн хүчил (C16: I)                  0.87                           0.53
         Арван долоон нүүрстөрөгчийн                 0.59                           0.21
         хүчил (C17:0)
         Стеарины хүчил (C18:0)                     18.87                           23.47
         Олейны хүчил (C18:In9c)                    24.87                           18.15
         Линолын хүчил (C18:2n6c)                    6.37                           4.15
         Гамма-линолений хүчил                       0.28                           0.37
         (C18:3n6)
         транс-9-18-карбаеной хүчил                  0.07                           0.02
         (C18:In9t)
         Альфа-линолений хүчил                       0.37                           0.24
         (C18:3n3)
         Арахидийн хүчил (C20:0)                     1.89                           1.92
         cis-11-эйкосамоной хүчил                    0.04                           0.15
         (C20:1)
         Арахидоны хүчил (C20:4n6)                   0.17                           0.33
         Бегений хүчил (C22:0)                       0.16                           0.07
         DHA (C22:6n3)                               1.53                           0.46
         Тритрикокарбоны хүчил                       0.27                           0.37
         (C23:0)
         Тетраколийн хүчил (C24:0)                   0.31                           0.53
   324   325   326   327   328   329   330   331   332   333   334