Page 320 - GreenChemistry2023 Emhetgel
P. 320

•  Хуматоны нөлөөгөөр малын цусны фагоцитар идэвх 3.8%, фагоцитар тоо 22.3%, фагоцитар

                интеграл 25% - аар өсдөг нь тус тус тогтоогджээ.

        Сүүлийн жилүүдэд бэлдмэлийг ХХТХ – ийн дэргэдэх Гарааны уужим булган ХХК үйлдвэрлэн

        хэрэглэгчид  нийлүүлж  байна.  Хэрэглэгчдийн  таашаал,  үнэлгээнээс  ганцхан  жишээ  дурдвал,
        уяач Н.Цогийн хурдан морьд  өнөө жилийн наадмаар өнгөтэй сайхан байжээ. Гурван насны адуу нь
        аймаг,  сумын  наадамд  аман  хүзүү,  айргийн  тавд  хурдалсан  байна.  Төв  аймгийн  харьяат  тэрбээр

        “Хуматон” бэлдмэлийг адуундаа өгснөөр ийнхүү амжилтын эзэн болсон ажээ.  Хурдан морь уяна гэдэг
        хувь хүний сонирхолоос гадна их хөрөнгө мөнгө ордог ажил гэдгийг уяачид сайн мэдэж байгаа байх.
        Гэхдээ  хурдан  буянаа  наадамд  айрагдуулчихаад  суух  нь  уяач  хүний  жаргал  юм  даа.  Миний  хувьд

        гадаадын сайн гэсэн болгоныг мориндоо өгдөг байлаа. Тэр нь ч сайн, энэ нь ч сайн гээд ам дамжсан
        зүйл  болгоныг  туршиж  байсан.  Харин  “Хуматон”  бэлдмэл  бол  надад  маш  их  таалагдаж  байгаа.

        Импортын  бүтээгдэхүүнийг  бодвол  үнэ  багатай.  Чанарын  хувьд  дагуулахгүй.  Манай  адуунууд
        “Хуматон”-ыг хэрэглээд их сайхан өнгөтэй байгаа. Өнгөрсөн хавраас эхэлж өгсөн. Энэ хугацаанд манай
        морьд тарга тэвээрэг, хурд, хүчтэй хийморьлог байна. Хуматоноо адуундаа өдөрт нэг удаа ус юм уу

        овъёос тэжээлтэй нь холиод өгчихдөг. Жишээлбэл, 200 кг жинтэй адуунд өдөрт 70-80 мл бэлдмэл өгнө.
        Ямар  сайндаа  манай  хөгшин  даага,  шүдлэн,  хязаалан,  соёолон  гээд  нас  насаар  нь  ангилж  бичиж
        байгаад л ард нь бэлдмэлийнхээ хэмжээг тус бүрээр нь бичээд униндаа хавчуулчихсан байхав гэсэн

        юм.

         Америкийн эрдэмтэн Р.Фаустын судалгааны дүнгээс үзвэл, амьтны тэжээлд 1% гумины ба фульво

        хүчил нэмэхэд  үр өгөөж нь 10-20% - аар өсдөг аж [ Шиян, Ю. 2013]

        Ийнхүү, хуматон бэлдмэл бэлдмэл бол мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх хэрэгт
        ихээхэн ач холбогдолтой бүтээгдэхүүн мөн. Бүтээгдэхүүнийг Уужим булган ХХК – д үйлдвэрлэж байна.




        Бохирын үнэр арилгаж ариусгах  гумины бэлдмэлүүд


        CS  110396  5  2018,  CS110397:  2018;  патентийн  улсын  бүртгэлийн  дугаар:  20-0002762,  2016;  20-
        0003095,  2019,  гумины    хүчлийн  усанд  уусдаг  нэгдлүүд,  кальци,  магнийн  давсууд  агуулсан  хуурай
        бүтээгдэхүүн


               АСЕМ – ийн хурал Улаанбаатарт болох гээд Төв цэвэрлэх байгууламжийн (ТЦБ) үнэр  төр,
        засгийн  удирдагчдаас  эхлээд  олон  хүний  сэтгэлийг  зовоож  байсан    2016  онд  энэхүү  бэлдмэлийг
        гаргаж авсан ба 2016, 2018  онуудадТЦБ, 2019 – 2023 онд Эрдэнэтийн цэвэрлэх байгууламж дээр

        томоохон төслүүд хэрэгүүлсэн болно. Бусад газруудад ч их бага хэмжээгээр хэрэглэж байгаагийн дээр
        жорлонгийн үнэр арилгахад ашиглаж байна.

        Бэлдмэлийг  хүчжүүлэх  зорилгоор  исэлдүүлэгч,  флокулянт  үйлчлэлтэй  бодисууд    нэмж  болно.
        Цэвэрлэх байгууламжийн лаг, жорлонгийн бохирын үнэр арилгаж ариусгахад хэрэглэнэ.
        Бэлдмэл  дахь  гол  үйлчлэгч  бодисууд  болох  гумины    хүчлүүд,  кальци,  магнийн  ионууд  бохир  дахь

        органик бодисуудтай урвалд орж хоргүйжүүлнэ, тухайлбал үнэр тээгч гол бодисууд болох аммиак ба
        хүхэр устөрөгч, хүхэр азот агуулсан органик бодисуудыг нэгдүүлж муухай үнэргүй хоргүй болгоно, хүнд
   315   316   317   318   319   320   321   322   323   324   325