Page 321 - GreenChemistry2023 Emhetgel
P. 321

хортой  элементүүдийг  холбон  авч  усанд  үл  уусах,  ургамалд  шимэгдэхгүй  нэгдлийн  хэлбэрт
        шилжүүлнэ, өвчин үүсгэгч ба ялзруулагч бактериудын өсөлтийг зогсооно.




























                Зураг 5.   Гумины  хүчлүүд (humic acid) хүнд металлуудтай хелат нэгдэл үүсгэх механизм



               Гумины бэлдмэлээр боловсруулсан лагийн дээжид Монгол улсын итгэмжлэгдсэн Ногоон титэм,
        олон улсын итгэмжлэгдсэн Ханлаб, Геологийн төв лабораториуд, ШУА-ийн Биологийн хүрээлэнд олон
        удаа   хийсэн шинжилгээний дүнгүүдээс үзвэл:


            •  Ногоон титмийн шинжилгээгээр, боловсруулсан лагаас ууршин гарах  хортой муухай үнэртэй,
                Монгол улсын MNS 4990: 2015 стандартын  хөдөлмөрийн эрүүл ахуй, ажлын байрны орчин,

                эрүүл ахуйн шаардлага хүснэгтэд заасан 8 бодисын агуулга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10
                илүү дахин  бага;

            •  Хар тугалга Pb, кадмий Cd, , хром Cr,  кобальт Co, никель Ni, стронций Sr, ванадий V  - ийн
                агуулга  Монгол  улсын  MNS  5840:  2008  стандартын  хөрсний  органик  биш  (хүнд  металл)
                бохирдуулагч бодисуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээ хүснэгтэд зааснаас бага;

               Үнэргүйжүүлсэн лагийн дээжийн усанд ханд бэлтгэж шинжилээний дүнгээс үзвэл, ханд дахь
               хортой элементүүдийн  агуулга хуурай дээжийнхээс олон зуугаас хэдэн мянга дахин буурсан

               буюу хөдөлгөөнтэй нэгдлийн хэлбэрт байгаа элемент бараг үгүй гэж дүгнэж болохоор хэмжээнд
               байна.    Иймд  хөрсөн  дэх  хортой  элементийн  хор  холбогдлыг  үнэлэхдээ  түүний  хөдөлгөөнт
               чанарыг харгалзан үзэх, сөрөг нөлөөллийг нь бууруулахын тул хөдөлгөөнгүй нэгдлийн хэлбэрт

               шилжүүлэх учиртай;
            •  Ерөнхий  ба  сорилын  биологийн  хүрээлэнд  хийсэн  олон  удаагийн    микробиологийн
               шинжилгээний дүнгээс үзвэл,  бэлдмэлээр ариутгасан лаг дахь  нийт бактерийн тоо 1.4 x

                  4
               10 дахин  буурсан, гэдэсний бүлгийн савханцар (E coli ), термофилууд, staрhelococcuc aureus
               болон  Cl.perfrigens, salmonella shigella илрээгүй нь өвчин үүсгэгч нянгуудын агуулга ихээхэн
               буурч ариуссаныг гэрчилж байна.
   316   317   318   319   320   321   322   323   324   325   326