Page 313 - GreenChemistry2023 Emhetgel
P. 313
Нарны эрчим, газрын шимээр ургасан ургамал цагаа болохоор эх газрынхаа хөрсөнд унаж задарч
хувиран гумины хүчлүүдийг үүсгэж хөрсний ялзмагийг бүрдүүлдэг. Хөрсийг хөрс болгож байгаа зүйл нь
ялзмаг, ялзмагийн гол нь гумины хүчлүүд болох тул энэ нь байгаль дээрхи шим бодисын эргэлтийн
амин чухал хэсэг юм. Түүнчлэн, гумины хүчлүүд байгаль дээр хураан хадгалах (accumulative)
шилжүүлж зөөвөрлөх (transport) зохицуулах (regulatory). хамгаалж ивээх (tread /acrificial , физиологийн
үүргүүд (physiological) гүйцэтгэдэг [Д.С.Орлов 1997]
Гумины хүчлүүд нь хөрсөнд дулааны энерги, ус, эрдэс тэжээлийн бодисыг өөртөө шингээн
хуралдуулагч, ион солилцох, исэлдэн ангижрах чанарыг хадгалагч болдог бол түүний усанд уусдаг
нэгдлүүд [гумат] нь түгээмэл ач холбогдолтой биологийн идэвхт бодисын шинж чанарыг үзүүлдэг
бөгөөд тэдгээрийг ургамлын өсөлтийг идэвхжүүлэгч /бордоо/ - оор хэрэглэдэг төдийгүй, түүгээр мал
аж ахуй, техник, байгаль хамгааллын салбарт ихээхэн ач холбогдолтой олон чухал бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байна.
Судалгааны обьект, арга зүй. Энэхүү өгүүлэлд тайлбарлах судлагааны обьект нь шивээ-овоо,
ховилын ордын леонардит, гарган авсан гумины бордоо (гумат), ялзмагт шаврын ба малын эмийн
хуматон, лагийн үнэр арилгагч гумины бэлдмэлүүд, сульфогумины хүчил болно. Түүхий эд,
бүтээгдэхүүний судалгаанд нүүрс, гумины бодисын элементийн ба функциональ анализ, сульфжуулах
ба алкилжуулах, ИК, ЯМР- спектр, фитотест, вегетацийн ба хээрийн судалгаа, эмнэл зүйн
шинжилгээний болон бусад аргуудыг хэрэглэсэн. Тухайлбал, гумины хүчлийн дээжүүдийн структур –
бүлгийн үзүүлэлтийг ЯМР - спектрийн дүнгээр бодож гаргасан ароматикийн зэрэг ( fa ) ба гидрофил –
гидрофоб шинж байдлын параметр (f h/h) гэсэн хэмжигдэхүүнээр үнэлсэн ба биологийн идэвхийн
судалгаанд фитотестийн арга хэрэглэж дүнг үрийн ургалтын эрчим, үндэс, ишний урт / three test
functions / - аар тодорхойлж тэдгээрийн хоорондыг хамаарлын регресс тэгштгэлийг зохиосон болно.
Гумины хүчлийн молекул массыг гельхроматографийн, антиоксидант чанарыг фото–хими-
люменесценцийн ба in vitro, in vivo нөхцөлд МДА – ийн нийлэгшлийг сааруулах идэвхээр тодорхойлов.
Гумины бэлдмэлийн үнэр арилгах ба өвчин үүсгэгчийн эсрэг чанарыг MNS 4991:2000 ба MNS 6341:
2012, MNS 5367:2014 аргуудаар тодорхойллоо.Багануурын исэлдсэн нүүрсийг хүхрийн хүчлээр
сульфжүүлж гарган авсан сульфгумины хүчлээр арьс идээлэх, ба дүүргэх туршилтыг Швецарийн
Сандоз загварын аппаратад явуулж боловсросон арьсны чанарыг УСТ 1904-73 – д заасан аргаар
шинжлэв [Д.Жамбал 1991]
Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг.
Түүхий эдийн судалгаа. Гумины бүтээгдэхүүний түүхий эдээр багануур, шивээ-овоогийн
леонардитыг ашиглаж ирсэн сүүлийн жилүүдэд Ховилын ордын леонардитыг хэрэглэж байна.
Ордуудын леонардитийн шинж чанарыг доорхи зураг, хүснэгтүүдэд үзүүллээ.