Page 325 - GreenChemistry2023 Emhetgel
P. 325

ахуйн  салбарын  үйл  ажиллагаа  нь  бусад  хүчин  зүйлээс  илүүтэйгээр  байгаль,  цаг  агаараас
        хамааралтай  бөгөөд  үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн  нь  үндсэндээ  хүн  амын  хүнсний  хэрэглээ,
        боловсруулах үйлдвэрлэлийн салбарын түүхий эдийг хангаж байна. Үндэсний статистикийн хороо 2021
        оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтдын тооллогыг орон даяар зохион байгуулж явуулсан ба малын
        тоо толгой 67.3 саяд хүрч нэг хүнд ноогдох гол нэрийн бүтээгдэхүүн болох мах  нь 2021 онд дунджаар
        156.2 кг энэ нь 2017 онтой харьцуулахад 18.6 кг-р нэмэгдсэн байна. ( Үндэсний статистикийн хороо,
        2021, хуудсд. 2-7) Харин мах нядлах, боловсруулахад малын дайвар бүтээгдэхүүн их хэмжээгээр гарах
        нь гарцаагүй бөгөөд бод малын амьдын жингийн 13 хувь, бог малын 12 хувийг дотор эрхтэн эзэлдэг.
        (Үндэстэн баг, 2019) Дотор махан хоолноос хамгийн түгээмэл нь гэдсийг бүхлээр нь чанах, таван цулын
        шөл хийх, элэгний сорос хийх, хярамцаг гаргаж авах, адууны умс чанах зэрэг болно. Мөн олон төрлийн
        халуун хүйтэн зууш хийж болно. Дотор мах нь тураг махнаас амин дэм эрдэс бодисын агууламжаар
        илүү,  сайн  чанарын  идээ  болох  нь  амьдралын  туршлагаар  батлагдсан  юм.  Гэсэн  хэдийч  дайвар
        бүтээгдэхүүн болох элэг, бөөр, зүрх, уушиг, дэлүү зэрэг дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх нь харьцангуй
        бага  байсаар  байна.  Амьтны  элэгний  нэлээд  хэсэг  нь  хаягдаж  эсвэл  тэжээлийн  үйлдвэр,  хүнсний
        үйлдвэр, эмийн үйлдвэрт ашиглагдаж үлдсэн хэсэг нь шууд хаягдаж байна. Тиймээс байгаль орчинд
        биологийн бохирдол болон хаягдаж буй дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж эрдэс бодисын агууламж

        өндөртэй бүтээгдэхүүн гарган авах судалгааны ажлыг хийж байна.
        Судалгааны ажлын зорилго, зорилт

        Энэхүү  судалгааны  ажлаар  хүнсний  дагалдах  буюу  малын  дайвар  бүтээгдэхүүнийг  хүнсний  өргөн
        хэрэглээний бүтээгдэхүүн болгон боловсруулж эдийн засгийн алдагдалыг бууруулж, хэрэглээний зах
        зээлд бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн сүлжээнд нэмэлт ашиг тус болохуйц
        бүтээгдэхүүн гаргаж авхад оршино.

        Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажиллав:

            ✓  Хонины элэгийг гол түүхий эд болгож, дулааны аргаар боловсруулан хатааж, шинжилгээний
               туршилтаар бүтээгдэхүүний оновчтой томьёолол гарган авах
            ✓  Үйлдвэрлэлийн  процессыг  тодорхойлж,  бүтээгдэхүүнийг  мэдрэхүйн  эрхтний  үнэлгээ  болон
               шинж  чанар,  физик,  химийн  үзүүлэлтийн  шинжилгээ  хийж  ашигт  агуулгыг  тоо  хэмжээгээр
               илэрхийлэх

        Судалгааны ажлын дотоод болон гадаадад судлагдсан байдал
        Малын таван цул, дотор гэдэс, цус зэргэр эм, тан, эрүүл мэнд, гоо сайхны нэмэлт бүтээгдэхүүн хийдэг
        Хятад, БНСАУ болон Азийн зарим улс манай улсаас мал хөлөөр нь импортлох сонирхол их байдаг.
        Учир нь тэдгээр улсад энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр, эрэлт их. Гэхдээ манай оронд одоогоор
        малыг хөлөөр нь эсвэл арьс, ширтэй чигээр нь экспортлох боломж байхгүй. Харин дотооддоо хагас
        болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлох бүрэн боломжтой.
        Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааны бусад ажлаас дурдвал:

        Хөвсгөл  аймгийн  Дүүрэн  эрхэт  ХХК,  ШУТИС-ийн  үйлдвэрлэлийн  технологийн  сургууль,  Хүнсний
        инженерчлэлийн  салбарын  ахлах  багш,  доктор  С.Сэржмядаг  удирдагчтай  “Таван  цул  дотор  махан
        бүтээгдэхүүн”  сэдэвт  судалгаа  хийж  дайвар  бүтээгдэхүүнээс  төмрийн  агууламж  өндөр  царцаамаг,
        гүзээнээс уураг гаргаж авсан байна. (С.Сэржмядаг, Дүүрэн эрхэт ХХК, 2022)

        Э.Баярсанаа, Б.Энхжаргал нар нь “Монгол шүдлэн, хязаалан ямааны цуллаг эрхтэн болох элэг, зүрх,
        бөөр, уушги, дэлүүнд зарим эрдэс бодис тодорхойлох ” судалгаа хийж үр дүнгээр бүх цуллаг эрхтэнд
        натри, калийн агууламж их, кальци-уушги, бөөрөнд их, элгэнд бага, магни-дэлүү, уушгинд их, элэг, зүрх,
        бөөрөнд ойролцоо агууламжтай цайр-элэг, дэлүүнд ойролцоо, манган-бүх цуллаг эрхтэнд бага, төмөр-
        дэлүүнд  хамгийн  их,  элэг,  бөөрөнд  ойролцоо,  зүрх,  уушгинд  бага  агууламжтайг  тогтоосон  байна.
        (Баярсанаа, Б.Энхжаргал н, 2013, хуудсд. 64-70)
   320   321   322   323   324   325   326   327   328   329   330