Page 307 - GreenChemistry2023 Emhetgel
P. 307

2.9.  "Шинжилгээний  хаягдал  уусмалыг  дахин  боловсруулж,  хаягдлын  хэмжээг  бууруулсан
              байдал"  Ц.Адъяахорол,  Б.Чимгээ,  Б.Ундраа  Б.Сувдгэрэл  П.Бүрнээ  Д.Оюу-Эрдэнэ
              Б.Баярцэцэг Г.Батдэлгэр С.Намсрай, Айвико тарилгын эмийн үйлдвэр Чанарын хяналтын
              алба

        Чанарын хяналтын алба, Айвико тарилгын эмийн үйлдвэр
        Okonodeegii@gmail.com, 94151421
        Хураангуй

        АйВиКо  тарилгын  эмийн  үйлдвэрийн  Чанарын  хяналтын  лаборатори  нь  орчин  үеийн  шинжилгээний  арга,  аргачлалд
        тулгуурлан  тарилгын  эм,  түүний  эмийн  түүхий  эд,  савалгааны  материал  болон  үйлдвэрийн  орчинд  хяналтын  сорилт
        шинжилгээг  хийж,  үйлдвэрлэлийн  үйл  ажиллагаанд  хяналт  тавьдаг  сорилтын  лаборатори  юм.  Бид  байгаль  орчны
        хариуцлагаа зохион байгуулалттайгаар удирдан, тогтвортой хөгжлийн байгаль орчны тулгуур зарчмыг тэнцвэртэй байлгахад
        хувь нэмрээ оруулах үүднээс MNS ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцоо стандарт болон ногоон химийн
        12 зарчимд уялдуулан байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилго тавин ажиллаж байна. Бид энэхүү зорилгын
        хүрээнд титрметрийн аргын 60% эзэлдэг аргентометрийн шинжилгээний дүнд үүссэн хаягдлын хэмжээг бууруулах, түүний
        хор нөлөөг багасгах дахин боловсруулалт хийх арга замыг олж, практикт нэвтрүүлсэн. Аргентометрийн шинжилгээний дүнд
        мөнгөний хлоридын тунадас бүхий хаягдал уусмал үүсдэг бөгөөд мөнгөний хлорид нь  R50/53 буюу усны организмд маш
        хортой бөгөөд удаан хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл мэндэд нөлөөлөх зэрэглэл 2 буюу хортой зэрэг
        хор нөлөөтэй байдаг. Хаягдал уусмал дахь мөнгөний хлоридын нэгдлийг исэлдэн ангижрах урвалаар задалж, мөнгийг ялган
        авч, глюконы хүчил ба натрийн давс бүхий хаягдал уусмал болгох нь мөнгөний хлоридоос үүсэх хор нөлөөг бууруулах давуу
        талтай. Сүүлийн 3 жилд манай лаборатори нийт 6.7 кг мөнгөний нитрат ашиглан шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний
        дүнд нийт мөнгөний хлоридын тунадас агуулсан 361.8 литр хаягдал уусмал гарсан бөгөөд хаягдал уусмалыг цуглуулан түүнд
        агуулагдаж  буй  мөнгөний  хлоридын  тунадсыг  шүүж  6.0  кг  мөнгөний  хлоридын  хаягдлыг  ялгасан.  Энэхүү  6  кг  мөнгөний
        хлоридын хаягдлыг исэлдэн ангижрах урвалаар задалж, 3.4 кг мөнгө ялган авсан. Бид хаягдал уусмалд дахин боловсруулалт
        хийсний  дүнд  аргентометрийн  шинжилгээнээс  үүссэн  мөнгөний  хлоридын  хаягдлыг  56%  бууруулж,  түүний  хор  нөлөөг
        багасгаж байна. Ялган авсан мөнгийг хайлуулж, металл хэлбэрт шилжүүлэн, түүний сорьцыг Үнэт металлын сорьц тогтоох
        итгэмжлэгдсэн лабораториор MNS ISO 11427:2022 стандартын дагуу тогтоолгоход 997 сорьцтой байна.
        Түлхүүр үг: мөнгөний нитрат, хаягдал уусмал, аргентометрийн арга, мөнгөний хлоридын тунадас
        Оршил

        Дэлхийн нийтийн сүүлийн үеийн чиг хандлага хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулахад анхаарал
        хандуулж байна. Үүний нэг жишээ нь хүн төрөлхтөний спорт, эв нэгдлийн хамгийн том баяр болох 2016
        оны  Рио-де-Жанейрогийн  олимпоос эхлэн  электроний  хог  хаягдлаас  дахин боловсруулж  олимпийн
        медаллыг хийх ажлыг эхлүүлсэн. Токио 2020 олимп нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой байлгах
        зорилгын  дор  1300  боловсролын  байгууллага,  2100  цахилгаан  барааны  жижиглэн  худалдааны
        дэлгүүрээс хандив цуглуулах замаар нийт 78985 тонн хаягдлыг цуглуулж 30,3 кг алт, 4,100 кг мөнгө,
        2,700  кг  хүрлийг  гарган  авч  олимпын  шагналын  медаллыг  хийсэн.  Монгол  улс  нь  байгаль  орчны
        хариуцлагаа зохион байгуулалттайгаар удирдан, тогтвортой хөгжлийн байгаль орчны тулгуур зарчмыг
        тэнцвэртэй байлгахад шат дараалсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд бид хувь
        нэмрээ оруулах үүднээс MNS ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцоо стандарт болон
        ногоон химийн 12 зарчимд уялдуулан байгаль орчныг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилго тавин
        ажиллаж байна.
        Германы химич Карл Фридрих Мора (1806-1879) 1856 онд боловсруулсан аргентометрийн Морийн арга
        нь мөнгөний ион ба галогенидуудын ионы хооронд явагдах урвал дээр үндэслэгддэг бөгөөд калийн
        хроматыг  индикатор  болгон  хэрэглэдэг.  Шинжилгээний  үр  дүнд  мөнгөний  хлоридын  тунадас  бүхий
        хаягдал уусмал үүсдэг. Хаягдал уусмал дах мөнгөний хлоридын тунадас нь органик биш хүчил, метил
        болон этилийн спирт, ацетонд уусдаггүй харин аммиакийн усан уусмал, цианид, роданид, тиосульфат,
        шүлтийн металл, пиридин, болон шингэн аммиакт уусдаг. Мөнгөний хлорид нь цагаан эсвэл өнгөгүй
                                                                                        -10
        тунгалаг бодис, усанд маш муу уусдаг 25⁰С хэмд уусалтын зэрэг нь 1.77х10  байдаг бол уусмалын
                                                                                             -8
        хэм өсөх тутамд уусалтын зэрэг нэмэгддэг ба 100⁰С-д уусалтын зэрэг нь 2.81х10  зэрэг болж өсдөг.
        Мөнгөний  хлорид  нь  байгаль  дээр  хлораргирит  эрдэс  хэлбэрээр  оршдог  органик  биш,  гэрэлд
        мэдрэмтгий  бодис  бөгөөд  Европын  холбооноос  гаргасан  эрсдлийн  үнэлгээгээр  R50/53  буюу  усны
        организмд маш хортой бөгөөд удаан хугацааны туршид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл мэндэд
        нөлөөлөх зэрэглэл 2 буюу хортой гэж заагдсан байдаг.
   302   303   304   305   306   307   308   309   310   311   312