Page 317 - GreenChemistry2023 Emhetgel
P. 317
• Майн Агро Лаб ХХК, Соёолж, Таримал ургамал, Ургамлын ундрага, Ногоон хувьсгал, Экстра
ургамал төв, Рубел ХХК зэрэг байгууллагын 10 гаруй үр бордоо, цэцгийн дэлгүүрүүд,
Номингийн сүлжээ дэлгүүрүүд.
• Сүүлийн жилүүдэд Сэлэнгийн Түшигийн Баатарын Бооцын тариа, Дарханы Атарбаярын Шимт
агро холдинг, Хэнтийн Баян-Адрагын Оюунжаргалын Идэр онон, Баяртогтохын Дацан агро,
Хурхын Пролог зэрэг компаниуд манай гумины бордоог амжилттай хэрэглэж 20 ц/га- аас
багагүй, чанартай ургац авч байна. Улаанбаатар, Дорноговь зэрэг аймаг хотын ногоон
байгууламжуудад гумины бордоог хэрэглэж маш сайн үр дүнд хүрч байна.
• Улаан буудайн ургац 3.5-5.0 ц/га, байцааных 50-100.0 ц/га, улаан лооль, өргөст хэмхийнх 30-
50.0 ц/га, сонгино, төмснийх 20-40.0 ц/га нэмэгддэг. Хүлэмжийн нөхцөлд өргөст хэмх, улаан
2
лоолийн 1м талбайгаас авах ургац 2.1 - 2.4 кг-аар өснө,товчоор хэлбэл, ургацыг 20 - 40%
нэмэгдүүлнэ.
Мөнгөөр тооцвол, гумат ашиглаад ил хөрсөнд байцааны нэг га-аас намрын бөөний үнээр 3.0 –
2
4.0 сая, улаан лоолиос 8.0 - 10.0 сая, хүлэмжийн 1000 м (0.1га)-аас 5.0 сая орчим төгрөгний ургац
илүү авна. Өнгөрсөн жилүүдэд Хийрэв ХХК олон зуун т гумины бордоо хэрэглэгчид нийлүүлсэн.
Бидний нийлүүлсэн 50 т бордоо дутмын хэрэглээнээс улаан буудайгаар бодвол 2 тэрбум орчим,
байцаагаар бодвол 10 тэрбум, улаан лооль өргөcт хэмхээр бодвол 20 тэрбум төгрөгний ургац илүү
авна гэсэн тооцоо гарч байна.
• Хуурайшил, хүйтрэл болон стрессийн бусад нөхцлүүд түүнчлэн өвчинд тэсвэртэй болгож
боловсрох хугацааг 10 – 12 хоногоор наашлуулж, ургацыг 20 - 40% нэмэгдүүлнэ. Хүнсний
ногоо, үр жимсний сахар, витамины агуулга, буудайн цавуулгийг нэмэгдүүлнэ. Буудайн
цавуулаг 3%, шиллэг чанар 6% хүртэл өсдөг.
• ОХУ – ын ШУА – ийн Сибирийн салбар, Монголын ШУА – ийн хамтын ажиллагааны хүрээнд
ОХУ –ын Хатуу Биеийн Хими, Механохимийн хүрээлэнгийн профессор О. И. Ломовскийн ажлын
баг бидний гарган авсан гумины бордооны элсэнд шингэх идэвх 55-60%, исэлдэн ангижрах
процессыг идэвхжүүлдэг, хүчиллэг орчинд антиоксидант үйлчлэлтэйг илрүүлсэн.
ШУА – ийн Геоэкологийн хүрээлэнгийн “Цөлжилтийн туршилт, судалгааны төв”-д хийсэн доктор
Ж.Цогтбаатар, А.Хауленбек, Д.Цэндсүрэн болон бусад нөхдийн хийсэн ажлын үр дүнгээр:
• Гумины бордоогоор бордсон талбайнуудын хөрсний ялзмаг талхлагдсан бэлчээрийн
хөрсний 30-40 см гүнд, атаршсан талбайн хөрсний 20-30 см гүнд тус тус
нэмэгддэгийг;
2
• Модлог ургамлын өндөр бордооны орцын дунд (10 г/м ) хувилбарт 1.53±0.16 м, хяналтын
хэсэгт 1.23±0.17м, ялгаа 30 см. Моддын үндэсний хүзүүний бүдүүн туршилтын хэсэгт
2.60±0.27 см, хяналтынхад 1.95±0.36 см, ялгаа нь 0.6 см хүрдэгийг тус тус тогтоосон.
Газар зүй, Гео-Экологийн Хүрээлэнгийн Бүрэн толгойн туршилт судалгааны станцад
Г.Баасандорж, В.А.Андрохонов,С.И.Андрохонов, Д.Мөнхбат, Ө.Билгүүн, Э.Үүрийнцолмон
нарын хийсэн туршилтын дүнгээс үзвэл [Я.Баасандорж, Р.Г 2019 ] :