Page 310 - GreenChemistry2023 Emhetgel
P. 310
үрэвсүүлнэ. Хордлогын шинж тэмдэгүүд нь халуурах, аманд металл амтагдах,
дотор муухайрах, ханиалгах, биеийн хүч тамир сулрах, булчингууд өвдөх
байдлаар илэрнэ. Арьсанд хүрэлцэхэд арьс цочирж улайж өвдөх, загатнахаас
гадна арьс хар-ногоон өнгөтнй болно.
Магни 7439-95-4 Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл - 1
Магнийн хордлого нь "металлын уурын цочрол" үүсгэдэг. Амьсгалын замын
эрхтнүүдийг цочроох бөгөөд ханиалгах цээжээр өвдөх, аманд металл амтагдах,
толгой өвдөх, халуурах, жихүүдэс хүрэ, гэдэс өвдөх, түүралт үүсгэх зэрэг шинж
тэмгүүд илэрдэг. Нойтон магни арьсыг ноцтойгоор түлдэг.
Формальдег 50-00-0 Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл - 3
ид Формальдегидын уур нь амьсгалын зам, арьсыг хүчтэй цочроох бөгөөд толгой
эргэх, амьсгал боогдоход хүргэдэг. Формальдегидийн уусмалтай харьцах нь
нүд, арьсыг түлэх аюултай.
Натрийн 16940-66-2 Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл - 3
борогидрид Амьсгалах тохиолдолд хамар, хоолойг цочроодог. Уушгийг цочроож, ханиалгах
ба/эсвэл амьсгал давчдах шалтгаан болдог. Илүү их өртөх нь уушгинд шингэн
хуримтлагдах (уушигны хаван) үүсгэдэг.
Ус 7722-84-1 Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл - 3
төрөгчийн Амьсгалах тохиолдолд уур нь амьсгалын замын эрхтнүүдийг цочрооно.
хэт исэл Тоосонцороор амьсгалах нь хамар ба цагаан мөгөөрсөн хоолойн эд эсийн
салст бүрхүүлийг түлнэ. Маш хүчтэй хордох тохиолдолд уушгийг ирээх гэмтээж
үхлийн аюулд хүргэнэ.
Арьсанд хүрэлцсэн хэсэгт улайж хөндүүрлэн өвдөх ба хүчтэй түлэгдэлт үүснэ.
Глюкоз 50-99-7 Эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл - 0
Илүүдэл глюкоз нь инсулины шүүрэл, үйл ажиллагааг алдагдуулдаг.
Арьсанд хүрэлцсэн хэсэгт арьсыг хуурайшуулж, загатнуулна.
A.Songsasen нарын судалгаагаар формальдегид болон фруктоз ашиглан мөнгөний хлоридын хаягдал
уусмалаас исэлдэн ангижрах урвалаар мөнгө ялган авах нь мөнгөний гарц болон ашиглалтын зардлын
хувьд тохиромжтой байсан бол Peter C.Hsu нарын судалгаа нь устөрөгчийн хэт исэл ашиглах нь
урвалыг бага температурт явуулдаг, шаардлагатай урвалжууд болох натрийн гидроксид, устөрөгчийн
хэт исэл нь эдийн засгийн хувьд хямд, хор багатай, хоёрдогч хог хаягдал үүсэх нь бусад аргаас бага
учир тохиромжтой гэж үзсэн байна. Мөнгөний хлоридын хаягдал уусмалаас мөнгө ялган авахаас гадна
сүүлийн үед электрон хэрэгслүүд, хаягдал радиографийн хальс, хиймэл шүдний бүрхүүл зэргээс мөнгө
ялган авах олон төрлийн судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд исэлдэн ангижрах урвалыг натрийн
гидроксидын орчинд глюкоз ашиглан явуулж байна.
Бид судалгаандаа исэлдэн ангижрах урвал явуулахад натрийн гидроксид, глюкозыг ашигласан.
Глюкозыг ашиглан мөнгөний хлоридын хаягдлыг болосвруулах арга нь натрийн гидроксидын орчинд
мөнгөний хлоридыг маш үр дүнтэй ангижруулдаг, олдоц сайтай, эрүүл мэндэд хор нөлөө багатай,
лабораторын нөхцөлд хийхэд тохиромжтой, хортой хоёрдогч хог хаягдал үүсгэдэггүй зэрэг давуу
талтай болно.
Хаягдал уусмал дахь мөнгөний хлоридын нэгдлийг исэлдэн ангижрах урвалаар задалж, мөнгийг ялган
авч, глюконы хүчил ба натрийн давс бүхий хаягдал уусмал болгох нь мөнгөний хлоридоос үүсэх хор
нөлөөг бууруулж байна.
Дүгнэлт
Шинжилгээний хаягдал уусмалыг дахин боловсруулж, хаягдлын хэмжээг 56% бууруулж, R50/53 буюу
усны организмд маш хортой бөгөөд удаан хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдлийг
багасгаж байна. Хог хаягдыг ашигтай материал болгон хувиргах нь зардлын тодорхой хэсгийг нөхөх
боломж олгодог.
Ном зүй
МУҮФ. (2011). Монгол Улсын Үндэсний Фармакопей. Улаанбаатар, Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.
Д.Дүнгэрдорж. (2012). Эмийн шинжилгээ. Улаанбаатар.